Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө үзэсгэлэнтэй" татвар, зарлагын хуулийн төслийг дахин шүүмжиллээ.
Элон Маск олон нийтийн сүлжээгээр, АНУ-ын Сенатаар хэлэлцэж буй хамгийн сүүлийн хуулийн төсөл нь "Америкийн сая сая ажлын байрыг устгах бөгөөд манай улсад их хэмжээний хохирол учруулах болно" гэж мэдэгджээ.
Тэрээр энэ хуулийн төслийг "маш галзуу бөгөөд хор хөнөөлтэй" , "нар жаргах үйлдвэрүүдэд барьсан өглөг, харин ирээдүйн үйлдвэрүүдэд ноцтой хохирол учруулна" гэж хатуу шүүмжилсэн юм. Элон Маск мөн хэлэхдээ: "Энэ хуулийн төсөл нь өрийг нэмэгдүүлээд 5 их наяд ам.долларын дээд хязгаарт хүргэх бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн том өсөлт юм. АНУ-ыг өрийн боолчлолын хурдан замд оруулах болно" гэжээ.
"Том мөртөө үзэсгэлэнтэй" хуулийн төсөл нь АНУ-ын төсвийн алдагдлыг бууруулахын төлөөх миний хүчин чармайлтыг сулруулж байна гэж Э. Маск өмнө нь хэд хэдэн удаа шүүмжилж байсан юм.
Г.Бямба
Баасан - 12 сарын 19,
2025

Сэтгэгдэл3
Сайн эр Илон Трампын залуу авгай Мёланиг эргүүлж байгаад Трампад баригдаад хоорондоо анх муудсан юм ! Трамп өнгөрчихвөл Мёлани Илонтой уулзаж эхлэх байх оо !
Дэлхий хэчнээн хүн даах чадалтай вэ
800 жилийн өмнө дэлхийн хүн ам харьцангуй цөөн байсан