sonin.mn
Чандмань сумын ахмад малчдын ажигласнаар нүүдлийн шувуудын сүүлч Өвлийн эхэн сарын шинийн 3,4-нд буцлаа хэмээн ярилцаж байна. Нүүдлийн шувуудын энэ байдал эерэг.эсрэгийн аль нэгийг анхааруулаа бололтой. Намрын сүүлч өвлийн сарын эхний өдрүүдэд Жаргалант Бумбатын уулс цасан цувцаа духдуулсан бол.
 
Хар ус, Хар нуурын ус урьд жилүүдээс эрт хөлдөж байгаа нь дахин дулаарахгүй бол нуур орчимдоо малын эрсдэл бага гарах төлөвтэй. Хар ус нуурын ус зайлсаар арлууд усанд автаж хөлдвөл голын айлууд хөвөөндөө юмуу,хөлдүү мөсөн дээр гялгар цаас дэвсэж гэрээ барих юм байна. Ингэж малаасаа айлууд хөндийрч өвөлжвөл Хар ус нуурт сүүлгүй боохойнууд чөлөөтэй сэлгүүцэх тухай сэрэмжлүүлэг явж байна.
 
Чандмань сум Б.Балт
 
Эх сурвалж: “Ховдын мэдээ” сонин