sonin.mn


Тэдний энэ увидас байгалиасаа заяагдмал байдаг. Хэн нэгнийг өөртөө татахын тулд түүнд ямар нэг сургуулилт, жүжиглэлт хийх шаардлага тулгардаггүй. Тэр зүгээр л байгаагаараа “соронз”.

Харц дээгүүр...

“Соронзууд” үргэлж хараа дээгүүр, өөртөө итгэлтэй байдаг. Мэдээж амжилтанд хүрэхийн үндэс нь өөртөө итгэх итгэлээс ихээхэн хамаарна. Өөртөө итгэлтэй бүсгүй л хараа дээгүүр алхаж чадна. Зөвхөн сайхан алхаагаараа ч бусдыг өөртөө татаж болно. Тиймдээ ч сайхан алхаж буй эмэгтэй хүн байгаагаасаа Зсм өндөр, Зкг-аар туранхай харагддаг гэлцдэг. Тиймээс л бусдыг соронз мэт өөртөө татдаг бүсгүйчүүдийн хараа дээгүүр, алхаа гишгээ нь цэгцтэй байдаг.



Бусдыг сонсох чадвар

Хэн нэгнийг сонсох чадвартай байна гэдэг бусадтай харилцах чадвартай гэсэн үг. Хүний яриаг байнга тасалж, амаа билүүдсэн эмэгтэйчүүд тийм ч таатай харагддаггүй. Бусдын яриаг сонсдоггүй хүн ухаантай яриа өрнүүлж чаддаггүй. Сайхан яриа өрнүүлж чаддаг бас өөрийг нь сонсож чаддаг бүсгүйтэй ярилцаж суухад ямар ч эр хүн татгалзахгүй. Бусдыг өөртөө татах чадвартай  эмэгтэйчүүд гайхалтай сонсогчид байдаг.

 


Харц

Бусдыг өөртөө татахын тулд тухайн хүнийхээ нүд рүү 3 секунтын турш зөөлөн харцаар харахад л хангалттай. Гэхдээ түүнээс илүү удаан харж болохгүй гэдгийг санаарай. “Соронзон” татах хүчтэй бүсгүйчүүд энэ аргыг аль хэдийн өөрийн чухал техникүүдийн нэг болгочихсон байдаг.



Дуурайх чадвар

Бусдыг өөртөө татагч эмэгтэйчүүд хошин шогийн өндөр мэдрэмжтэй байдаг. Тэд хэн нэгний хийдэг, хэлдэг онцгой үг үйлдлийг дуурайхдаа гаргуун Энэ нь тэдэнд хэн нэгэнд ойртоход нь тус болдог. Учир нь хүн өөртэйгээ адилхан хэн нэгнийг далд ухамсартаа хайж явдаг. Өөрийнх нь гаргадаг авир, үйлдлийг дуурайн харилцах үед илүү дотно мэдрэмж төрдөг байна. Тиймээс л бусдыг өөртөө татагч бүсгүйчүүд харилцааны шилдэг мэргэжилтнүүд байдаг.



Эрт танхйл байдал

Бусдыг өөртөө татах чадвар бол үргэлж хүч чадалтай, бүхнийг чадагч эмэгтэйн илэрхийлэл гэсэн үг биш. Чиний эмзэг мэдрэмтгий, сул дорой байдал чинь ямар нэг байдлаар бусадтай холбогдох гүүр болно. Тиймээс бусдыг өөртөө татагч эмэгтэйчүүд өөрт хэрэгтэй цагтаа хэн нэгнээс тусламж авч чаддаг. Тэдгээр хүмүүс нь  ч түүнд туслахдаа таатайгаар хүлээж авдаг. Заримдаа өөрийгөө бүхнийг чадагч, өөртөө итгэлтэй бүсгүй мэтээр төсөөлөхийн оронд хэрэгтэй үедээ хэн нэгний тусламжийг авч чаддаг эмзэг, мэдрэмтгий байх хэрэгтэй.



Өөдрөг үзэлтэн

Тэд бүхнийг өөдрөгөөр хардаг. Ямар ч хүн сэтгэлийн тэнхээтэй, хөгжилтэй хүнтэй хамт байх дуртай. “Соронзууд” аливаа маргааны үед ч асуудлыг эерэг талаас нь хардаг. Нэг ёсондоо тэдний сэтгэл нь үргэлж цэвэр байдаг гэсэн үг. Өөрөөсөө гэрэл цацруулсан хүнтэй хамт байхыг хэн хүсэхгүй байх билээ.


Эх сурвалж: “Санхүүгийн Мэдээ”