ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 12 /Kyodo/. Японы Хөдөө аж ахуйн сайд Шинжиро Коизүми эрх баригч Либерал ардчилсан намын /ЛАН/ даргын сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа илэрхийлсэн тухай ойрын эх сурвалжууд нь мэдээлжээ. Ерөнхий сайд Шигэрү Ишиба албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдсэнээс хойш долоо орчим хоног өнгөрч байна.
Ш.Ишибаг огцрохыг ятгасан гэгдэж буй Ш.Коизүми будааны үнийн огцом өсөлтийг зохицуулах хүчин чармайлтаараа олны анхаарлын төвд ороод байгаа юм. Ерөнхий сайд асан Жүнитиро Коизүмигийн хүү, 44 настай тэрбээр өнгөрсөн онд болсон ЛАН-ын даргын сонгуульд өрсөлдөж байсан билээ.
Одоогийн байдлаар Гадаад хэргийн сайд асан Тошимицү Мотэги, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Такаюки Кобаяши нар ирэх 10 дугаар сарын 4-нд болох сонгуульд нэр дэвшинэ гэдгээ олон нийтэд зарлаад байна. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ёшимаса Хаяши, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Санаэ Такаичи нар мөн удахгүй болох сонгуульд оролцохоор төлөвлөж байна гэж намын эх сурвалжууд мэдээлжээ.
Ш.Ишибагийн гурван жилийн бүрэн эрхийн хугацаа дуусах ёстой байсан 2027 оноос өмнө ээлжит бус сонгуулийг явуулах гэж буй нь энэ юм. Ш.Ишиба энэ оны долоодугаар сарын 20-нд болсон Зөвлөхүүдийн танхимын сонгуульд ЛАН тааруу оролцсоны хариуцлагыг хүлээн огцорно гэдгээ өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн билээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 11 сарын 09,
2025

Сэтгэгдэл2
Аавынхаа нэрээр тодрох гэж оролдож байгаа энэ алиа бүтэхгүйэ!
Монгол улсад Дэлгэрсайхан сайд шиг мунаг эрс нэмэгдлээ. Олон эхнэртэй Дэлгэрсайхан гэгч ардчилалыг устгаж ганцаараа олон эхнэр авч байгаа нь нөгөө талд олон эрсийг эхнэргүй болгож байна. Эртний түүхэнд хүчтэй ганц эр бусдынхаа авгай хүүхдүүдийг булааж авч өмчлөөд байжээ. Ийм байдалд удаан тэссэн чадалгүй эрс цуглан уулзаж анхны ардчилсан хуулийг баталжээ. Эхнэргүй олон ядарсан эрс нийлээд чадалтай олон эхнэр хүүхэдтэй эрийг алжээ. Ингээд олон эхнэрүүдийг нь эхнэргүй эрчүүдэд нэг нэгээр өгчээ. Энэ цагаас хойш эр хүн нэг эхнэртэй байх ёс тогтож, эцгийн эрхэт ёсыг мандуулжээ. Ардчилал бол эцгийн эрхэт ёсыг тогтоохоос эхэлнэ. Нэг эр нэг эхнэртэй байхаас ардчилал эхэлдэг. Өнөөдөр Монголд хүй нэгдлийн олон эхнэртэй бүдүүлэг зэрлэг үе бий болжээ. Олон эхнэртэй Дэлгэрсайхан мэтийг дарж авч, Нэг эхнэртэй Эцгийн эрхэт ёсыг сэргээж Ардчилалыг мандуулах цаг иржээ. Дэлгэрсайханы олон эхнэрт Эцгийн эрхэт ёсыг унагаасан бузар үйлийнхэн гайг үүрүүлэх цаг болжээ. Нэг эхнэр тэжээх амархан, хямд🇲🇳.