ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнасан хэргээр Тагнуулын Ерөнхий Газрыг буруутгаж шалгаж эхэлсэн тухай зарлах боллоо.

 

Тэр чинь Оюутолгой хариуцсан том хүн шүү дээ. Яагаад Оюутолгойн талаар дуугарахгүй байгаа юм бэ? Тагнуулын газар тагнуулын ажлаа хийхгүй юм бол ямар ажил хийх юм бэ?

 

"Өдрийн сонин"-ы 2020.09.23-ны №191 (6557)-д “Уржигдар орой (2020 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө) Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цагдаа, тагнуул, хил хамгаалах, онцгой, мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн, харъяатын газар зэрэг бүхий л хүчний байгууллагуудын удирдлагуудыг Засгийн газрын ордонд цуглуулж, хаалттай хуралдаан хийн, тусгайвчилсан үүрэг даалгавар өгөхдөө Хүчнийхээн, баталгаагүй мэдээлэл тараадаг хэвлэл мэдээлэл, иргэдийн хажуугаар яагаад чихгүй, нүдгүй юм шиг яваад байгаа юм бэ... гэж мэдэгдсэнийг юу гэж ойлгох вэ? Манжийн амбан Монголд айлчилсантай холбоотой юу гэж зарим хүн үзэж байна.

 

Эх сурвалж: "Хөх толбо" сонин