Европын нэлээд хэдэн улс дахь ажилгүйдлийн статистик үзүүлэлтийг хараад гайхахгүй байхын аргагүй. Долдугаар сард Испанийн хөдөлмөрийн чадвартай хүн амын дунд эрхэлсэн ажилгүй хүмүүсийн эзлэх хувь 25,1, Португалид 15,7, Ирландад 14,9-д хүрчээ. Харин еврогийн бүсийн залуучуудын дунд ажилгүйдэл 22,6 хувьд /Испанид 52,9 хувь, Италид 2 хувь, Словакт 37,8 хувь хүрсэн байна. АНУ-ын Засгийн газрыг ч мөн адил хөдөлмөрийн зах зээлийн байдал түгшээж байгаа юм. Сүүлийн жилүүдэд ажилгүй хүний тоо хямралын өмнөх түвшнээс хоёр дахин нэмэгдсэн байна.


Өнөө цагийн залуусын олонхи нь ирээдүйн зам мөрөө зөв сонгох талаар ихэд санаа тавих болжээ. Тиймээс ойрын ирээдүйд ямар мэргэжлүүд хамгийн их эрэлт ихтэй байгааг мэдэх нь нэн чухал юм. Үүнтэй холбоотойгоор Wall Street сонин 2020 оны үед АНУ-д хамгийн их шаардлагатай бөгөөд өндөр цалинтай байх магадлалтай 5 мэргэжлийн жагсаалтыг гаргасан байна. Тэдгээрийн дийлэнх нь анагаах ухаантай холбоотой ажээ.

5.Амны хөндийн эрүүл ахуйч

-Сул орон тоо нэмэгдэх нь: 37,7 хувь

-Шинээр нэмэгдэх ажлын байрны тоо /2010-2020 он/: 68 500

-Жилиин дундаж цалин: 68 250 доллар

Амны хөндийн эрүүл ахуйчийн тоо 2010-2020 онд 37,7 хувиар өсч, 250 мянгад хүрнэ. Хүн амын хөгшрөлт, тэрчлэн амны хөндий судлалын салбарт судалгаа их явуулж байгаа нь энэ мэргэжил эрэлт ихтэй байх шалтгаан юм. Амны хөндийн эрүүл ахуйчид анагаах ухааны дээд боловсрол эсвэл ажлын туршлага шаардлагагүй. Цэвэрлэх, шүдний рентген зураг авах нь түүний гол үүрэг юм.



4. Физик эмчилгээний эмч

-Сул орон тоо нэмэгдэх нь: 39 хувь

-Шинээр нэмэгдэх ажлын байрны тоо /2010-2020 он/: 77 400

-Жилийн дундаж цалин: 76 З10 доллар

Физик эмчилгээний эмч нь өвчтөний хөдөлгөөний алдагдсан чадварыг сэргээдэг. Энэ мэргэжил анагаах ухааны мэргэжлийн боловсрол эзэмшсэн байхыг шаарддаг. Физик эмчилгээний докторын зэрэг хамгаалсан, тухайн муж улсад эмчилгээ хийх эрхтэй болсон байх шаардлагатай байдаг. 2020 он хүртэл ийм мэргэжилтний тоо 39 хувиар нэмэгдэнэ. Өнөөдөр тэд дээд тал нь 107 920 долларын цалин авч байна.



З.Зах зээлийн шинжээч

-Сул орон тоо нэмэгдэх нь: 41,2 хувь

-Шинээр нэмэгдэх ажлын байрны тоо /2010-2020 он/: 116 600

-Жилийн дундаж цалин: 60 570доллар

Зах зээлийн шинжээчид нь эдийн засгийн салбаруудад голдуу ажилладаг бөгөөд зах зээл хийгээд худалдааны трендүүдийн урьдчилсан таамаг гаргаж, тэрчлэн компаниуудад зориулан мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийдэг. Ийм шинжээч байхын тулд бакалаврын зэрэг, заримд нь магистрын зэрэгтэй байх шаардлага тавьдаг. 2020 он гэхэд АНУ-д ийм мэргэжилтэй хүмүүсийн тоо 400 мянгад хүрэх бололтой. Өнөөдөр хамгийн өндөр цалинтай шинжээч жилд 111 440 доллар авч байна.



2. Хэт авиан оношилгооны мэргэжилтэн

-Сул орон тоо нэмэгдэх нь: 43,5 хувь

-Шинээр нэмэгдэх ажлын байрны тоо /2010-2020 он/: 23 400

-Жилийн дундаж цалин: 64 380 доллар

Хэт авианы оношилгооны мэргэжилтэн нь хэт авианы үзлэг, шинжилгээ хийдэг эмнэлэг болон анагаах ухааны байгууллагуудад ажилладаг. 2020 он гэхэд АНУ-д ийм мэргэжилтний тоо 43,5 хувиар нэмэгдэх аж. Дээд тал нь 88 490 долларын цалин авдаг хэт авианы эхографын мэргэжилтэн анагаахын боловсролын диплом, тэрчлэн мэргэжлийн гэрчилгээтэй байх ёстой.



1.Эмнэлгийн төхөөрөмжиин инженер

-Сул орон тоо нэмэгдэх нь:61,7 хувь

-Шинээр нэмэгдэх ажлын байрны тоо /2010-2020 он/:9700

-Жилийн дундаж цалин: 81 540 доллар

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер нь төрөл бүрийн тоног төхөөрөмжүүд, тухайлбал, хиймэл эрхтний янз бүрийн аппарат болон рентген төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг хариуцна. Энэ мэргэжил биологи, математик, химийн өндөр мэдлэгтэй байхыг шаарддаг. Иймээс зохих мэргэжлийн их сургуулийг төгссөн байх шаардлагатай. Тухайн мэргэжлийн инженерийн тоо 2020 он гэхэд 61,7 хувиар өснө гэж таамаглаж байгаа нь жагсаалтад орсон мэргэжлүүд дотроос хамгийн түгээмэл нь болж байна.


Эх сурвалж: “Санхүүгийн Мэдээ”