sonin.mn

Бага насны хүүхдийг асран хамгаалж байгаа хүмүүсийн харилцаа, хайр халамж нь түүний цаашдын бүх талын хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүний тулд та:

Хүүхдийг чин сэтгэлээсээ асран хайрла
Түүнийг өхөөрдөн энхрийл Элгэндээ нааж чанга тэвэр
Түүнтэй ярилц, өөрийнх нь хэлээр шулаганан ярилц
Өөртөө дасгаж, дотно дулаан харилцаагаа мэдрүүл

Хайр гэрэлтсэн харцаараа энхрийлж, хайрын уянгаараа бүүвэйлэн тайвшруул
Эцэг эхдээ итгэх хүүхдийн итгэл бол сарнай цэцгийн ялдамхан дэлбээн дээр дуссан хурын шүүдэр мэт нандин, ариухан зүйл юм.
Ертөнц дээр хөрөнгөгүй ядуу хүн ч өгч чадах дөрвөн төрлийн өглөг байдаг.

Үүнд:

Сэтгэлээ зориулах-Орчны хүн амьтан, ямар ч зүйлд туйлын элэгсэг, үнэнч хандах
Нүдээ зориулах-Орчноо тайван, амгалан итгэлтэй харцаар харж байх
Нүүрээ зориулах-Байнга дулаахан инээмсэглэж баясгалантай байх
Үг яриагаа зориулах-Бусдын сэтгэлд нийлэмжтзй, зөөлөн үгийг хэлж байх

Дүүргийн 152 дугаар цэцэрлэг


Эх сурвалж: "Налайхын амьдрал"