sonin.mn
Өчигдөр Улсын Онцгой Комиссын шийдвэрийг танилцуулах үеэр Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан : "Бүтээн байгуулалттай холбоотойгоор ажиллах хүчний асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг Засгийн Газрын хуралдаанаар ярьсан. Хувийн аж ахуйн нэгж болон онцгой шаардлагагүй төслүүд дээр гаднаас ажиллах хүч оруулах шаардлагагүй. 
Нийтдээ 6000 гаруй ажилтан орж ирж ажиллах шаардлага байгаа. Үүнээс онцгой шаардлагатай, гэрээтэй, хугацаатай ажлууд дээр ажиллах хүч авъя гэж шийдсэн.
 
Жишээлбэл Дарханы зам дээр ажиллах хүмүүсийг Ням гарагт чартерын нислэгээр авчирна. Нийтдээ 105 хүн Хятадад  коронавирусийн шинжилгээ өгөөд, визээ авна. Онгоцноос буунгуут нь тусгай хамгаалалтад авч, Төв аймагт карантилна. 14 хоногийн карантины хугацаанд бичиг баримт болон бусад ажлуудаа хийнэ. Ингээд 14 хоногийн дараа шинжилгээний хариу харж байгаад ажиллуулна" хэмээсэн билээ.
 
Энэ нь нийгэмд олон яриа дагуулж байна.
Жишээ нь УИХ-ын гишүүн М.Энхболд энэ тухай: "Б.Энх-Амгалан сайдаа. Юун зам барих 105 хятад ажилчин Төв аймагт тусгаарлах вэ? Дотоодын ажиллах хүч, техник, тоног төхөөрөмж гээд боломж бололцоо хангалттай бий шүү дээ." гэжээ.
 
Э.Мягмар