Шинжлэх ухааны хөгжлийн явцад эрдэмтэд бие дээрээ туршилт хийж азаа сорих үзэгдэл цөөнгүй гарчээ. Тэдгээрээс товчлон хүргэж байна. Шведийн химич Карл Шееле 1782 онд синилийн хүчлийг нээж, түүнийг амталж үзэж байгаад дараа нь нас баржээ.
 
1933 онд Женевийн эмч, хорт могойгоор өөрийгөө гурван удаа хатгуулснаар, хорт могойн хатгалтын эсрэг өөрийн хийсэн ийлдсийг туршсан байна. Харин тэр амьд үлджээ. Лондоны эмч Уильям Старк (1740-1770) янз бүрийн эмчилгээний хоолыг өөр дээрээ туршсан байна.
 
Тэр нэг бол талх идэж , ус ууж, эсвэл зөвхөн мах идэж байжээ. Тийнхүү эцэст нь биеэ муутгаж, зөвхөн бяслагаар хооллож байгаад 29 настайдаа нас барсан байна. Эмч Шабсай Мошковский В1 амин дэмийн дутагдлын шалтгааны тухай өөрийн таамаглалыг шалгахаар нэг жил зөвхөн цагаан будаагаар хоолложээ.
 
Түүний таамаглал нотлогдож, "В1 амин дэмийн дутагдалд орсон ч 87 нас хүрчээ.
 
 
Эх сурвалж: “Ганзам” сонин