Орчин үед дэлхий дахинд газар нутгийн дайн л өрнөж байна. Дайн яагаад гарч байна гэвэл нэг талд нь түрэмгийлэгч улс, нөгөө талд нь газар нутгаа хамгаалагч улс зогсож байдаг. Орос Украины дайныг аваад үзэхэд нэг талд нь түрэмгийлэгч Орос улс, нөгөө талд нь эх орон газар нутгаа хамгаалсан Украин улс зогсож байна. Орос улс Украины 603 000 квадрат км газар нутгийг бүгдийг нь эзлэхээр дайтаж байна. Арабууд Израилийн 22 000 квадрат км газар нутгийн төлөө 1948 оноос хойш одоо болтол дайн өдөөсөөр байна.Нэг талд арабын улсууд нөгөө талд газар нутгаа хамгаалсан Израиль улс зогсож байна. Эдүгээ орчин үед салж хуваагдсан үндэстэн улсууд нэгдэх замдаа ороод байна. Хоёр Герман нэгдсэн, Хоёр Вьетнам нэгдсэн, Азербайжан Карабахаа нэгтгэлээ. Нэгдээгүй улс бол хоёр Солонгос, гурван Монгол юм.
Монголын хувьд 13 дугаар зуунд монголчууд монголын унаган нутгаа нэгтгээд зогсохгүй евро азийн өргөн уудам нутгийг эзэлж 33 сая квадрат км газар нутагтай Их Монгол улсыг байгуулсан. Дэлхийн хамгийн том эзэнт улсыг байгуулсан. Гэвч Монголын эзэнт улс задран мөхөж бүр сүүлдээ монголын унаган газар нутгаа харийн улсад алдаж эдүгээ 1.5 сая квадрат км газар нутагтай л үлджээ. Монголчуудын унаган нутаг болох Харчин, Хорчин, Зост аймаг Номхон далайгаас зуугаадхан км зайд байсан гээд бод доо. Хэрэв монголын энэ унаган газар монголын нутаг хэвээр байсан бол Монгол улс далайд гарцтай хүчирхэг улс байх боломжтой байлаа. Монгол улсад өмнөх Их Монгол улсын үеийн газар нутгийг буцаан авах ямар ч санаархал байхгүй. Харин хэдэн мянган жил амьдарч ирсэн унаган Монгол нутгаа л харийн түрэмгийллээс буцаан авах нь чухал гэж үзэж байгаа юм.
1911 онд Богд хаант Монгол улс байгуулагдаад хамгийн түрүүнд Дундад улсад булаагдсан Өвөр Монголоо буцаан авах шийдвэр гаргаж Дундад улсын 70 000 цэргийн эсрэг Манлай ван Дамдинсүрэнгээр удирдуулсан Богд хаант Монгол улсын 10 000 цэрэг Дундад улсын цэргийг ялж Өвөр Монголоо чөлөөлсөн байдаг. Гэвч хаант Орос улс, Дундад улс хоёр Бээжинд нууц гэрээ байгуулж монголын цэргийг яаралтай Өвөр Монголоос гаргах гэрээ байгуулсан байдаг. Ингээд хаант Орос улс Богд хаант Монгол улсад нийлүүлж байсан буу сумаа зогсоож монголчуудыг Өвөр Монголоос цэргээ татаж гаргахыг шаардсан. Дундад улс мөн Өвөр Монголоос Богд хаант улсын цэргээ гаргахыг Монгол улсад шаардсан. Сумгүй болсон монголын цэрэг аргагүйн эрхэнд монгол цэргээ Өвөр Монголоос гаргасан. Хэрэв Монголд сумны үйлдвэр байсан бол цэргээ Өвөр Монголд үлдээж Өвөр Монголоо алдахгүй байх боломж байсан.Үүнээс хойш Монгол улс энэхүү гашуун түүхээс сургамж авч чадаагүй. Монгол улс сүүлийн 120 жил буу, сумны үйлдвэргүй явж ирсэн нь юутай гутамшиг.
Хамгийн сүүлд Зөвлөлт Холбоот улс БНМАУ-ын 7000 квадрат км газар нутгийг манай Тувагийн үлдсэн газар нутгийг өг хэмээн шаардаж 1958 онд нэг ч буун дуу гаргахгүйгээр монголын хойд нутгийг хууль бусаар булаан авч байлаа. Хамгийн эмгэнэлтэй нь монголын тэрхүү унаган газар нутгийг Зөвлөлтийн 72 настай өвгөн большевик элчин сайд В.Молотов яаралтай Зөвлөлт улсад шилжүүлж өг хэмээн монголын талд хатуу шаардахад тэр үеийн БНМАУ-ын Гадаад Явдлын сайд С.Аварзэд монголын газар нутгийг өгөхгүй хэмээн хатуу зогссон байдаг. Тэр үед монголын газар нутгийн асуудлыг Ардын Хурлын тэргүүлэгчид шийдэх эрхтэй байжээ. Гэвч МАХНамын дарга Ю.Цэдэнбал газар нутгаа хамгаалсан С.Аварзэдийг албан тушаалаас нь нь буулгаж оронд нь Улсын Төлөвлөгөөний комиссын дарга Цэндийг хилийн хэлэлцээрийн монголын талын даргаар томилж тэр даруй монголын их хэмжээний газар нутгийг Зөвлөлт улсад шилжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зуруулж монголын их хэмжээний унаган газар нутгийг Зөвлөлт улсад зүгээр л бэлэглэчихсэн нь монголын түүхэнд гарч байгаагүй жигшүүрт хэрэг байлаа. Энэ бол ямар ч эрх зүйн үндэслэлгүй хүчингүй гэрээ хэлэлцээр байлаа.Эдүгээ Монгол улс ядаж тэрхүү хууль бусаар Зөвлөлт улсад алдсан газар нутгаа буцаан авахыг шаардах нь зүйтэй юм. Эдүгээ оросууд бид тэр үеийн Зөвлөлт улсын шийдвэрийн хариуцлагыг хүлээхгүй хэмээн бултах байх л даа. Өнөөгийн Орос улс бол тэр үеийн Зөвлөлт улсын залгамжлагч гэдэг нь мэдээж шүү дээ. Орчин үеийн монголчууд бид Орос улсаас алдсан Агын нутаг, Байгаль нуураа авъя гээгүй, алдсан Сибирийн 13 сая квадрат км газар нутгаа авъя гээгүй, харин 1958 онд хууль бусаар алдсан 7000 квадрат км унаган газар нутгаа буцаан авъя хэмээн хууль ёсны шударга шаардлага тавихад юу нь буруу гэж.
Эдүгээ 22 сая квадрат км газар нутагтай байсан Зөвлөлт улс задран унасан ч гэсэн өнөөгийн 16 сая квадрат км газар нутагтай Орос орон өмнөх зөвлөлтийн үеийн газар нутгаа санагалзан Украиныг эзлэхээр дайн хийсээр 5 дахь жилийн нүүр үзэж байна. Оросууд одоо өрнөдийнхөн бидний газар нутгийг эзлэх гэж байна хэмээн худал ухуулга хийж өөрсдөө бусдын нутаг руу дайрч дайн хийсээр байна.
Монголчууд газар нутаг, хүн ардаа алдсан гашуун түүхээс зарим хэсгийг нь дурдая.
1890 онд Өмнөд Монголын нутагт Манжийн хааны түр зөвшөөрлөөр амьдарч байсан хятадууд бослого гаргаж 160 мянган монголчуудыг харгисаар алж хядсан байдаг. Харин Манж нар 1757-1759 онд Ойрад Монголын хүн амын 80 хувийг алж хяджээ. . Ер нь 1650-1759 оны хооронд Халх болон Ойрад монголчуудын тоо тус бүр нь 800 000 – 1 000 000 хүн амтай, өвөр монголчууд 800 000 орчим байсан гэдэг. Манжийн нөлөөнөөс хойш Монголын хүн ам сайн өсөөгүй. Ойрад монголчуудыг бол хүүхэд хөгшидгүйгээр нь хүн амынх нь 80 хувийг устгасан бол Халх монголчуудыг нь зөөлөн хүчний бодлогоор өсөлтийг нь зогсоож 1911 он гэхэд Халх монголчуудын хүн ам 600 мянга болтолоо цөөрчээ
.
Өнөөдрийн байдлаар Орос, Хятад, Монголд амьдарч байгаа ойрад монголчуудын тоо 800 000 байна. Харин эдүгээ Орост амьдарч байгаа монгол үндэстэн 1.0 сая байна. Орост амьдарч байгаа монгол үндэстэн хэрэв дайнд дайчлагдаж геноцид аллаганд өртөөгүй бол 2.0 сая болох байлаа.
Яагаад Орост амьдардаг ойрд монголчуудын тоо сүүлийн 300 жил өсөх бүү хэл буурав?
Аль дээр үед 1700 онд Оросын Ижил мөрний сав газар нүүж очсон ойрд монголчуудын тоо Аюук ханы үед 250 000 байсан гэдэг. Гэтэл яг одоо 300 жилийн дараа тэнд Орост амьдардаг ойрд монголчуудын тоо 300 жилийн өмнөх шигээ 250 000 хэвээрээ л байна.
Уг нь Орост амьдарч байгаа ойрд монголчуудын тоо эдүгээ 1 сая орчим байх ёстой байсан. Энэ юунаас болов гэвэл Орост амьдардаг ойрд монголчуудыг Оросын эзэн хаан байнга дайнд татаж тэд Швед. Турк, Францын эсрэг Оросын төлөө дайтаж, орчин үед Оросын өдөөсөн Афганы дайн, Украины дайнд хамгийн түрүүнд татагдан орж үй олноороо хөнөөгдөж байсантай холбоотой юм.
Хаант Оросын үед 1897 оны тооллогоор Орос улсад 500 000 буриад монгол хүн амьдарч байжээ. Эдүгээ Оросын Холбооны улсын Буриадын бүгд найрамдах улсын газар нутаг 351 334 квадрат км, хүн ам нь 974 000, үүнээс буриад монгол хүн 286 000 байна. Хүн амын 65.0 хувь нь орос, 30.0 хувь нь буриад монгол ажээ. 120 жилийн өмнө Орост 500 000 буриад монгол амьдарч байсан бол эдүгээ Оросын Холбооны улсад 440 000 буриад монгол хүн амьдарч байгаа нь харамсмаар тоо юм. Хэрэв буриад монголчууд Оросын өдөөсөн дайн, коммунизмын аллаганд өртөөгүй бол Орост амьдардаг буриад монгол хүний тоо эдүгээ нэг сая гаруй болтлоо өсөх байлаа.
Эдүгээ Өмнөд Монголын хүн ам 25 сая хүн амтай / 20.0 сая нь хятад, 5.0 сая нь монгол хүн, хятадын бусад нутагт 1.0 сая монгол хүн амьдардаг/ , газар нутаг нь 1 183 000 хав.дөр.км байна. Өмнөд Монгол нь Алшаа, Шилийн гол, Хянган гэсэн 3 аймагтай, 9 хотын тойрогтой, 17 районтой, 11 хөдөөний хоттой, 49 хошуутай, 3 автономит хошуутай. Хятадад амьдардаг өмнөд монголчуудын тоо эдүгээ 6,0 сая байна. Хэрэв хятадын соёлын хувьсгалд өртөөгүй бол өмнөд монголчуудын тоо 7.0 саяд хүрэх байлаа.
Эдүгээ туурга тусгаар Монгол улсад 3 сая 500 000 монгол хүн амьдарч байна. Хэрэв улаантнуудын аллаганд өртөөгүй бол манай улсын хүн ам 4.5 саяд хүрэх байлаа.
Монголчууд Манж, Хятад, Оросын нөлөөнд орж аллага, өлсгөлөн, дайнд өртөөгүй байсан бол хүн ам нь 15 сая, газар нутаг нь багаар бодоход 5.0 сая квадрат км байх байсан. Монголчууд бүр Казахстад хүртэл Зүүнгар улсынхаа хамаг нутгаа алдсан байдаг. Зүүнгарын газар нутаг 1780 онд 3.0 сая квадрат км байсан гээд бод. Зүүнгарын тэр их газар нутгийг оросууд, казахууд, манжууд хувааж авсан байдаг юм.
Монголыг дахин хуваах гэсэн түүхийг мартаж болохгүй. Оросууд өнгөрсөн 400 жилд хойд монголын газар нутгийг мэдэлдээ аваад нутгийн буриад, тува монголчуудыг үржил шимт газраас нь хөөж өөрсдөө эзэн суужээ. Зөвлөлтийн коммунистууд Туваг Монголоос салгаад дээр нь Тувагийн үлдсэн нутаг хэмээн баахан газар нутаг Монголоос аваад зогсоогүй бас монголын Увс аймгийг Монголоос салгаж Дөрвөд улс байгуулна хэмээн Бадрах, Шижээ нарын урвагч дөрвөдүүдийг өөртөө татаж Монголыг хуваах гэж байсныг бид мартаж болохгүй.
Хятадууд хорьдугаар зуунд Өвөр Монголын нутагт сая саяараа ирж суурьшаад нутгийн өвөр монголчуудыг үржил шимт газар, малын бэлчээрээс нь хөөж нутагт нь элдэв уурхай нээж тэдний олон мянган жил амьдарсан өвөг дээдсийнх нь газар нутгийг Хятад улсын мэдлийн газар хэмээн хуульчилж дур мэдэн нутаг бэлчээрт нь элдэв торон хашаа татаж, хятадууд монгол нутгийн олон арван мянган га газрын эзэн нь болж суужээ.
1945 онд зөвлөлтийн коммунист удирдагч Сталин хятадын коммунист удирдагч Мао Зедунд Порт- Артур боомт болон Японоос монгол зөвлөлтийн армийн чөлөөлсөн Өвөр Монголыг зүгээр л бэлэглэчихсэн гэдгийг бид мартаж болохгүй. Ер нь зөвлөлтийн коммунист удирдагчид азийн Хятад, Хойд Солонгос, Вьетнам гурвыг Монголоос илүүд үздэг байсан даа.
Түүхээс үзэхэд Өмнөд Монголд Манжийн хааны зөвшөөрлөөр газар эзэмшиж газар тариалан эрхэлж байсан хятадууд 1880 аад оноос Манжийн төр сульдах үед Өмнөд монголчуудын газар нутгийг булааж монголчуудыг хядсан түүх байдаг. Өвөр Монголд орж ирсэн хятадууд сүүлдээ даварч монгол ноёдод газрын түрээсээ өгөхгүй хэмээн хэт олноор суурьшсан хятадууд бослого гаргаж өмнөд монголчуудыг хядсан гашуун түүх буй шүү. Эдүгээ Өмнөд Монголын хүн амын 80 хувь нь хятад болчихсон байна.
Ер нь оросууд хойд монголчуудыг халимаг, тува, буриад, алтайчууд хэмээн нэр өгч халх монголчуудын эсрэг турхирч байсан нь оросуудын их гүрний дээрэнгүй үзэл, заль мэх юм. Хятадууд өмнөд монголчуудад өвөр монгол хэмээн нэр өгч өвөр монголын өөртөө засах орон гэсэн хуурамч хаяг зүүж халх монголчуудын эсрэг өмнөд монголчуудыг турхирдаг байсан нь хятадуудын их гүрний дээрэнгүй үзэл, заль мэх юм.
Хорьдугаар зууны сүүлчээр монголчууд коммунизмыг таягдан хаяж эрх чөлөөгөө олсон боловч хоёр том хөршид алдсан монголын унаган газар нутгийнхаа талаар нэг ч улс төрч, нэг ч төрийн зүтгэлсэн ярихгүй хэвээр өдий хүрчээ. Харин гадаадын улс төрч тэр дотроо Украины Парламентийн гишүүн Геращенко гэдэг улс төрч 2024 онд “Оросын түрэмгийлэгчид монголын олон сая газар нутгийг хууль бусаар түрэмгийлэн эзэлсэн түүхтэй ” хэмээн шүүмжилж байлаа. Учир иймд монголчууд бид өөрсдөө одоо энэ талаар үнэнийг дэлхий дахинд ярих цаг болжээ.
Орчин үед ч гэсэн монголын газар нутагт шунасан үйлдэл гарсаар байна. Монголд газар нутгаа гадныханд эзэмшүүлэх, түрээслэх мэтээр өгөөд байвал эцэстээ газар нутгаа бүрэн алдах вий дээ.
Эдүгээ Монгол улс ч гэсэн газрын тухай хуулиа эргэн харж гадныханд газраа түрээсэлдэгээ зогсоох хэрэгтэй. Харин Монгол улсын иргэн хүнд газраа түрээслэх, эзэмших, өмчлөх эрхийг нь бүрэн олгох хэрэгтэй. Хэдхэн жилийн өмнө Өмнөговь аймгийн нэгэн сумын Засаг дарга хятадын компаниудад олон га газрыг 1 гаг нь 1 тэрбум төгрөгөөр үнэлж зарсан хэрэг гарсан. Хэрэв ийм байдлаар байх юм бол удахгүй Монгол улс хамаг газраа харийнханд алдах вий.Гадныханд 100 жил түрээслээд яах юм. Нэг мэдэхэд гадныхан нөгөө газрыг чинь өмчлөнө, түрээсээ төлөхгүй хэмээн дайрвал яах юм бэ.
Монголд одоо болтол монголын иргэн хүн 07 га газраа авч чадаагүй тохиол олон байдаг юм. Монголын төр жирийн иргэнд газар олгохдоо тун хойрго байдаг юм. Ганц жишээ дурдая. Би 2008 онд нийслэл хотын Баянзүрх дүүрэгт амьдарч байхдаа Гачууртад 07 га газар эзэмших хүсэлтээ тус дүүргийн Газрын албанд гаргасан юм. Гэтэл Газрын албаны дарга нь ” Манай дүүрэгт танд олгох газар байхгүй” хэмээн хээв нэг төрийн төмөр нүүрээ харуулж байлаа. Саяхан даа. Хэдэн жилийн өмнө би Багануур дүүрэгтээ буцан ирж амьдарч байхдаа тус дүүргээс ойрхон байдаг Баяндэлгэр сумын нутагт зуслангийн газар авахаар тус сумын Засаг даргаас хүсэхэд мөн л “Танд олгох газар байхгүй” гэсэн хатуу хариу авч байлаа. Гэтэл нийслэл хотод авилгал өгч асар их хэмжээний газар авсан зөрчил өчнөөн байдаг юм билээ. Газрын авилгалтай монголын төр засаг тэмцэж чадаагүй юм. Одоо ч гэсэн байдал хэвээр.
Монгол улс эдүгээ харьд алдсан олон сая квадрат км газар нутгийнхаа ядаж хэдхэн мянгыг нь ч гэсэн эхнээс нь буцаан авах талаар одооноос ярьж эхлэх хэрэгтэй.
Зөвлөлт Орост 1958 онд хууль бусаар алдсан 7000 квадрат км монголын хойд газар нутаг болон Алтайн хязгаарыг буцаан авах талаар эхний ээлжинд Оростой яриа хэлэлцээ хийх хэрэгтэй. Казахстанд алдсан Алтан эмээл нутаг, Хятадад алдсан Ховог сайр, Ил Тарвагатай, Буйр нуурын зүүн хэсэгээ ядаж эхний ээлжинд буцаан авах талаар Казахстан, Хятад улстай яриа хэлэлцээ хийх хэрэгтэй. Энэхүү ажиллагаанд НҮБ-ыг оролцуулж туслуулах нь зөв. Хэлэлцээ хийхээсээ айгаад байвал хэвлэл мэдээллээр ядаж мэдээлдэг байх нь чухал.
Хууль бусаар алдсан газар нутгаа хууль ёсоор нь буцаан авах нь олон улсын байдаг л жишиг юм. Бусад орнууд ийм л зарчмаар алдсан газар нутгаа яриа хэлэлцээ хийж буцаан авдаг. НҮБ зуучилж тусалдаг. Монголчууд бид алийн болгон айж чичирсээр хориннэгдүгээр зуунд амьдрах юм бэ.
Дэлхийн бусад оронд амьдарч байгаа монгол туургатандаа Монгол эх орондоо буцан ирж амьдрах эрх олгож, эхний ээлжинд монгол үндэстэн мөн гэсэн картыг дэлхийн монголчууддаа олгох хэрэгтэй. Монголд амьдрахаар ирсэн монгол үндэстэндээ Монгол улсын иргэншлийг шууд олгодог болвол бүр сайн хэрэг юм.
Газар нутаг бол улсын оршин тогтнох үндэс юм.
Монгол төр, монголын ард түмэн, монголын газар нутаг хил бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа гэдгийг монголчууд бид санаж явбал зохино.
Доржийн СҮХБААТАР
2026.07.5
Даваа - 07 сарын 06,
2026

Сэтгэгдэл13
Усан цэлдэн гахай Доржийн Сүхбаатар гуай та эхлээд Өмнө-говь Дорнодод үүрлэсэн хужаануудыгаа аваад Монголоос зайлна уу!
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины илгээсэн элч Асексей Евсиков Монгол улстай тэнцвэртэй буюу "шударга худалдаа" харилцаа хэзээ ч байх боломжгүй, хэрэв ийм зүйл хүсэж байгаа бол бензин түлшний нийлүүлтээ зогсооно гэж заналхийлжээ. Евроазийн ЭЗ-н холбоотой хэлэлцээр хийх нь Монгол улсад ямар ч ашиггүй бөгөөд зөвхөн ОХУ-ын нуран унаж буй ЭЗ-т шахаж буй амь тариа болж, хангамж, нийлүүлэлтийн бааз төдий болгох зорилготой. Монгол улс хэзээ ч ОХУ-тай "тэнцвэртэй" буюу "шударга худалдаа"-ны харилцаатай байгаагүй тул "чөлөөт худалдаа" хийх тухай ойлголт байх боломжгүй. Монгол улс ЭЗ-н түрэмгийлэлд өртөж, шударга бус худалдаанд суурилсан бүрэн хараат байдалд шилжих аюул нүүрлэж байна. Улс гэж байгаа бол түүний үндсэн чиг үүрэг нь дотоодын үйлдвэрлэгч, бизнесүүдээ хамгаалж, "шударга худалдаа"-ны үндсэн дээр "чөлөөт худалдаа" хөгжүүлэх тухай зарчим. Тиймээс Монгол улсын эсрэг ажилласан ЗГ-ыг нэн даруй огцруулж, УИХ энэ асуудлыг таслан зогсоох ёстой. Орос улс Монгол улсад 75 хувийн татвар ноогдуулдаг юм
⛽️ ОХУ шатахууны нийлүүлэлтийн асуудлаа шийдвэрлэхийн тулд Хятадад Сибирийн томоохон ойн бүсүүдийг урт хугацаагаар мод бэлтгэх зориулалтаар түрээслэх, мөн Оросын газрын тосны үнийг хөнгөлөх санал тавьжээ. Үүний хариуд Бээжин Хятадаас шатахуун нийлүүлж, Өвөр Байгалын хязгаар, Буриад, Эрхүү муж дахь шатахуун түгээх станцуудын урт дарааллыг богино хугацаанд арилгахыг Оросын Засгийн газар зорьж байгаа гэх мэдээлэл гарчээ. 🤦♀️
Энэ нийтлэл гоё л сэдэв байна. Даан ч хүчтэний дэргэд хүчгүй буруутай гэдгээр л бүх асуудал шийдэж байсан. Одоо яахав 1.5 км болно болно. Одоо хөгжүүльё,хүчирхэг больё. 100 жилийн дараа буцааж авъя.
🇷🇺🇮🇷Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев: “Иран цөмийн зэвсгээс илүү хүчтэй зэвсэгтэй байгаа: нэг талд нь Иран, нөгөө талд нь Оман улсууд байгаа, мөн хоолойгоор дамжин өнгөрөх замын шинж чанараас шалтгаалан олон улсын нарийн төвөгтэй статустай Хормузын хоолой. Гэхдээ Иран замын хөдөлгөөнийг хааж, энэ тал дээр хүч чадлаа харуулсан нь гарцаагүй. Одоо энэ нь хоолой хэрхэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх талаарх хэлэлцүүлэг, тохиролцооны гол анхаарал юм.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины илгээсэн элч Асексей Евсиков Монгол улстай тэнцвэртэй буюу "шударга худалдаа" харилцаа хэзээ ч байх боломжгүй, хэрэв ийм зүйл хүсэж байгаа бол бензин түлшний нийлүүлтээ зогсооно гэж заналхийлжээ. Евроазийн ЭЗ-н холбоотой хэлэлцээр хийх нь Монгол улсад ямар ч ашиггүй бөгөөд зөвхөн ОХУ-ын нуран унаж буй ЭЗ-т шахаж буй амь тариа болж, хангамж, нийлүүлэлтийн бааз төдий болгох зорилготой. Монгол улс хэзээ ч ОХУ-тай "тэнцвэртэй" буюу "шударга худалдаа"-ны харилцаатай байгаагүй тул "чөлөөт худалдаа" хийх тухай ойлголт байх боломжгүй. Монгол улс ЭЗ-н түрэмгийлэлд өртөж, шударга бус худалдаанд суурилсан бүрэн хараат байдалд шилжих аюул нүүрлэж байна. Улс гэж байгаа бол түүний үндсэн чиг үүрэг нь дотоодын үйлдвэрлэгч, бизнесүүдээ хамгаалж, "шударга худалдаа"-ны үндсэн дээр "чөлөөт худалдаа" хөгжүүлэх тухай зарчим. Тиймээс Монгол улсын эсрэг ажилласан ЗГ-ыг нэн даруй огцруулж, УИХ энэ асуудлыг таслан зогсоох ёстой. Орос улс Монгол улсад 75 хувийн татвар ноогдуулдаг юм
⛽️ ОХУ шатахууны нийлүүлэлтийн асуудлаа шийдвэрлэхийн тулд Хятадад Сибирийн томоохон ойн бүсүүдийг урт хугацаагаар мод бэлтгэх зориулалтаар түрээслэх, мөн Оросын газрын тосны үнийг хөнгөлөх санал тавьжээ. Үүний хариуд Бээжин Хятадаас шатахуун нийлүүлж, Өвөр Байгалын хязгаар, Буриад, Эрхүү муж дахь шатахуун түгээх станцуудын урт дарааллыг богино хугацаанд арилгахыг Оросын Засгийн газар зорьж байгаа гэх мэдээлэл гарчээ. 🤦♀️
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины илгээсэн элч Асексей Евсиков Монгол улстай тэнцвэртэй буюу "шударга худалдаа" харилцаа хэзээ ч байх боломжгүй, хэрэв ийм зүйл хүсэж байгаа бол бензин түлшний нийлүүлтээ зогсооно гэж заналхийлжээ. Евроазийн ЭЗ-н холбоотой хэлэлцээр хийх нь Монгол улсад ямар ч ашиггүй бөгөөд зөвхөн ОХУ-ын нуран унаж буй ЭЗ-т шахаж буй амь тариа болж, хангамж, нийлүүлэлтийн бааз төдий болгох зорилготой. Монгол улс хэзээ ч ОХУ-тай "тэнцвэртэй" буюу "шударга худалдаа"-ны харилцаатай байгаагүй тул "чөлөөт худалдаа" хийх тухай ойлголт байх боломжгүй. Монгол улс ЭЗ-н түрэмгийлэлд өртөж, шударга бус худалдаанд суурилсан бүрэн хараат байдалд шилжих аюул нүүрлэж байна. Улс гэж байгаа бол түүний үндсэн чиг үүрэг нь дотоодын үйлдвэрлэгч, бизнесүүдээ хамгаалж, "шударга худалдаа"-ны үндсэн дээр "чөлөөт худалдаа" хөгжүүлэх тухай зарчим. Тиймээс Монгол улсын эсрэг ажилласан ЗГ-ыг нэн даруй огцруулж, УИХ энэ асуудлыг таслан зогсоох ёстой. Орос улс Монгол улсад 75 хувийн татвар ноогдуулдаг юм
⛽️ ОХУ шатахууны нийлүүлэлтийн асуудлаа шийдвэрлэхийн тулд Хятадад Сибирийн томоохон ойн бүсүүдийг урт хугацаагаар мод бэлтгэх зориулалтаар түрээслэх, мөн Оросын газрын тосны үнийг хөнгөлөх санал тавьжээ. Үүний хариуд Бээжин Хятадаас шатахуун нийлүүлж, Өвөр Байгалын хязгаар, Буриад, Эрхүү муж дахь шатахуун түгээх станцуудын урт дарааллыг богино хугацаанд арилгахыг Оросын Засгийн газар зорьж байгаа гэх мэдээлэл гарчээ. 🤦♀️
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины илгээсэн элч Асексей Евсиков Монгол улстай тэнцвэртэй буюу "шударга худалдаа" харилцаа хэзээ ч байх боломжгүй, хэрэв ийм зүйл хүсэж байгаа бол бензин түлшний нийлүүлтээ зогсооно гэж заналхийлжээ. Евроазийн ЭЗ-н холбоотой хэлэлцээр хийх нь Монгол улсад ямар ч ашиггүй бөгөөд зөвхөн ОХУ-ын нуран унаж буй ЭЗ-т шахаж буй амь тариа болж, хангамж, нийлүүлэлтийн бааз төдий болгох зорилготой. Монгол улс хэзээ ч ОХУ-тай "тэнцвэртэй" буюу "шударга худалдаа"-ны харилцаатай байгаагүй тул "чөлөөт худалдаа" хийх тухай ойлголт байх боломжгүй. Монгол улс ЭЗ-н түрэмгийлэлд өртөж, шударга бус худалдаанд суурилсан бүрэн хараат байдалд шилжих аюул нүүрлэж байна. Улс гэж байгаа бол түүний үндсэн чиг үүрэг нь дотоодын үйлдвэрлэгч, бизнесүүдээ хамгаалж, "шударга худалдаа"-ны үндсэн дээр "чөлөөт худалдаа" хөгжүүлэх тухай зарчим. Тиймээс Монгол улсын эсрэг ажилласан ЗГ-ыг нэн даруй огцруулж, УИХ энэ асуудлыг таслан зогсоох ёстой. Орос улс Монгол улсад 75 хувийн татвар ноогдуулдаг юм
⛽️ ОХУ шатахууны нийлүүлэлтийн асуудлаа шийдвэрлэхийн тулд Хятадад Сибирийн томоохон ойн бүсүүдийг урт хугацаагаар мод бэлтгэх зориулалтаар түрээслэх, мөн Оросын газрын тосны үнийг хөнгөлөх санал тавьжээ. Үүний хариуд Бээжин Хятадаас шатахуун нийлүүлж, Өвөр Байгалын хязгаар, Буриад, Эрхүү муж дахь шатахуун түгээх станцуудын урт дарааллыг богино хугацаанд арилгахыг Оросын Засгийн газар зорьж байгаа гэх мэдээлэл гарчээ. 🤦♀️
⛽️ ОХУ шатахууны нийлүүлэлтийн асуудлаа шийдвэрлэхийн тулд Хятадад Сибирийн томоохон ойн бүсүүдийг урт хугацаагаар мод бэлтгэх зориулалтаар түрээслэх, мөн Оросын газрын тосны үнийг хөнгөлөх санал тавьжээ. Үүний хариуд Бээжин Хятадаас шатахуун нийлүүлж, Өвөр Байгалын хязгаар, Буриад, Эрхүү муж дахь шатахуун түгээх станцуудын урт дарааллыг богино хугацаанд арилгахыг Оросын Засгийн газар зорьж байгаа гэх мэдээлэл гарчээ. 🤦♀️
Юу нь газар нутгаа буцааж авах алдахгүй байвал их юм тэгээд ч худал үнэн юм хольж бичихээ болиоч ээ настай хүн байж хүмүүжих болоогүй юм уу