Судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хурхирдаг нь тогтоогджээ. Түүнчлэн 20-30 насны хүмүүс хурхирах нь бага аж.  Харин 45 наснаас хойш хүмүүс (тэр дундаа эрчүүд) хурхирах нь илүү байдаг байна. Ардын домоор бол хурхирч буй хүний чихний сэжүүрээс нь баривал хурхирахаа больдог гэх.
 
 
Гэхдээ энэ арга бол дэндүү богино хугацааны үйлчилгээтэй л дээ.  Хэт хурхиралт нь хажуу хавийн хүмүүст нэлээд тээртэй байдаг тул үүнээс салахад тустай зарим зөвлөмжийг толилуулвал:
 
 
- Хажуу талаар эсхүл дээшээ харж унтаж сурах,
 
- Ямар байдлаар унтахад хурхирдаг эс хурхирдагийг тогтоох дараа нь нойрон дундаа унтах байршлаа бага зэрэг өөрчлөхөд хурхиралт багасна,
 
- Хурхирах нь тухайн хүндээ ч хүндрэлтэй байдаг тул бөх бат, сайн унтахын тулд тодорхой цагт орондоо орж хэвш,
 
- Унтахын өмнө өрөөндөө салхи оруул, зун бол цонхоо нээлттэй орхи,
 
- Орны дэвсгэр даавуу унтлагын хувцас цэвэрхэн байх нь тайван нойрсоход нөлөөлнө,
 
- Унтахын өмнө маргаан мэтгэлцээн үүсгэхгүй байх. Харин эсрэгээр тааламжтай яриа хөөрөө, ном унших, намуун аялгуутай хөгжим сонсох зэрэг нь бөх нойрсоход нөлөөлдөг,
 
- Унтахаас 2-3 цагийн өмнө шингэн зүйл (ялангуяа кофе, байхуу цай) уухгүй байх,
 
- Орой хоол идэхгүй байх нь зөв ч хэт өлсвөл бас нойр хүрэхгүй байх нь бий. Тиймээс өлсөх мэдрэмжийг хүчээр даралгүй амархан шингэхүйц хөнгөн чанарын юм идэж болно.
 
 
Хэрэв эдгээр арга тус болохгүй бол эмчид хандаарай.
 
Эх сурвалж: "Амьдрах ухаан" сонин