Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа.
Энэ оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хийж буй. Өмнө нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд явган хүний замын өргөн хамгийн багадаа нэг метр байна гэж заасан нь хоёр ба түүнээс дээш хүн зэрэг зорчиход хүндрэлтэй байв. Харин цаашид явган хүний замыг хамгийн багадаа хоёр метр өргөнтэй болгон шинэчлэх стандартыг нэвтрүүлсэн.
Мөн орон сууцны нэг давхарт үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд барилга руу нэвтрэх шатаа явган хүний зам дээр барьдаг асуудал газар авсан. Ингээд ч болоогүй хотхон руу нэвтрэх хашаа, хаалт нь явган хүн зорчиход хүндрэлтэйгээс гадна түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Иймээс эдгээр зөрчлийг арилгахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, хугацаатай мэдэгдлийг хүргүүлэхээр боллоо.
Баасан - 12 сарын 19,
2025

Сэтгэгдэл6
Ашгүй2. Машин, дэлгүүрийн төлөө биш Хүний төлөө хот биз дээ
60 тэрбумын авилгач Сандуйгийн Home plaza гэх балгасыг л буулгахад энэ хавийн түгжрэл шууд байхгүй болох юм шд.
Нямбаатар нүдний булай минь ээ! Эхлээд ус зайлуулах хоолойны асуудлаа шийдээч, мангар аа! Нархан хотхоны арын зам, Саруул, Баянмонгол хороололын авто зхм бороо орохоор явахын арга алга!
хятадын тосгон шиг хэдэн зуун метр урт, явган хүний зам хаасан, шавар ханан хашаануудыг нурааж зай гаргаарай
Хятадын орчин үеийн тосгонууд маш тохилог болсон шүү
Home plaza-гийн хойд талд буюу Оддын хотхоны урд талын явган хүний замыг стандарт болгоно уу. 2 хүн ч зөрөхөөргүй, нийтийн эзэмшлийн модуудыг хүртэл хашаандаа оруулсан байгаа.