Энэ сарын 21 ний өдөр Дорнод аймгийн  Баяндун сумын төв Наран багийн С.Мөнхжаргал нарын хашаанд галзуу чоно орж ирж айлын нохойг урж, хоёр ч үхрийг хазаж гэмтээжээ. Галзуу чоныг Наран багийн Засаг дарга Б.Баттөмөр буудаж устган, сэг зэмийг шатаан малын эмч мэргэжилтнүүд үзлэг хийн чононд хазуулсан үхрийг тусгаарласан байна.

Дээрх чонын толгойг түргэн тестийн аргаар шинжлэхэд галзуу өвчтэй болох нь нэгэнт тогтоогджээ. "Галзуу өвчинтэй тэмцэх заавар"-ын дагуу сумын Засаг дарга захирамж гарган хязгаарлалтын дэглэм тогтоов.

Одоогоор Буяндун суманд 68 эзэнгүй нохой, муурыг буудаж устган чононд хазуулсан 2 үхрийг шатаажээ. Сумын төвийн 13 өрхийн үхэр, адуу, нохой, муурыг вакцинжуулаад байна.

Эх сурвалж: "Дорнод" сонин