sonin.mn
Сербийн блогуудаас:  "Ковид 19-ийн тархалт буюу Америкийн сэтгэл түгшээм цензур”
 
 
Слободан КОШАРИЦ –н бичсэн энэхүү сонирхолтой нийтлэлийг Сербийн мэдээллийн блогийн гадаадын редакцийн ажилтнууд бичжээ. Энэ бол Sars-CoV-2-г олон талаас нь, ил далд нөхцөлтэй нь үнэлээд гаргасан дүгнэлт юм.
 
"COVID-19" дэлхий даяар тархаж буй цар тахал. Үүний үр дагаврыг хэн ч дутуу үнэлээгүй ч,  энэ тахал хүн төрөлхтнийг нэгмөсөн устахад хүргэнэ гэж үзэх нь улам бүр багассаар байна. Гэсэн хэдий ч орчин үеийн ертөнцийн, ялангуяа барууны орнуудын бүх сул талууд одоо хамгийн тод хэлбэрээр илэрч байх шиг байна. Энэ нь 1861-65 оны иргэний дайнаас хойших хамгийн том дотоод сөргөлдөөнтэй тулаад буй АНУ-д сонгуулийн жилийнх нь турш хамгийн их хамаатай байх нь.
Дэлхий нийтэд аюул заналхийлж буй эдгээр сул талуудыг судлаж, дүн шинжилгээ хийвэл, цар тахлын дараа дэлхий нийт одоогийнхоосоо дордохгүй, улам боловсронгуй болж болох юм. 
 
 
 
Гидроксохлорохин (HCQ) -ийг хямд гэж хориглон, харьцуулашгүй их үнэтэй Ремдесивирийг сонгож байгаа эм үйлдвэрлэлийн аварга том корпорацуудыг нэрлэхээр зориг шулуудсан эмч нарт CNN болон АНУ-ын бусад томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн зүгээс тавьж буй цензур энэ өдрүүдэд биднийг цочирдуулж байна. Мишель Чоссудовски, Пол Крейг Робертс нар Трампын зөвлөх Энтони Фауцигийн бурууг нарийвчлан тоочиж, дэлгэрэнгүй бичжээ.
 
 
 
Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “албан бус” зөвлөхийн ажлыг арван жил хийсэн Питер Кёниг: -“Агуу шинэчлэлт” уриан дор даяарчилсан дарангуйллыг дэлхий дахинд тогтоох гэсэн албан бус, сонгогдоогүй элит бүлэглэлийн, ялангуяа АНУ-д “далд улс” гэж нэрлэгддэг хяналтгүй хүчнээс Дэлхий ертөнц аврагдах ёстой гэж дүгнэжээ. 
"Хаанчлал" ба "далд улс" заналхийлж байгаа учрас бид судлаж, дүн шинжилгээ хийж, суралцах ёстой. Энд бид "COVID-19" цар тахлын үеэр Америкийн эрх баригчдын үзүүлж буй ааш авир, дүр төрхийг нарийвчлан өгүүлсний нэгийг танилцуулах болно. 
Сайн хамгаалаагүй ч хүн бүр олж харахгүй байгаа олон сонирхолтой баримтуудыг "COVID-19"-ын хямралыг зохицуулахаар АНУ-ын Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийн эх хувилбараас олж болно. Тэнд өгүүлснээр, Цагаан ордон тахлын эхэн үед Төрийн нарийн бичгийн даргыг томилсон. Эрүүл мэндийн сайд Алекс Азар Америкийн CDC (Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв)-ийн мэргэжилтнүүд, Жон Хопкинсийн их сургуулийн мэргэжилтнүүдтэй тогтмол уулзалт хийх болов. Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ерөнхий байцаагч Стив Линикийг эдгээр уулзалтуудад ороцуулахаар илгээв. Улс төрчид, шинжээчид өөр өөр санал бодолтой байсан хэдий ч өнөөдөр эдгээр уулзалтууд нь цар тахлын талаарх АНУ-ын Засгийн газрын хамгийн эрх мэдэлтэй дээд байгууллагын статустай болжээ.
Тахлын эхэн үед улсын тэргүүдийн тушаалаар мэдээллийг зориуд зөөлрүүлж нийтэлж байсныг Америкийн улс төрчид эдгээр уулзалтууд дээр хүлээн зөвшөөрөв. Өвчний тархалтын эхний үе шатанд, халдвар авсан болон нас барсан хүмүүсийн жинхэнэ тоо олон нийтэд ил болбол хөрөнгийн зах зээл дээр болон түүний төлөө санал өгөх сонгогчдын хүрээнд ноцтой үймээн гарах болно гэж Трамп айж байсан гэж хэлж болно. Ийнхүү улс төрийн хөндлөнгийн нөлөөд  автсаны улмаас CDC олон нийтийн итгэлийг алджээ.
Гэсэн хэдий ч Помпео уулзалтуудыг үргэлжлүүлэн хянах, мэдээлэл түгээх үйл явцад хяналт тавиулахаар Ерөнхий байцаагч Стив Линикийг томилов. Мэргэжилтнүүд үүнд огт дургүй байсан нь ойлгомжтой. Үүний зэрэгцээ АНУ-ын засаг захиргаа нэрт сэтгүүл "Nature" гэх мэт шинжлэх ухааны нийтлэл нийтэлдэг бүх сувгийг хянах болсон. Тэд тахлын талаар эрдэм шинжилгээний өгүүлэл бичих шинжээчдийг зохион байгуулж, Америкийн засаг захиргааны ашиг сонирхолд харш баримт бичиг хэвлэгдээгүй гэдгийг хатуу шалгаж байв. Тодруулбал тэд өөрсөддөө дайсагнагч этгээдүүдийг устгах зорилгоор, цар тахлыг ашиглан захиргааны албан ёсны үзэл бодлын эсрэг бичдэг шинжээчдийг шалгах ажилд оролцжээ.
 
 
 
“Предикт” нэрт вирусыг хянах ажлыг хариуцдаг тусгай нууц баг АНУ-д байдаг. Тэр баг “КОВИД-19” вирусыг 2019 оны 10-р сард илрүүлсэн бөгөөд вирусыг эмчлэх арга байхгүй гэж мэдэгджээ. Энэ нь вирусын талаар олон нийт олж мэдсэн албан ёсны өдрөөс хамаагүй эрт юм. Америкийн засгийн газар мэдээллийг удаан хугацаанд нууж байсанд нь шинжээчид илт дургүйцсэн нь тодорхой.
 
 
 
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, захиргааны зүгээс мэдээллийг нуун дарагдуулснаас болж арга хэмжээ авалгүй цаг хугацаа алдсан учир олон хүн амь үрэгдсэн нөхцөл байдал үүссэн байна.
Уулзалтууд дээр Америкийн улс төрчид, Хятадын эсрэг мөрдлөгөд хамтран ажиллахыг шинжээчдийн багаас хүссэн байна. АНУ-ын технологийн компаниудаас ч гэсэн  Хятадад тархаж буй “КОВИД-19” тахлын талаар нууц мэдээлэл олж авахад хамтран ажиллахыг хүсжээ. Энэ бүх нотлох баримт, мэдээллийг Төрийн департмент, Эрүүл мэндийн сайд Азар нарт мэдээлэх ёстой байв.
Нэмж дурдахад, нэгэн уулзалтын үеэр Америкийн тагнуулын алба ч тахлын эсрэг тэмцэлд гүн гүнзгий оролцож, тэд маш чухал үүрэг гүйцэтгэж байгааг зарлав. Энэ хүрээнд Хятадад вакцин судлах нууц мэдээлэл цуглуулах ажилд Америк дахь Хятад оюутнуудыг элсүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх ёстойг дурдсан байна.
Хятад дахь их дээд сургуулийн оюутнуудыг ч элсүүлэх ажиллагааг хэлэлцэв. 
Америкийн вакцины туршилтад оролцохыг зөвшөөрөх хятадуудад их хэмжээний авлига өгөх санал гаргав. Нэмж дурдахад, тахлын тархалттай холбоотой Хятадын технологийн компаниудад нэвтрэх нууц сувгуудыг олох зорилт тавьжээ. Одоогийн байдлаар дурдсан ажлууд хүлээгдэж буй үр дүнд хүрээгүй байна. 
АНУ-ын засгийн газар 2020 оны 3-р сарын дундуур Хятадаас нөхөн төлбөр авах хүсэлтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар "гурван үе шат бүхий" төлөвлөгөө боловсруулсныг улс төрчид уулзалтын үеэр мэдэгдэв. Энэ төлөвлөгөө нь: өргөдөл гаргахыг хувь хүмүүст уриалах, хоёр дахь шатанд Америкийн муж бүрт өргөдөл гаргах түвшинг нэмэгдүүлэх. Үүний дараа Цагаан ордны гол хүмүүс Америкийн засаг захиргааны өмнөөс нөхөн төлбөр нэхэмжлэх юм. 
Тийм ч учраас Америкийн засгийн газар Хятадын эсрэг нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргахад дэмжлэг үзүүлэхүйц мэдээлэл цуглуулах талаар Трампын засаг захиргаатай хамтран ажиллахыг шинжээчдээс хүсч байна.
Вакцины эмнэл зүйн туршилтанд Америкийн иргэншилгүй гадаадын иргэд, хар арьст хүн амыг тахал судлалын мэргэжилтнүүд ашиглана гэж хурал яригдав. Америкийн улстөрчид болон мэргэжилтнүүд энэ тухайд бүрэн тохиролцоонд хүрсэн байна.
Америкийн сонгууль ойртох тусам улс төрчид, шинжээчид өөр өөрийн байр суурьтай байгаа бөгөөд улстөрчдийн дунд янз бүрийн үзэл бодол байсаар байна. Ардчилсан намынхан болон Бүгд найрамдахчууд хоёулаа улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд цар тахлыг ашиглах бодолтой байна.
Ийм нөхцөлд, бүрэн мэдээлэлтэй шууд танилцаж чаддаг Ерөнхий байцаагч Стив Линикийг Ардчилсан намтай ойр байсан тул ажлаас нь халжээ. Олон нийтэд зарлаж байгаачлан Помпеогийн эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэнтэй холбоотойгоос илүүтэйгээр, цар тахлын үеийн “хаанчлалын” асуудлыг цааш нь шийдвэрлэхэд Бүгд найрамдахчуудад саад болж байснаас нь үүдэн түүнийг огцруулсан байж болзошгүй юм.
 
 
 
Хувиа хичээх үзэл нь нийтлэг сонирхлоос дээгүүр байдаг нь, хүмүүнлэг ёсноос дээгүүр тавигддаг "маммонизм"- баяжих хүсэл нь "КОВИД-19"-өөс илүүтэйгээр Америк болон дэлхий ертөнцөд заналхийлж буй "Америкийн вирус"-ын үхлийн шинж тэмдэг юм.
 
 
 
Цэрэг, энгийн иргэдийг аль алиныг нь ашиглах дайны холимог аргачлалаас болон нийгмийн сүлжээнээс эх үүсвэрээ авдаг гудамжны бослого, хүчирхийлэл дэлхий даяар хэдийнээ тархсан "өнгөн хэсгийн шинж тэмдгүүд" бөгөөд дээр дурдсан үхлийн шинж тэмдгүүд ард нь нуугдаж байдаг. Гэхдээ сүлжээний зохиомж нь хүний бүтээлч сэтгэлгээг даван туулж чаддаггүй бөгөөд барууны үзэл суртал нь Хүчирхэг Евразийн эдийн засаг, соёл, анагаах ухааны бодит дэвшлийг хааж чаддаггүйтэй адил Хүчирхэг Еврази удахгүй “COVID-19” болон “Америкийн вирус” -ын эсрэг, манай гаригийн бүх хүмүүст зориулсан вакцин гаргана гэж найдаж байна. 
 
Эх сурвалж: