Хотын уугуул Баяр
Төрийн ордны зүүн жигүүрийн хоёр давхарт Монгол Улсын Ерөнхий сайд нарын тосон будгийн хөргүүдийг эгнүүлэн байрлуулсан байдаг. Түүхийн гажуудлаас болоод хөргийг нь өлгөөгүй Ерөнхий сайд ч байна, 1921 онд гурван сар Ерөнхий сайд байсан Манзушир хутагт Цэрэндоржийг яагаад ч юм Ерөнхий сайдад одоог хүртэл тооцдоггүй.
Ерөнхий сайд нарын хөргүүд дунд С.Баярын хөрөг нүднээ онцлон өртөхөөр урлагийн сонгодог бүтээл биш, гэхдээ л дэргэдүүр нь өнгөрөхөд тэр хүний тухай зурвас төсөөлөл гарцаагүй зурсхийнэ. Тэрээр гадаадад айлчлахдаа голдуу зүүсэн харагддаг шар цоохор зангиагаа зүүгээд амгалан харцаар ширтэх ажээ. Ханандаа өсч торнисон нэгдүгээр дөчин мянгатын 4-р байр, олны хэлж заншсанаар Хүнсний 20-р дэлгүүртэй байрныхаа зургаа өлгөжээ.
Энэ л байранд түүний бага, идэр нас өнгөрсөн. Дөрөвдүгээр байрны дөрөвдүгээр орцны дөрөвдүгээр давхарт тэднийх аж төрдөг байв. 1959 онд Зөвлөлтийн барилгын трестийн эхлүүлж, Монголын барилгачдын гүйцээж барьсан энэ байранд ХХ зууны БНМАУ-ын нэртэй сэхээтнүүд амьдардаг байлаа. Лав л Ардын зураач Б.Гомбосүрэн, түүний гэргий Ардын эмч Ч.Долгор гуайнх, “Би Монгол хүн” шүлгийг 18 насандаа зохиосон Чойжилын Чимэд, хориод онд Ардыг гэгээрүүлэх яамны сайд байсан Эрдэнэбатхааны хүү, 1-р сургуулийн захирал асан Раднаа, гуравдугаар орцонд төр, цэрэг, дипломатын нэрт зүтгэлтэн хурандаа генерал С.Равдан, ээжтэйгээ хамт бууриа сахиж үлдсэн тэдний тэрсхэн хөвгүүд Р.Болд, Р.Баяр нар нь, нэгдүгээр орцны гуравдугаар давхарт С.Равдан гуайн худ, хотын прокурорын газарт албатай Д.Мижиддорж, 1921 оны ардын хувьсгалын партизан, хилс хэрэгт цаазлагдсан Лаварын Дэмбэрэлийн гэргий, гавьяат эмч Гаамаа гуайнх амьдардаг байсан юм. Харин С.Баярынх бол дөрөвдүгээр орц. Тэдний орцонд Сүхбаатарын районы АДХГЗ-ны дарга, одоогийнхоор бол Засаг дарга, 1984 онд “Лагийн хэрэг”-ийн дуулианд холбогдсон Очирбат гуайнх, тэдний хүү “Луухаан” Даш гэж атаман байв даа, гавьяат нисгэгч Гонсүрэнгийн Раднаа, Барилгын зургийн институтийн захирал Д.Лхамсүрэн, гуравдугаар давхарт нь дэслэгч генерал, Монгол даяар “Ургацын” гэж алдаршсан Ж.Жамьян гуайнх өнөр бүлээрээ аж төрнө. Харин дөрөвдүгээр давхарт нь МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын Түүхийн Институтийн ажилтан, түүхч Л.Санжаа, гэргий ШУА-ийн ажилтан, “Загасны” хэмээн алдаршсан загас судлаач, доктор А.Дулмаа, хүү Зөвлөлтийн гуравдугаар дунд сургуулийн сурагч Баяр нар амьдарна. Тэдний хөрш нь лав л Улсын банкинд ажилладаг ахынх /харамсалтай нь нэрийг нь мартжээ/, хүү нь Амараа, Идэрээ гэж тэрсхэн хөвгүүд байв.
Баяр бол нүүдэлчин монголчууд нийслэл хотынхоо анхны байшин хорооллуудыг байгуулж, суурин амьдралд төвхнөсөн үеийнхний хоёрдугаар үе, өөрөөр хэлбэл хотын уугуул. Хүйтэн дайны оргил үеийн бүтээгдэхүүн.
Бүх л үе өөр өөрийн онцлогтой. Гэхдээ л соёлын үрийг таригч жинхэнэ сэхээтний хүүхдүүд болсон тэдний үеийнхний сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл нь өмнөх ба хойно үеийнхнээсээ өвөрмөц санагддаг. Тиймээс ч “улаан тарианы хүүхдүүд” буюу ХХ зууны тавиад онд нийслэлд төрсөн С.Баяр, Н.Энхбаяр, М.Энхсайхан, Баабар нар зөвлөлт маягийн дэглэмийн төгсгөл үед хомосовет маягийн ухамсартайгаар диссидент маягийн ухамсартайгаар хүмүүжицгээсний хувьд ерээд он, хоёр мянгаад оны улс төрд өөр өөрсдийнхөө дүрмээр тоглоцгоож, сайнтай ч муутай ч Монголынхоо түүхэнд нэр ба ул мөрөө тод үлдээсэн. Тэд улс төрд ирсэн шиг ирж, бас явсан шиг явж чадсан.
Дөчин мянгатын дөрвөн давхар шар байр нь сэтгэлгээ, бас дурсамжийнх нь үүдэл цэг болж, Ерөнхий сайд Баярын хөргийг улам тодруулсаар, нүднээ содон туссаар үлдэх болно.
Хоёр зууны зааг дахь Баяр
Баяр 1990 оны ардчилсан хувьсгалд оройлж оролцоогүй юм. Гэхдээ хувьсгалаас өмнө нийгмийн сэтгэлгээг задраахад, хувьсгалын дараа шинэ төрийг төвхнүүлэхэд лав оройлж оролцсон. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга Ц.Намсрай гэж эрхэм байв даа.
Сэтгүүлч мэргэжилтэй, орос хэлээр ус цас, Хөвсгөлийн уугуул тэр эрхэм өөрийнх нь ажил амьдралын гараа эхэлсэн МонЦаМэ агентлагт сэтгүүлчээр ажилладаг, мөн л орос хэлээр ус цас, Хөвсгөлийн уугуул 30 дөнгөж гарч яваа Санжаагийн Баяр гэдэг залууг анхааралтай ажиглаж, мэдлэг, чадвар, мэдрэмжийг нь үнэлж, 31-хэн настайд нь МРТУХ /5 үсэгтэй энэ товчлолыг тэр үед социалист Монголын үзэл суртлын арми болох Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо гэж төвөггүйхэн ойлгодог байлаа/-ны орлогч даргаар суга дэвшүүлэн томилуулсан юм. Чингэж түүний улс төрийн гараа эхэлсэн.
Гараанаасаа гараад гуравхан жилийн дараа төр эргэхэд Баяр 1990 онд шинэ төрийн хууль тогтоох дээд байгууллага Улсын Бага Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын Байнгын Хорооны дарга болж, Монгол Улсын шинэ төрийг төвхнүүлж, улс төрийн шинэ “тоглоомын дүрэм”-ийг зохиолцсон.
ХХI зуун эхлэхэд тэр намынхаа шинэ удирдлагатай зөрчилдөж, “дээд улс төр”-өөс холдон дипломат албанаа шилжиж, хойд хөршид Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон.
Хоёр жил Ерөнхий сайд
Баяр 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 28 хүртэл 2 жилийн охор хугацаанд Засгийн газрыг тэргүүлжээ. Хорин жил Ерөнхий сайдаар ажилласан Ю.Цэдэнбал байна. Хорин жилийн дэргэд хоёр жил юусан билээ. 1990 оноос хойш 20 жилд 16 Ерөнхий сайд солигдож, Засгийн газрын дундаж хугацаа 1.8 жил байжээ. Тиймээс С.Баяр бол тогтворгүй засаглалын үеийн солигдож л байдаг нэг Ерөнхий сайд.
Гэхдээ түүний улс төрийн өв юу билээ? 1993-1995 онд С.Баяр АНУ-д Вашингтоны Их сургуулийн судалгааны хүрээлэнд “Бага жижиг орны аюулгүй байдал” сэдвээр судалгаа хийж байв. Хүн ам, эдийн засаг, аюулгүй байдлын чадавхаараа Монгол Улс бага, жижиг орны ангилалд багтана.
Наполеон Бонапарт “Аливаа төрийн гадаад бодлого нь газарзүйн байрлалдаа захирагддаг” гэж геополитикийн үндсийг тодорхойлсон байдаг. Хоёр хөршийн дунд хавчуулагдсан Монгол бол яалт ч үгүй “түгжигдсэн улс”. Түүнийхээ горыг зүй ёсоор хүртэж, 200 илүү жил урд хөршийг эзэгнэсэн манжуудын хараат бүс, 70 орчим жил хойд хөршийг захирсан зөвлөлтүүдийн жийргэвч бүс байсан.
70 жил хараат улсын нажидыг эдэлсэн монголчууд 1990 оноос түүнээс ч дутахгүйгээр хараат бусын зовлонг туулсан юм. Социализмын үед БНМАУ нь ЗСБНХУ-аас улс төр, гадаад бодлогын 100 хувь, эдийн засгийн 82 хувь, улсын төсвийн 78 хувийн хамааралтай байлаа. Гэтэл шинэ зууны заагт Монгол Улс нь БНХАУ-аас эдийн засгийн 85 хувийн хамааралтай боллоо. Баавгайн амнаас гараад барын аманд оров.
Хараат байдлын дүүжин даажин дээр савлах Монгол Улсын аюулгүй байдлыг яаж хангах вэ? Энэ бол 1990-ээд оноос гадаад бодлогын томьёололд орсон “гуравдагч хөрш” юм. Хоёр хөршийн эрх ашгийг гуравдагч хөршийн эрх ашгаар тэнцвэржүүлнэ. Баяр болон түүний үеийн улс төрчдийн сэтгэхүйд энэ ойлголт тодоос тод суусан, тиймээс ч түүний ба тэдний үеийн төрийн түшээдийн зорилго нь үүнд чиглэж байсан.
Монгол Улс 1990 онд ЗХУ-д, дараа нь ОХУ-д 11.7 тэрбум шилжих рублийн өртэй байв. Их өрийн асуудал нь Монголчууд улс төрийн хувьд биеэ даасан ч эдийн засгийн хувьд ОХУ-ын "барьцаанд" байсныг сануулж байсан юм. Баяр 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хувьд Их өрийг шийдвэрлэх бүх хэлэлцээр, уулзалтуудад оролцож, Их өрийн 98 хувийг чөлөөлөх шийдэлд хүрэхэд өөрийн үүргийг гүйцэтгэсэн. Ийнхүү Монгол Улс эдийн засгийн хувьд тусгаар тогтносноор улс төрийн тусгаар тогтнолоо баталгаажуулж, Оюу Толгой, Таван Толгой зэрэг мега төслүүдийг бие даан хөдөлгөж, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах орчин бодитоор бүрдсэн.
2009 онд С.Баярын тэргүүлсэн Засгийн газар Оюутолгойн гэрээнд зориглон гарын үсэг зурж, уг төслийг барууны хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн нь хоёр хөршөөс хэт хамааралтай Монгол Улс эдийн засгийн хувьд тусгаар тогтносны бодит баталгаа боллоо. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг Монголдоо татаж, хөрөнгө оруулалтыг тэнцвэржүүлж чадсан төдийгүй 14 мянган монголчуудыг ажлын байраар хангаж, ДНБ нэг дахин өсч, цалин тэтгэвэр, төсвийн хөрөнгө оруулалтын 10 төгрөг тутмын 1-ийг өгч байгаа Оюу Толгойн гэрээгээр С.Баяр бахархдгаа нуудаггүй.
2005 онд ОХУ, БНХАУ, гуравдагч хөршийн Монгол дахь тэнцвэрт харьцаа 10:60:30 буюу хэт хэлбийсэн байсан бол Оюу Толгойн гэрээ байгуулагдсанаас хойш аажмаар өөрчлөгдөж, 2017 онд 10:40:50 болсон. Уг нь аюулгүй байдлын зохист харьцаа нь 30:30:40 юм.
2008 онд түүний Засгийн газар Атрын 3-р аяныг зарлаж, 2010 он гэхэд улаан буудай, төмс, гол нэрийн хүнсний ногоогоо 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангадаг болж, жил бүр буудай, төмс, хүнсний ногооны импортонд зарцуулж буй 60-80 тэрбум төгрөгийн гадагшаа чиглэсэн хөрөнгийн урсгалыг зогсоож, дотоодын үйлдвэрлэлдээ зарцууулах боломж бүрдэж, газар тариалангийн салбарыг цогц бодлогоор дэмжсэнээр Монголчууд хүнсний аюулгүй байдлаа өөрсдөө хангах үндэс болж өгсөн. Өмнө нь “Нялх хүүхдийн зулай шиг болсон газраа дахиж сэндийчээд яахав ээ! Гурил, будаа, хүнсний ногоогоо гадаадаас худалдаад авчихаж болно” гэж үздэг Ерөнхий сайд лав байсан гэж Засгийн газрынх нь нэгэн гишүүн ам алдсан удаатай.
Баярын Засгийн газрын санаачилгаар иргэн бүрийг бүртгэлжүүлж, нийгмийн баялаг хуваарилалт, халамжийг шилэн болгох, сонгуулийн үеэр саналын луйварыг зогсоох, одоо ид хэрэгжиж буй “E-Mongolia” буюу төрийн үйлчилгээ цахимжихын тулгуур үндэс болж байна.
Ерөнхий сайд Баярын үйл ажиллагаа нь түүний судалгааны ажлын сэдэв болсон жижиг орны аюулгүй байдлыг хангах үндсэн стратегийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байсан.
Хором төсөөлөгдөх түүний өв
Ерөнхий сайд гэдэг харьцангуй орчин үеийн албан тушаал. Англид Вестминстерийн системийн төрийн хуваарилалтаар анх хэлбэржин төлөвшиж, XIX зууны эхэн үеэс дэлхийн бараг бүх орон Ерөнхий сайдын албан тушаалтай болсон билээ. 1912 онд Богд хааны зарлигаар олон яамны хэргийг бүгд ерөнхийлөн захирах яамыг байгуулж, Ерөнхийлөн захирах сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсноор Монгол Улсад Ерөнхий сайдын албан тушаал бий болсон.
Улсын хувь заяа Ерөнхий сайдын гарт байдаг болохоор үүрэгтэйгээ дүйх эрх мэдлийг атгадаг тэдний үйл ажиллагаанаас улсын одоо ба ирээдүй хамаардаг. V Богд “Хэнд эрх буй бөгөөс түүнд хилэнц буй” хэмээн айлдсан байдаг. Хилэнц заавал төлөөстэй байдаг учраас жамаараа наснаас нөгчсөн Ерөнхий сайд ховор.
Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнд тусгаар тогтнолоо олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, Чин гүрний харьяанаас гарсан шинэ тулгар улсаа эдийн засгийн хувьд “хөл дээр нь босгох”, Б.Цэрэндоржид анхдугаар Үндсэн хуулийг батлуулах, А.Амарт их хядлагыг намжаах, П.Гэндэнд их гүрний шахалтыг няцаах, Х.Чойбалсанд тусгаар тогтнолоо олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэх, Ю.Цэдэнбалд соёлын хувьсгал хийх, үйлдвэржүүлэх, Ж.Батмөнхөд нийгмийн тогтолцооны шилжилтийг тайван замаар хийх, Д.Бямбасүрэнд зах зээлийн эдийн засагт шилжих, М.Энхсайханд эдийн засгийн реформ хийх, Н.Энхбаярт Их өрийг тэглэх, газрыг хувьчлах, гуравдагч хөршийг бодитоор бий болгох, У.Хүрэлсүхэд коронавирусний цар тахлын үеийг даван туулах түүхэн үүрэг тулгарсан. Тэд цаг үеийн шаардлагаар өөрсдөд нь ногдсон түүхэн үүргээ биелүүлж чадсан, зарим нь амь нас, хувь заяагаараа төлөөсөө төлсөн, тэдний шийдвэрийн үр өгөөж, лай ланчгийг монголчууд туулж явна. Монгол Улсын 32 Ерөнхий сайдаас 2 нь хорлогдож, 5 нь шүүхийн тогтоолоор, 2 нь гадаад улсын шүүхийн шийдвэрээр цаазлагдаж, 2 нь гадаадад учир битүүлгээр, 1 нь гэрийн хорионд нас нөгчиж, 4 нь шоронд хоригдсон ба хоригдож байна. Учрах эрсдлээ даах учраас улсын ерөнхий сайд болдог биз ээ.
Төрийн ордонд залсан Ерөнхий сайд нарын хөрөг тэдний алдаа, онооны аль нэг нь давамгайлсан дүр төрхийг илэрхийлнэ. Ерөнхий сайдаар хорин жил ажилласан ч, хоёр жил ажилласан ч түүний улс төрийн өв, улс төрчийн дүр төрх түүний хөргийг харах ирээдүй үеийнхэнд хоромхон зурсхийх төсөөллөөр дүгнэгдэн үлдэх болно.
Харин эерэг, сөрөг гэдгийг нь гагцхүү цаг хугацаа, цадиг түүх л шүүн дүгнэх биз.
А.Төмөр
2020.10.26
Сэтгэгдэл0
Нэг номёрын улс төрч шүү.
Хулгайч хүн дээ
Хулгайч хүн дээ
Хулгайч хүн дээ
С.Баяр бол эх орноосоо урвагч
БАЯРЦОГТ Л ЛАВ ЮМ ХИЙСЭН ХҮН.ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫ ӨМНӨХ ХӨШӨӨ ОЮУ-ТОЛГОЙ ГЭЭД Л ЯЛЫГ НЬ БОЛ МЭДЭМХИЙНҮҮД Л МЭДЭХ БАЙХ.
Санжаа Баяр одоогоор амьд сэрүүн байгаа,хэн нэгнээр тэгсэн ингэсэн гэж бичүүлэх,доор нь хэдэн оркууд,моянууд шүлсээ үсэргэн муулах хэмжээнд очоогүй байгаа. Улс төрд байсан,ЕС байсан хугацаан дахь ажил хөдөлмөр,юу бүтээсэн,юу бүтээх байсан,монголд юу болж байгаа,юу болохгүй байгаа,хэн дайсан,хэн нөхөр,хэн ажил хийдэг,хэн хор хийдэг талаар бичих байх,бараг бичиж ч байгаа биз. Харин хэн ч үгүйсгэж чадахгүй үнэн бол Ардчилсан хувьсгалаас хойших хамгийн мэдлэгтэй,хийцтэй,кругозортой Ерөнхий сайд байсан гэдэг л үнэн юм шүү.Зүгээр л одоо байгаа ЕС ээ харьцуулаад харчих... Хэрэв Баяр одоо ЕС байсан бол монгол дотроо цар тахлыг алдаачуу,үгүйчүү
Хулгайч дээрэмчин шоронгийн ялтан хулгайч болоод дууслаа.МАН -ын олон ч даргыг Баярын хувь тавилан хүлээж байгаа... Одоо бушуухан нүд анивал олон хүн баярлах болно доо..
С.БАЯР БОЛ хар толгойтой байхдаа Монгол улсыг сүйрлийн ангал чихээд, цагаан толгойтой болоод өөрийнхөө зайгаар ШОРОНД тухлав... ккк
С.БАЯР БОЛ хар толгойтой байхдаа Монгол улсыг сүйрлийн ангал чихээд, цагаан толгойтой болоод өөрийнхөө зайгаар ШОРОНД тухлав... ккк
Ерөнхий сайд асан С.Баярын эзэмшдэг хэмээн дуулиан тарьсан хаусуудыг хуулийн байгууллагаас хураах ажлыг эхлүүлжээ. Тодруулбал, С.Баяр эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөө гадны банкинд байршуулж улмаар АНУ-д ХХК-д бүртгүүлэн, уг компанийхаа нэрээр үл хөдлөх хөрөнгө худалдан авч, эргүүлэн зарах замаар мөнгө угаадаг байсан нь баримтаар нотлогдсон Нью-Йорк болон Манхеттан зэрэг хотод байрлах үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж, улмаар улсын орлого болгохоор холбогдох хуулийн байгууллагууд ажиллаж байгаа аж.Эх сурвалжийн мэдээлснээр 2010-2014 оны хооронд худалдаж авсан 30 орчим тэрбумаар үнэлэгдэж буй хаусууд долоо биш ес байсан гэнэ. С.Баяр үүнийг өөрөө “…Улстөржилттэй холбоотой” хэмээн тайлбарладаг ч түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 9 хаус авсныг хуулийн байгууллага шалгаж тогтоон өнгөрсөн долдугаар сард шүүхээс таван жилийн хорих ял оноосон байдаг.
Zuitei iim shunaliin tulamiig haatsailah hereggui! huraah heregtei!
АНУ бид очоод хураагаад тэд хураалгаад хэн хэзээ зохиосон үлгэр вэ
1911 onoos hoish huutsulduud bvteegvi 3 dahi hurshiin bidligiig boditoigoor ehlvvlj chadsanES. Mongol Ulsiig Orosiin nuluugvigeer udirdsanES.
Монгол банкнаас 30 тэрбумыг хулгайлаад идээд уучихвал 5 жилийн ял өгөх жишигтэй юм уу? Баярын мөнгөний эх үүсвэр юу вэ? хар тамхины наймаа ,хүүхэд хулгайлж зарах, эсвэл Оюу-толгойгоос авсан авлига уу? Үүнийг тогтоосон уу? Үүнийг тогтоож байж ял өгсөн биз дээ.. Шүүгчид ээ..
Ямар ч баталгаа нотолгоогүй ял оноосон. Энэ хүн бол жинхэнэ хэлмэгдсэн. Зүгээр л нэг зохиомол цуу яриа гүтгэлгээр ялласан. Хэзээ нэгэн цагт үнэн ялж энэ цуу яриагаар хөөс сахруулж буй троллууд ичих шиг л болно доо!
Одоо ялтан ард түмнийхээ эсрэг эчгүүргүй явсан нь нэгэнт батлагдсан тогтоогдсон хойно яаж ч магтаад яах вэ дээ. Мэдээж хүн бүрт сайн тал байгаа л даа
Баярын 30 тэр бумын хөрөнгөний эх үүсвэр юу вэ? Төсвийн мөнгө идсэн үү? Банк дээрэмдсэн үү? Хар тамхины наймаа хийсэн үү? Эсвэл хүүхэд хулгайлж эд эрхтэнийг нь зарсан уу? Эх үүсвэр нь юу вэ/? Шүүгчид юу гэж тогтоосон бэ?
Одоохондоо буруушаагдаж бгаа боловч цартай л улс терч гэж бодогддог. Хожоо нь алдсанаасаа их. МУ-ыг 2 хершеес бурэн хамааралтай байх аюулаас сэргийлж чадсан хун дээ. Даан ч эрт улс тереес явсан. Алдаа оноог нь шуух гэсэнгуй ээ.
Баярын 30 тэр бумын хөрөнгөний эх үүсвэр юу вэ? Төсвийн мөнгө идсэн үү? Банк дээрэмдсэн үү? Хар тамхины наймаа хийсэн үү? Эсвэл хүүхэд хулгайлж эд эрхтэнийг нь зарсан уу? Эсвэл захиалгаар хүн алдаг алуурчин уу Эх үүсвэр нь юу вэ? Шүүгчид юу гэж тогтоосон бэ?
hoosongui tolgoi gehdee shunaldaa hotlogdood shulam bolson. odoo horigdol! Mongolchuudiin zevuutsel durguitsliig hurgesen hun bolson. ingej amidrana gedeg bol amidiin tam yumdaa!
Энэ хүн мундаг ч даанч эрүүлээр сэтгэх нь ховор, их л архи уудаг, согтуу голдуу байдаг тухай нэгэн ярьсан бичлэг бий!!! Архинд автсан хүн хэзээ ч зөв шийдвэр гаргаж байгаагүй бөлгөө! Баяр гэхээр л согтуу, шанаа өгсөн ЕС гэж буугаад байдаг юм.
эх орноо худалдчихаад л явсан шуу дээ.
ухсэн баасныхан 1 номерийн улс торч. юу хийсэн юм бэ!!!! мундаг улс торч бсан юм бол агаарын бохирдлыг арилгахгуй яасан юм бэ, чадаагуй л биз дээ.
ухсэн баасныхан 1 номерийн улс торч. юу хийсэн юм бэ!!!! мундаг улс торч бсан юм бол агаарын бохирдлыг арилгахгуй яасан юм бэ, чадаагуй л биз дээ.
С.Баяр улс торд орж ирсэн шиг ирж, явахдаа идсэн шиг их идээд зайлсан хун, тэхлээр ард тумэндээ авснаа буцааж огоод,явсан шигээ явах хэрэгтэй
Барууныхан томоохон гэрээн дээр нэр хүндтэй улс төрчийг 1 удаа ашиглаад хэргээ бүтээсний дараа нь тухайн хүнийг улс төрөөс даруй холдуулдаг. Энэ нь тухайн хүнээр дамжуулаад хийсэн гэрээнийхээ тухай асуудлыг мартуулахад олон нийтийн анхаарлыг өөр зүйл рүү чиглүүлэхэд их чухал нөлөөтэй байдаг юм байна. Тухайн хүн гэрээгээ байгуулчихаад үргэлжлүүлээд улс төрд байгаад байвал хэвлэл мэдээлэл олон нийтийн зүгээс үргэлж чи гадаадуудад худалдагдаж ийм гэрээ хийгээ биз дээ? Сайн гэрээ болсон гээд байсан чинь хаана байна гээд тухайн хүнтэйгээ холбоотойгоор хийгдсэн гэрээний асуудал үргэлж сөхөгдөж, олны анхаарлаас гарахгүй байж гай болоод байдаг байна. Тийм учраас том гэрээнд 1 удаа ашиглаад даруйхан улс төрөөс гаргадаг нь олон жил ашиглагдсан, ажиглалт туршилтаар нотлогдсон барууны том компаниудын түгээмэл хэрэглэдэг аргачлал юм байна.
baruunii gar hol neg udaagiin alchuur bolson baij magadgui yum!
Ирэхдээ крандуулаад буцахдаа шорондууллаа даа. Сайн ч хүн, сайн удирдагч, нэг мөсөн 20 жил мил аваад явсан бол өдийд Монголын ард өрөвдөөд өмөөрөөд сүйд байх байлаа.
Монголын шүүх МАН -ын даалгавраар РИО ТИНТО-с Баярын 100 сая долларын авлига авсныг нууж байна.Ийм шүүхтэй байгаад яадаг юм. Тараах хэрэгтэй
Gazar shoroogoo zaraad munguu avsan tegeed l yavsan bizdee
Баярыг магтан дөвийлгөх хэрэггүй. Тэр монголчуудыг эдийн засгийн хувьд авсалж баялгийн тэгш хувиарлалтын алга болгож цөөн тооны шунахай мөнгөний боолуудад хөрөнгө завших боломж олгож асар их баялгийг үндэстэн дамнасан корпораци нэртэй дээрэмчдэд 7,8 хаусаар арилжсанаар болчимгүй үйлдэл хийсэн монголын дайсан мөн. Орост их өр байгаагүй Монгол улс ЗХУ хэмээх үл бүтэх коммунизмын дагуул болж 70 жил колончлогдохдоо мал, мах, малын гаралтай түүхий эд, газрын доорхи баялгаа Оросод үнэгүй өгч түүхий эд бэлтгэн нийлүүлэх бааз маягтай байсан нь харин ч Оросоос маш их авлагатай байх өндөр магадлалтай. Ингэж тооцож чадаагүйгээс Н.Энхбаяр, С.Баяр нар өр дарах нэрээр улсын хөрөнгийг үрэн таран хийсэн байдаг.
yag unen Mongoliin shildeg uls torch bish shildeg luivarchin hulgaich!
NAAD HYLGAICH alialagchaan bitgii hydalaa magtaad bai?N.Enhbayariin derged bol geleg syy dee!!!uyatai geleg bas ender deed alband syrgalaad eh oron ard tymeniihee esreg yildsen synal setgeliin ni chagnaagyi baij demii buu dongos?N....Yamar hyn erenhii said hiij yabaad sorond ordog yum be?....eereen aldaatai yrbagch baij taarnaa!!!dyyga
good
ДНБ нэг дахин өсч neg dahin osno gedeg bol ogt osoogui gesen ug too matematik medehgui setguulch yum baina a.tomor byalangach
Угаасаа огт өсөөгүйг тэгэж толгой эргүүлж бичиж байгаа байх л даа. 1 дахин гэдэг чинь 1-р үржүүлнэ гэсэн үг! Үүниыг Баяр л мэдэхгүй байв гэж. Энэ өөрийнх нь бичсэн дурсамж байна.
mongold daxuad Bayar shig uls torch torxod 100 jil xeregtei er xun shig er xun
Монголд анхны удаа том хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн. Анх удаа . Бүгд л дэмжиж байсан . Одоо ганцаараа болох нь шударга явдал уу ?
Зоригтой хүчтэй нөхөр дөө
Hulgai hiih gej ireed,hulgai hiigeed l yavaa biz dee.
С.Баяр ямарч байсан өөрийнхөөрөө байж чадсан. Хатаагдсан ган ч юм уу даа.
Одоо улам хатаагдана
Хатаагдсан ган ч гэх шиг Хатсан баас шүү дээ Хамарт нь баас түрхсэн юм шиг ярвайж , цэцэрхсан С.Баяр авилгалч хахаха
Ulaan Orosiin buunii nohoinuud iheehen ulildjee.
Баярын ..Бөгс долоогч..
тэр ирээгүй манынхан ирүүлсэн. тэр харин өөрөө явсан шүү. сайдын хэрэг байхгүй болсон.
Новш
Chuham l "hotiin" medlegtei bas bolovsroltoi tsoohor zangaitai chuham l chuham l gej gej tavisan chini zahiin malchnii medleggui, setgehuigui, eh ornoo hudaldsan ard tumnee hulhidsan Dulzen l baisan shuu dee. Harah tsarai ni hurtel nunjiggui,tui chort!
Bayar gertee suugaad ogloo oroi burtguuldeg gesen. Het hatuu zagnaj 5 huniig buuduulsan. Mongoliin mash sain 5 mash muu 5 zuil hiisen. Orsoldogch buu hel naizuud n aidag tul shiitguulsen.
Өнөө цагт амьд мэнд байгаа хүмүүсээс яахын аргагүй 1 номерын улс төрч. Хүний болон өөрийн намынхан нь ирээдүйд том шавар хаах юм байна гэдгээс айж ангал руу түлхсэн. Түлхсэн улс төрчид Үүлээс бусад нь бүгд көдөө гаралтнууд. Баяр бол эр шиг эр л дээ.
Маш өлбөгөр ЕС "ууд нэг хэсэг цуварсан Баярыг аваа өгөөтэй л сайд байсан гэж одоо бодном хожим түүх шүүнэ биз
Улсаас хуссаншиг хуссан болхоор явахаас яахав дээ хамгийн зузаан бялуу идсэн болхоор
tegeel gazar nutgaa zarj hulgai hiigeel zailsan bdiin ueiin ued zanaj zuhuuleh bolzloo hangalttai hiisen bdiin ene hun
Xuraasan ym bol ard tumend uzuuleechee
УЛС ЭХ ОРНЫХОО ХАМАГ ҮНЭТЭЙ БҮХНИЙГ ЗАРСАН ХУДАЛДСАН ХУЙВАЛДСАН БҮХ ХАР ТОЛБОНЫ ЭЦЭГ ГЭЭД БАЙГАА ШҮҮ ДЭЭ ИЧИХ Ч ГҮЙ ХАЛТАР ХЭДЭН ЦААСААР ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРҮҮЛЭЭД СУУЖ БАЙХААСАА ИЧДЭГГҮЙ ЭЭ МУУ ХАР ЛУЙВАРЧИД УЛААН ЛУЙВАРЧИД НЭГ ХОЁР ЖИЛ АВАА Л ТОГООЧ ХИЙЖ БАЙГАА Л ТА НАРААС ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨРӨӨ НАСААРАА ГУРВАН ҮЕЭ ТЭЖЭЭНЭ ГЭЭД БАЙЖ БАЙГАА ЧӨТГӨР ЛАЛРУУДШТЭЭ
Unen Xudalda n medegdexgui xuraasan Geed bx ym. Unen ym bol barimtaar Notlood uzuuleechee
Ямар инээдэмтэй юм ярьдаг юм бэ. С. Баярын Оюутолгойн гэрээний хахууль болгож авсан АНУ дах 7 хаусуудыг Монгол улс хурааж авч байгааг мэддэггүй хүн гэж бас байдгаа!
АРД ИРГЭД 36 мянган төгрөгийн тусламж /15кг/гурилын мөнгө, вирусын голомтонд ажиллаж байгаа эмч сувилагч нар 60-600 мянган төгрөгний нэмэгдэлтэй ажиллаж байхад энэ хүн хэдэн тэрбумын 9ширхэг хаустай ёстой ирсэн шиг ирж явсан шиг явжээ. Хэдэн үеэр баялгийг 9хаусаар солиод. 15кг гурилаа тэгээд хар усаар зуураад иднх үү ?
Алив түүх хүнийг алдаа оноотой нь хийсэн бүтээсэн юмтай нь дүгнэдэг учир энэ буюу...
Оюутолгойг гадныханд бэлэглэж,өөрөө сайн дураараа Ерөнхий сайдаас огцорч хар толгойгоо бодож авилгын мөнгөөрөө гадаадад тухалсан хүнийг ямар сайн ерөнхий сайд гэдэг юм.Эх орноосоо урвасан хүн.
Монгол Улсын түүхэнд адгийн новшийн ерөнхий сайд байх болно. Ер нь Д.Бямбасүрэн, С.Баяр гэсэн өгөр толгойтой, үхэр буриадууд Монгол оронд зөвхөн гамшиг л авчирсан. Тэд Монгол орныг сүйрэлд, монголчуудыг ядууралд хүргэсэн эрүүгийн гэмт хэрэгтнүүд.
20-р зууны эхээр Богд хаант Монгол улс Орос, Хятад улстай хэлэлцээ хийх гэхээр гадаад хэл мэддэг, дэлхийн боловсролтой монгол түшмэл байхгүйн учир Цэвээн Жамсрано, Эрдэнэбатхаан мэтийн европ боловсролтой буриад-монголчууд Монголын төлөө хүчин зүтгэж, тусгаар тогтнолоо олоход нь үнэлшгүй тус хүргэсэн нь түүхэн үнэн!!! 1990 оны эхээр лангуун дээрээ бор давснаас өөр юмгүй болчихсон улсыг зах зээлд зоригтой хөтлөн оруулсан буриад Д.Бямбасүрэнд хөшөө босгох цаг ирнээ!!! Энэ мэтийг бол жирийн хөлдүү түүхий хүмүүс ойлгохгүй л дээ, ойлгуулах гэж оролдоод ч нэмэргүй!!!
С Баярын хийж хэрэгжүүлсэн ажил их шүү Охиндоо хэн ч туслана Улсын хөрөнгөөр биш бизнесээр тусалж болноо
Баяр үнэндээ бол дунд сургууль ч төгсөөгүй байж Москва руугаа явж, орос буриад хийцийн эзэнгүй цуурхал эзэнтэй шоугаар Монголын номер нэг стратегич болсон.
duugui suuj baigaad tsaguuraa schunal n baragdadggui S.Bayar !!!
Demii hucaad l luivarchin hulgaich amisgaa shuu dee
Баяр тунухаантай ,мундаг улс төрч дөө. Одоо үед хүрэлсүхийн дэргэд л хэрэгтэй алтантолгойдоо
Хэн ч байсан үр хүүхэддээ их бага хэмжээгжжр өв үлдээнэ л дээ. Ийм ухаантай хүн байж оюуны ихөв үлдээх байсан юм. Монгол хүний цусанд байдаг өөрөө юу ч хийж чадахгүй байж бусдыг буруутгаж, хоосон толгойны хэмжээгээр чалчдаг монгол занг биүзэн яддаг. Би монго хүн. Гэхдээ дэлхийн сонгодог зохиолоор хүмүүжсэн . Дэлхийн сонгодог зохиолууд үйл явдлыг өрнүүлэхдээ нийгмийн амьдралын хар цагааны дэнсийг маш сайн харуулдаг шүү дээ. Баярыг өмөөрсөнгүй. Зүгээр ийм ухаантай толгойгоо дэмий юманд зарцуулсанд нь харуусч байна.
хуцваа,хулга луйвар хииж,хэдэн зуун тэрбум доллорын ордыг авилгаар гадныхан огчихоод,тэр монгоороо жаргах гэж зугатаад баригдаж шоронд ороо биздээ!!!!яачихсан эргуу малнууд иим адгын шаарнуудыг ил тодоор магтаж чаддаг байнаа!!!
Чи бол тэр суртал ухуулгын золиос болсон харанхуй хар массын зөвхөн нэг ширхэг нь л байна. Чиний буруу биш, чамайг ийм болтол чинь өчүүхэн тархийг чинь угаажээ! Та нарын чанагдсан тархины өнгө эргэж сэргэхээс өнгөрсөн байхаа даа?!
"Гурил, будаа, хүнсний ногоогоо гадаадаас худалдаад авчихаж болно” гэж үздэг байсан Ерөнхий сайд нь хэн бэ? С.Баяр бол Д.Бямбасүрэн, М.Энхсайхан нараас бусад ЕС нараас хамаагүй илүү зүйл санаачилсан, хэрэгжүүлсэн нь бодит үнэн!! Харин эдүгээ улс төрийн золиос болчихоод байгаа нь харамсалтай!! Гэмт хэрэгтэн мэтээр маш хүчтэй суртал ухуулга хийсний үр дүнд С.Баярыг ард олны нүдэнд хулгайч мэтээр ойлгуулж нэгэнт чаджээ!!!!
Оюу толгойг хөдөлгөсний хүчинд одоо цалинтай, тэтгэвэртэй байгаагаа мэдэхгүй эргүү малнууд битгий хуцацгаа. Бөх ерөнхийлөгч болон Ухна Хүрэлсүхтэйгээ таарсан малнууд, хулхи эх орончид.
Улс төрөөс явахдаа Америкт 9 хаустай офшор дансандаа насаараа идээд дуусахгүй мөнгөтэй явсан даа.
:ЗАХИАЛГАТ
Tiimee, Socializmiin uyiin ter bairny uye zalgamjilsan haanchlalyg saihan bichij, odoo ustgah bolson!
Tiimee, Socializmiin uyiin ter bairny uye zalgamjilsan haanchlalyg saihan bichij, odoo ustgah bolson!
uhsen nohion baas bdag l neg hulgaich bizdee
С. Баяр гэж хамарт нь баас түрхсэн энэ хүн мөнгө , өнгө хоёрт биеэ тушааж, Монголоо зарж хөрөнгөжсөн хүн. Хэлсэндээ хүрдэггүй худалч , цайчихсан луйварчин гэдгээ ч баталж үзүүлсэн авилгалч.