sonin.mn

1921-1936 онд Монголд амьдарч байсан Дани улсын иргэн К.П.Албертсон, К.И.Кребс, Л.Тайдманд нарын сан хөмрөгөөс авсан “Монгол орон, Монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэнгээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

 

 

Эндрюсийн тэмээн жингийн цуваа Хятадаас ирж байгаа нь Org.no.208

 

 

Ноёд язгууртны гэр бүлийн бололтой хоёр бүсгүй Andersen, Meyer&Co-ийн цогцолборт 1922 оны 5 дугаар сарын сүүлчээр очиж буй нь.

 

Өргөөд 1922 оны 11 дүгээр сарын 10. Зүүнээс агь ноён Цэцэн ван, ноён Маннинг болон нэр нь үл мэдэгдэх монгол эр. Org.no.300

 

Дахиад Хиагт хүрэх замд шинээр хийх шонгийн эрэлд.. Org.no.223

 

Туул голыг мориор гаталсан нь Org.no.297b

 

Өвөөгөөс зүүн тийш, Туул голын шилмүүст ойгоос шонгийн моднууд огтолж буй нь. Org.no.236

 

 

 

 

 

Булган талын анхны Зул сарын баяр. Кребс бичихдээ: "Бүрэн чимэглэгдсэн Зул сарын баярын модыг" том байшинд босгосон байх бидний хятад туслах Пин янз бүрийн хэлбэрийн 17 бялуу жигнэж бэлтгэсэн байв.Тэнд лаа, хятад дэнлүүнүүд, ширээний гялалзах цагаан бүтээлэг дээр бэлэг, захидлууд өрөөстэй байх ба экспедицийн бүх цуглуулга болох Данийн үндэсний том жижиг далбаануудыг хананд өлгөсөн байв. Яг 6 цаг болоход манай "козак" (Кай Боргстрем), "Кидди" нар Зул сарын баярын хүлээн авалтын өрөөнд орж ирэв. "Козак" маань оройн зоогийн хүрэм өмсч цагаан бээлий зүүсэн байлаа. Монгол үүн шиг зүйлийг хэзээ ч  үзээгүй!" Зүүнээс Карл Кребс, Кай Боргетрем, банжо хөгжимтэй нь Ове Кребс. Ард нь байх эгшигт хайрцагт (Хаслунд- Кристенсений авчирсан) Зул сарын баярын хөгжилтэй дуу хөгжим тоглуулж байв.

 

Малчин айл ба Булган талын фермийн хөршүүд.

 

 

Ове Кребс өөрийн зохион бүтээсэн усан-дамар дээр. Энэ усан-дамар нь голоос ус татаж, татсан усаа тариалалтын талбай хүрэх шуудуу руу өдөржин, шөнөжин цутгана

 

 

 

Наадмын морин уралдааны унаач хүүхэд үзэгчдийн өмнө гарч ирж байна. Морин уралдаанд эрэгтэй, эмэгтэй хүүхэд оролцохдоо эмээл, хазааргүй мордож уралдах нь ердийн. Монгол маягийн асарт, баруун талд нь лам хуврагууд байх бөгөөд овооны зан үйлийн дараа ихэвчлэн болдог спортын арга хэмжээнд ерөөл тавина. 

 

Наадмын спортын арга хэмжээнд барилдааны төгсгөлд түрүүлсэн бөх бүргэдийн дэвэлтээ хийж байгаа нь.

 

Тэдний хөрш Монгол Дангсүрэнгийн эсгий хийхэд нь туслаж байгаа нь. Эхлээд урт нарийн саваагаар ноосоо савж хөвсийлгөх бөгөөд дараа нь түүнийгээ хуучин эсгий дээр дэлгэн тавьж дээрээс нь ус цацаж норгоно. Үүний дараа эсгийгээ хуйлж, нягтаршуулах үйл ажиллагаа эхлэх бөгөөд энэ нь хэдэн цагаар үргэлжилж, ихээхэн булчингийн хүч шаардана. 

 

 

Араатан амьтад Улаан хад дахь жижиг байшинд хэтэрхий ойр иржээ. Таран сүлжилдэх үнэгнүүд эсвэл чононууд болон гөрөөсүүдийг алахад даанч хайран бас үзэсгэлэнтэй. 

 

Ууланд баавгайн ан хийх нь бас өөр түүх, энд том хар баавгайн хамт 
 
 
 
Тэдний хоолны цэсний чухал хэсэг-загас. Энд голоос том яргай загас барьсан Ове Кребс
 
 
 
Ханд Чин Вангийн хүрээ 
 
 
 
Монголын алдартай өндөр хүн, Кребс зургийг нь авчээ. Тайлбар нь олдоогүй. 
 
 
 
 
 
 
 
 
 
Лена ан хийх л хамгийн дуртай байсан. Энд алтан бүргэдийг хажуухандаа бахдалтайгаар буулгаж байгаа Лена 
 
 
 
Лена өдөр тутам ан хийхдээ тарчигхан хоол хүнсэндээ нэмэр болох галуу, туулай мэтийн жижиг анг бууддаг байсан. 
 
 
 
Эдгийн голын эрэгт суугаад амьтны ертөнцийг ажиглахын баяр баясгаланг Лена мэдэрсэн. 
 
 
 
Булган талд орчин цагийн дэвшил иржээ: Малын эмч үхэр үзэж байгаа нь. 
 
 
 
Үнэхээр сайхан бүсгүй сарлагаа унаж тэртээ холоос иржээ. Тэр мөнгөн бөгжөө надад худалдах хүсэлтэй байв. Надад түүнтэй хамт байх таалагдсан бөгөөд түүнийг манайд хонохыг хүсэв. 
 
 
 
Нутгийн баян, ядуу Монголчуудын хөрөг зурагнууд. 0_31 дугаартай зурган дээрх бүсгүй нэг өдөр Лена дээр өөрөө хүрч ирсэн байдаг. Энэ тухай Лена тэмдэглэхдээ: Энэ сайхан бүсгүйн фотозургийг авсны дараа түүний нөхөр, Булган талын хамгийн баян хүн хүрч ирээд фотозургийг үзэхийг хүссэн. Түүнд таалагдсан боловч, намайг багахан мөнгө өгөөд авч болно гэхэд тэр татгалзсан  
 
 
 
 
 
 
 
Зэвэг, Замон нар Цагаан сараар яаж золголт хийхийг Ленад үзүүлж байгаа нь 
 
 
 
Үргэлж инээмсэглэж байх Замон, Ленагийн фото зургийг нь авах дуртай нэгэн. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ленагийн хөршүүдийн нэгэнд зориулан гэрт “ном” уншиж байгаа хоёр лам
 
 
 
 
 
 
 
 
 
 
1928 оны 6 дугаар сард Хатгалруу буцах замдаа хийд харагдах энэ сайхан хөндийг туулан гарсан. Цагаан бургасны хүрээ, Алаг-Эрдэнэ сум, Хөвсгөл аймаг