sonin.mn

Нийслэлийн Баянгол дүүрэгт 250 нэр төрлийн, 3000 орчим номтой, 25 хүний суудал бүхий уншлагын танхимтай номын сан өнгөрсөн ням гарагт шинээр үүдээ нээж, уншигчидаа хүлээн авсан байна. Номын өргөөний нээлтэд манай нэрт зохиолч, яруу найрагч, судлаачид оролцжээ. Номын сан орчин үеийн Монголын уран зохиолыг үндэс­лэгчдийн нэг С.Буяннэмэхийн нэрэм­жит Монгол дахь анхны номын сан гэдгээрээ олон хүний анхаарлыг татсан. С.Буяннэмэх судлаач, зохиолч Х.Зандраабайдий гуай «Энэ бол нэрт зохиолчдоо үзүүлж байгаа бидний том хүндэтгэл бөгөөд С.Буяннэмэх судлал сүүлийн жилүүдэд Монголд бараг зогссон гэтэл урд хөршийнхөн манай нэрт, зохиолчийг биднээс илүүсудалж энэ ажилд олон нэртэй эрдэмтэн судлаачид хүч хөдөлмөрөөзориулж байдаг» тухай онцлон ярьсан юм.

Эх сурвалж: "Монцамэ"