sonin.mn

Туул голын усыг нэмэгдүүлэхийн тулд хийж буй ажлын нэг бол минж нутагшуулах явдал юм. Туул голын Хар усан тохойд минж үржуүлгийн төв байгуулахаар зэхсэн бөгөөд эхний 10 минж Герман улсаас энэ сард ирэх аж. Нэг сарын дотор байр сав нь бэлэн болгох, ОХУ-аас мөн 20 минж авчрах яриа хэлцлийг Минж нутагшуулах төслийн багийнхан гүйцэтгэжээ. Төслийн багийнхан Туул голд минж нутагшуулах ажлынхаа хүрээнд Германы Бавари мужид очоод ирсэн байна. Бавари мужид минж нутагшуулах болсноор усны хангамж сайжирсны дээр байгалиа сэргээх гэсэн орнуудад нутагшуулсан минжнээсээ илүүчилдэг болжээ.

 

Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин