Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр болж, түр Засгийн газрын Ерөнхий сайдын тангараг өргөлөө гэж Khabarhub мэдээлэв. Өмнөх Ерөнхий сайд Шарма Оли олныг хамарсан эсэргүүцлийн дараа огцорсон юм.
Тангараг өргөх ёслол Катманду хотын Ерөнхийлөгчийн ордонд болов.
Каркигийн томилгоо армийн удирдлага, Ерөнхийлөгч Рам Чандра Паудел болон Gen-Z залуучуудын хөдөлгөөний төлөөллийн хоёр өдрийн хэлэлцээний үр дүнд хийгджээ.
Сушила Карки 2016–2017 онд Дээд шүүхийн даргаар ажиллаж, тус албан тушаалыг хашсан анхны эмэгтэй болсон бөгөөд шүүхийн систем дэх авлигатай тэмцэх байр суурь, идэвхтэй оролцоогоороо алдаршсан. Тэрээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн сайд асан Жаяпракаш Гупта зэрэг өндөр түвшний албан тушаалтнуудыг авлигын хэргээр яллуулсан шийдвэрүүдийг гаргаж байв. Албан тушаалаасаа буусныхаа дараа тэрээр нэртэй иргэний нийгмийн идэвхтэн болсон юм.
М.Чой
Эх сурвалж: tass.com
Ням - 12 сарын 21,
2025

Сэтгэгдэл2
Непалчууд Балба гэдэг нэрэндээ таарсан дайчин ард түмэн юм..
Монгол улсад Дэлгэрсайхан сайд шиг мунаг эрс нэмэгдлээ. Олон эхнэртэй Дэлгэрсайхан гэгч ардчилалыг устгаж ганцаараа олон эхнэр авч байгаа нь нөгөө талд олон эрсийг эхнэргүй болгож байна. Эртний түүхэнд хүчтэй ганц эр бусдынхаа авгай хүүхдүүдийг булааж авч өмчлөөд байжээ. Ийм байдалд удаан тэссэн чадалгүй эрс цуглан уулзаж анхны ардчилсан хуулийг баталжээ. Эхнэргүй олон ядарсан эрс нийлээд чадалтай олон эхнэр хүүхэдтэй эрийг алжээ. Ингээд олон эхнэрүүдийг нь эхнэргүй эрчүүдэд нэг нэгээр өгчээ. Энэ цагаас хойш эр хүн нэг эхнэртэй байх ёс тогтож, эцгийн эрхэт ёсыг мандуулжээ. Ардчилал бол эцгийн эрхэт ёсыг тогтоохоос эхэлнэ. Нэг эр нэг эхнэртэй байхаас ардчилал эхэлдэг. Өнөөдөр Монголд хүй нэгдлийн олон эхнэртэй бүдүүлэг зэрлэг үе бий болжээ. Олон эхнэртэй Дэлгэрсайхан мэтийг дарж авч, Нэг эхнэртэй Эцгийн эрхэт ёсыг сэргээж Ардчилалыг мандуулах цаг иржээ. Дэлгэрсайханы олон эхнэрт Эцгийн эрхэт ёсыг унагаасан бузар үйлийнхэн гайг үүрүүлэх цаг нэгэнт болжээ.