sonin.mn


Вируст гепатит А,Е цусан суулга, гэдэсний балнад, иерсиноз, хеликобактери, кампилобактерийн халдвар, сальмонеллез, эшерихоколийн халдвар, хоолны хордлого, хиамдал, холер, шувууны томуу зэрэг өвчнүүдийн үүсгэгч хүний биед хоол боловсруулах замаар нэвтрэн орж, улмаар гэмтээснээр өвчин үүсгэдэг.

Эдгээр өвчин үүсгэгч нян, вирус нь өвчтэй хүн болон эрүүл нян тээгчийн өтгөн ялгадсаар гадаад орчинд ялгарч бохирлогдсон ус, хүнс , сав, сүүлга, эд материал ,бохир rap зэргээр дамжин амаар орж хоол боловсруулах эрхтнийг гэмтээн өвчлүүлдэг учир гэдэсний халдварт өвчин гэж нэрэлдэг. Урин дулааны улиралд ялаа, батгана ихээр үржин гарч ирдэг нь халдвар тараах хүчин зүйл болдог.

Манай орны төвлөрсөн газруудад хог хаягдал ихээр цугласан, ил задгай бие засдаг, гэр хорооллын шаардлага хангахгүй жорлон зэрэг нь орчныг бохирдуулах, ялаа үржих нөхцлийг бүрдүүлж байна. Хүний хөдөлгөөн, нягграл ихэссэн, ариун цэврийн баталгаагүй хүнсний бүтээгдхүүн худалдаалах, дахин боловсруулахгүй хэрэглэх мөн хүмүүсийн амьдралын тувшин доройтож, ариун цэврийн наад захын дадал заншлыг хэвшүүлэхгүй байгаа нь гэдэсний халдварт өвчин ихсэх бодитой нөхцөл болж байна. Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд дараах зүйлийг амьдралдаа хэвшүүлэх нь зүйтэй,

1. Хүнсний бүтээгдхүүн худалдан авахдаа үйлдвэрлэсэн он cap өдөр хаяг шошгийг шалгаж авах

2. Хүнсний бүтээгдхүүний тээвэрлэлт, хадгалалтын хугацаа хэтэрсэн эсэх, сав боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж авах

3. Ус түгээх цэг, ус хадгалах сав, усны машин, гэрийн ус авдаг сав, лаазыг 7 хоногт 2 удаа угааж, усаа таглаж занших

4. Ил задгай бие засахыг хориглох, жорлон бохирын цооног, муу усны нүх зэргийг шаардлагын дагуу барих, дулааны улиралд авгалдай устгах устгал хийж хлор агуулсан нэгдлээр тогтмол халдваргүйтгэл хийх

5. Хог хаягдлыг усны эх булгаас хол хаяж шатааж устган булж байх. Ил задгай хог хаягдал нь борооны усанд урсан хот суурин, зуслан ногооны талбайг бохирдуулахыг анхаарна уу.

6. Дахин боловсруулахгүй хүнсний бүтээгдхүүн, жимсийг сайтар угааж хэрэглэх

7. Мах ногоо хэрчдэг мод, хутгийг талх, торт, хиам масло хэрчдэг зүйлсээс тусад нь байлгах

8. Хөргөгчинд нэг дор мах ногоо , талх, торт, хиам ,масло, жимсийг хадгалахгүй байх

9. Хоолны сав суулга, аяга таваг халбага, сэрээг халдваргүйтгэх уусмалаар угааж, усаар зайлаад арчилгүй хатаах буюу шарах

10. Хоол    унд бэлтгэхийн өмнө, хоол идэж уухын өмнө, бие зассаны дараа, гаднаас орж ирээд, компьютерийн араас босоод ер нь аливаа ажил үйлдлийн дараа гар угаах шаталсан зарчмын дагуу савандаж угааж хэвших.

11. Хүн бүр тусдаа гарын алчууртай байх

12. Хүн бүр тусдаа аяга, халбагатай байх

Таны эрүүл мэнд таны гарт байна. Гарын ариун цэврийн зөв дадал хэвшлийг амьдралдаа хэрэгжүүлбэл та болон таны гэр бүл гэдэсний халдварт    өвчнөөр
өвдөхгүй байх бүрэн боломж бий.

Дархан-Уул аймаг нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн их эмч Ц.Төмөртогоо, Халдвартын сувилагч Д.Ариунжаргал
Эх сурвалж: "Шинэ мэдээ" сонин