Хоригоос хохирол багатай гарах нь
Ковидоос аюултай хямрал
2012 оны сонгуулийн жилийн эцэст манай эдийн засаг 17,4 хувь хүрч өсөж байсан билээ. Тэр өсөлтийн учир нь намууд сонгуулийн амлалтын мөнгөө өгсөнд байсан билээ.
Иргэдийн худалдан авах чадвар сайжирснаар бараа бүтээгдэхүүн үйлчилгээний хэмжээ өссөн юм. Харамсалтай нь тэр их мөнгө гадагшаа урсчихсан. Дотоодын үйлдвэрлэл хөгжөөгүй, иргэд хуримтлалаараа голдуу импортын бараа, ялангуяа ахиу хуримтлал үүсэхэд автомашин авах сонирхолтой тул хуучин машинд их урссан.
Тэр жилээс хойш буурсаар, буурсаар бараг тэг болсон. Мэдээж ийм шалтгаанаар валютын ханш өссөн, эцэстээ эдийн засагт тийм ч таатай нөлөө үзүүлээгүй. Гэхдээ сүйрэл дагуулаагүй юм. Дахин ийм байдлаар мөнгө тараах боломжгүй болсон учраас мөнгөний амлалтыг хорьсон. Гэвч урт удаан хугацаанд хатуу мөнгөний бодлогод боомилогдож байсан эдийн засаг богино хугацаанд боловч идэвхжсэн.
2020 он бол хорионы жил байв. Иргэд гэртээ хоригдож, ажилгүйдэл ихсэж, эдийн засаг дахь мөнгөний эргэлт удааширсан. Цалингийн хэмжээ буурсан. Хамгийн хүнд цохилт жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд очсон.
Ялангуяа ид ажиллах насныханд хүнд туссан.
Ажлын байр цөөрч, түрээсээ төлж чадахгүй тул олон газар хаагдсан. Хаагдаад болдог бол яах вэ, гол нь зээл, хүүндээ баригдсан. Үнэндээ ийм хоригийн үед ахмал настан, халамж хүртэгчдээс илүү эдийн засгийг хөдөлгөгч гол давхарга - жижиг дунд бизнес эрхлэгчид хохирсон. Хуримтлалаа шавхаж, дараагийн биенес эхлэх эх үүсвэргүй болсон. Хорионы улмаас банкууд чанаргүй зээлийн хэмжээг өсгөхгүйн тулд олгож буй зээлийн хэмжээг бууруулж эхэлсэн.
Энэ үед банкууд бус банк бус санхүүгийн байгууллагууд л зээл олгож, улам олширч мөнгө хүүлэл хэрээс хэтэрч эхэлсэн. Одоо бизнес эрхлэгчид өрийн дарамтанд байна.
Монгол шиг овгийн системтэй улсад тэд өөрсдийгөө болгоод зогсохгүй ойрын хамаатан садан, аав ээж, настнуудаа чирч явдаг.
ЗГ-аас тэдний бэрхшээлийг хөнгөвчлөх талаар дорвитой юу ч хийсэнгүй. Хэдий татварын хувь хэмжээ бага мэт авч дарамт ихтэй, наад зах нь нийгмийн даатгалын шимтгэл бол татвараас дутуугүй дарамт учруулдаг. Тиймээс тэдний тэсч үлдэх эхний арга бол цомхотгол байсан юм. Эс бөгөөс НДШ төлдөг ажилтны тоог бууруулж, гэрээт ажилчин болгож хувиргаж байв. Энэ тогтсон систем ирээдүйд олон арван мянган хүний амьжиргаа, нийгмийн баталгааг сүйтгэнэ.
Үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалж зээл авснаас өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн үнэ буураад байна. Буураад зогсохгүй борлогдохгүй болжээ. Учир нь худалдан авагч бараг байхгүй.
Энэ жилийн сонгууль маш үрэлгэн болсон. Нэг нэр дэвшигч дунджаар дор хаяж хагас тэрбумыг зарцуулсны гол нь цалингийн зардал байв. Үр дүн яаж гарсан нь энэ сэдэвт хамаагүй, тусдаа асуудал. Гол нь сонгууль сайн ч муу ч эдийн засгийг идэвхжүүлсэн.
Намууд сонгуулийн ажилд үй олон хүнийг дайчилсан. Гээд энэ бол тогтвортой ажлын байр биш. Гэхдээ сайн муугаараа дуудуулсан сонгууль лав оны эхний хагаст манай эдийн засгийн сүйрлээс аварсан. Байрны түрээс, шатахууны зардал, хоол хүнсний зардал, хэвлэлийн компаниудын орлого, автомашины түрээс, шатахуун гэх мэтэд асар их мөнгө орсон. Эрх баригч нам сонгогчдын дэмжлэгийг алдахгүйн тулд төсөвт байгаа нөөцөөрөө урьд өмнө өгч байсан халамжуудыг бууруулаагүй төдийгүй өсгөж өгөхийг эрмэлзэж байсан.
Дам дамаа энэ нь эдийн засагт нааштай нөлөөлсөн. Гэвч үүнээс хүмүүс хуримтлал үүсгэж бараг чадаагүй байх, учир нь авсан цалин хөлс нь өрөнд хураагдаж байсан юм. Гэвч амьсгаа авсан уу, авсан.
УИХ-ын болон орон нутгийн сонгууль өнгөрсний дараа ковидын хоёрдугаар давалгаа эхлэхэд манай улс барьц алдаж байна. Ялангуяа нэгдүгээр давалгааны үед дотооддоо халдвар түгээлгүй барьж чадсан тул дэлхий нийтэд үлгэр жишээ болж байсан бид хоёрдугаар давалгаа эхлэхэд ямар ч бэлтгэлгүй байж, магтсан хүүхэн хуримандаа гэгчийн үлгэрээр дотоодод халдвар түгэв.
Үүний улмаас өнгөрсөн жилийнхээс хамаагүй хатуу хорио цээрийн дэглэм тогтоохоос өөр аргагүй болсон. Хэрэв энэ чигээрээ алдвал өвчнөө ч дарж дийлэхгүй, эдийн засгаа ч давхар нураах аюултай болсон тул тэвчихээс аргагүй.
Гэхдээ төр засаг хамаг хүндийг өөрсөддөө биш иргэдэд үүрүүлж байгаа нь хэтэрхий хатуу бодлого юм. Монголчууд тэвчээртэйдээ тэсэж байгаагаас өөр оронд шууд гудамжинд гарч жагсахад бэлэн нөхцөл байдал үүсээд байна.
Үйлдвэрлэл сул хөгжсөн, худалдаа үйлчилгээ зонхилсон улсад эдийн засгийн хатуу хорио санаснаас хүнд тусаж байж болзошгүй юм. Бид дадаж сурснаараа нийгмийн халамж шаардлагатай хэсэг, хөгшид, ажилгүйчүүдийг хэрхэн аврах тухай ярьж байгаагаас бус цаашид улс орныг авч явах тэр хэсгээ мартсан төдийгүй хэтэрхий харгис хандаж байгаа юм. Гэтэл ажилгүйдлийн шалтгаан нь энэ давхаргын хүндрэлтэй шууд холбоотой.
Нийгмийн халамж авагчид гол зогоох мөнгөтэй, харин бизнес эрхлэгчид нэмж мөнгө олох биш бүр “хасах” руугаа орж байна. Өдөр тутам, цаг минут тутам тэд өрийн дарамтанд орж байгаа юм. Хэдийгээр Төв банк бодлогын хүүгээ бууруулсан ч энэ нөхцлөөр одоо зээл өгдөг банк байхгүй! Үүнээс өмнө өгсөн зээлийг одоогийн нөхцлөөр тооцохгүй. Нэгэнт хожимдсон байна.
Ажиллах хүчний зардлаа танасан дээрээ урсгал зардлаа хэмнэх, хорио цээрийн дэглэм сахихын тулд үүдээ барьсан үй олон аж ахуйн нэгж байгууллагын тоогоор цахилгааны хэрэглээ буурч байна. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид цахилгааны хямдралтай шөнийн цагаар ажиллаж, өдөр түгээлт хийдэг. Гэтэл шөнийн түгээлтийн харалган шийдвэр тэднийг сандаргасан. Одоо станцуудын шөнийн борлуулалт эрс буурсан.
Гол нь үйлдвэрлэл эрхлэвч худалдан авагч байхгүй бол нэмж алдагдал үзэхдээ тулж байна. Өнөөгийн байдлаар улс орон даяар хүнсний үйлдвэрлэл худалдаа л дөнгөн данган ажиллаж бусад нь царцанги байдалд орчихлоо. Гадаад худалдаа хэвийн мэт авч худалдан авагч байхгүй бол гааль, татвар ажиллаад ч яах юм.
Иргэд зарцуулалтаа хянаж, гол худалдан авалтыг хүнсэнд чиглүүлжээ. Энэ бол ирэх жилийн 4 дүгээр сард дүгнэх татварын орлогын төлөвлөгөө асар хүндрэх төлөвтэй гэсэн үг. Худалдан авалтыг идэвхжүүлдэг баяруудыг хорьсон тул мөнгөний эргэлт мөн л царцаж байна. Хэрэв ирэх жил татварын орлого буурвал нийгмийн халамж хүртэгчдийн амжиргаанд хүчтэй цохилт болно. 2021 оны намраас бодохоос ч айдас төрөм хүндрэл хүлээж байна. Эсвэл наана ч байж магадгүй.
Хэрэв хорио цээрийн дэглэмийг улам чангатгах замаар нийгмийн хямралыг эдийн засгийн хямрал болгож хувиргавал алсдаа энэ нь улстөрийн гүнзгий хямрал руу хөтөлж магадгүй, хэрэв улстөрийн хямрал даамжирвал бүтэн жил чангалсан хөл хорионы үр дүн агшин зуур үгүй болох аюултай болчихлоо. Мал байхад турж үхэхгүй гэдэг муйхар сэтгэлгээ хол явахаа больсон. Одоо манай төсөв өнгөрсөн жил гаднаас авсан 300 шахам сая ам.долларын зээл тусламж, хэлэлцэж тохироод буй 400 сая ам.долларын зээл тусламжинд найдаж байна. Гэхдээ энэ хэрээр гадаад өр л өснө! Өр өсөхийн хэрээр ирээдүй хүндэрнэ.
Монгол Улсын 3.2 сая иргэний 904 мянга нь хүнсний ба хүнсний бус хэрэглээндээ сард 166 мянган төгрөг зарцуулах чадамжгүй буюу ядууралд нэрвэгдсэн. Нийт өрхийн 50 хувь нь сард 400 мянган төгрөгөөс бага цалинтай.
Нийгмийн чирэгч гол хүч, бизнес эрхлэгч давхарга нь зээлийн хүүгээрээ дэлхийд эхний 10-т ордог өндөр хүүтэй зээлээр бизнесээ явуулдаг. Банкууд зээлээ хумьснаас банк бус санхүүгийн байгууллага, ломбард, хадгаламж зээлийн хоршоо, мөнгө хүүлэгчдээс бүр өндөр хүүтэй зээл авч аргацааж байгаа.
Манайх цар тахал эхэлснээс хойш ямар ч бодтой арга хэмжээ хэрэгжүүлээгүй байгаа ба үүнийгээ ядуу өр бөөсөндөө баригдсан төсөвтэй гэдгээр халхавчилдаг. Манайх өдий хүртэл тэссээр байгаагийн шалтгаан нь хөдөлмөр эрхлэгч 6 хүн тутмын нэг нь төрөөс цалинждаг, хавтгайрсан халамж, хүүхдийн мөнгө гурав л юм. Гэхдээ үүнийг хэн бий болгодог вэ гэвэл өдгөө нэгэнт бараг сүйрчихээд буй бизнес эрхлэгчид, ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчид юм.
Хэрэв энэ давхаргыг бүрмөсөн дарж авбал, энэ үндсийг үхүүлбэл цаашид улс орны хөгжил энэ тэр байхгүй. Нийтээр ядууралд автаж, хэт цөөн баячуул ба хэт олон ядуусын улс бий болж, давхарга хоорондын эвлэршгүй дотоод зөрчилдөө идэгдэн сүйрэх болно.
Ерөнхийлөгчийн санаачлага
Хэрэв ямар нэгэн байдлаар улстөржүүлэхгүй бол Ерөнхийлөгчийн санаачлага цагаа олсон юм. Чухам ийм шалтгаанаар энэ өгүүллийг бичих явцдаа сонгуулийн дүнг ч, УИХ, ЗГ-ын явуулж буй бодлогыг ч хатуу ширүүн шүүмжлэхээс түдгэлзэв.
Өнөөгийн нөхцөлд, эдийн засгийн цар тахлын үеийн нөхцөл байдалд тохируулсан байна. Төсөв хүндэрч байгаа ч аргагүйн эрхэнд хөл хорио, эмнэлгийн үйлчилгээ товчхондоо “УОК”-т төсөв доторх төсөв баталж өгөхөөс аргагүйн дээр зайлшгүй шаардлагаар ихээхэн хөрөнгө зарж байна. Энгийн үед энэ зардал төсөвт дарамт болохгүй шүү дээ!
Цар тахалтай үед Их британи 2500 фунт, Хонконг 10 000 хонконг доллар, АНУ 1200 доллар, хүүхэд бүрт 500 доллар, Япон 100 000 иен, Австрали 750 австрали доллар, ОХУ 12 130 рублийг иргэдэд олгох хуулийг батлан хэрэгжүүлжээ. Тахалта й амжилттай тэмцсэнээр гайхагдаж буй өмнөд хөршид ч иргэдэд ваучер тараах замаар эдийн засгийн хүндрэлээс гарч байна.
Өрх бүрт 1 сая төгрөгийн эрхийн бичиг гэдэг бол (900 мянган өрх X 1 сая төгрөг) = 900 тэрбум буюу ойролцоогоор 1 их наяд төгрөг юм. Энэ бол жилд барагдуулдаг гадаад өрийн 1/3-тэй л тэнцэх мөнгө. Доллараар тооцвол 316 сая ам.доллар. 2019 онд хүлээн авсан зээл тусламжтай дүйцэхүйц мөнгө.
Энэ бол гол нь үйлдвэрлэгчдэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд өгч буй хамгийн том тус юм. Энэ хэмжээний мөнгийг тэдэнд өгч байгаагаас ялгаагүй хэрэг. Эдийн засагт 1 их наяд төгрөг урсан орно гэдэг үйлдвэрлэл худалдааг дэмжих хамгийн таатай нөхцөл.
Банкны хүүг бууруулаад ч, НДШ болон татварыг хөнгөлөөд ч олж авч чадаагүй ашиг тусыг энэ мөнгөнөөс авах болно. Өрхөд оногдох 1 сая төгрөгийн 800 мянга нь хүнсний худалдаанд оногдох юм байна. Мэдээж тэртээ 2012 онд тараасан мөнгө шиг гадагш урсах магадлал бага, учир нь хорио цээрийн дэглэм үйлчилж байгаагийн дээр дотоодын хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд энэ мөнгө очно. Иймд гадаад валютын ханшид үзүүлэх нөлөө хязгаарлагдмал юм.
200 мянга нь чөлөөт ваучер байх юм. Үүнийг өргөн хэрэглээнд зориулж олгох юм, жишээ нь дотоодод үйлдвэрлэдэггүй, үйлдвэрлэдэг ч бүрэн хангаж чаддаггүйшүдний оо, угаалгын нунтгаас эхлээд хэрэгцээт бараанд зориулагдах юм. Магадгүй үүнээс 20 мянган төгрөгийг ном худалдан авахад зарцуулах эрхийн бичиг байх төлөвтэй, хүүхэддээ ном авч өгөг!
Энэ ваучерт Засгийн газрын баталгаа хэрэгтэй, угаасаа манай нийт гадаад өрийн 2/3-оос илүү нь ноогддог томоохон компаниудын гадаад зээлэнд манай ЗГ гар таталгүй баталгаа гаргаснаас өдгөө өр 30 тэрбум ам.долларыг давчихаад байгаа билээ. Тиймээс энэ удаагийнх бол цэвэр дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихэд зориулагдаж буй нь утга нэг л гэсэн үг билээ.
Одоо талдаа орж буй, цаашид хэдий болтол үргэлжлэх нь тодорхойгүй хөл хорионоос эдийн засгаа аврах боломж энэ л юм, үүнийг би биш гадны туршлага нотлож байна. Нийт нэг их наяд төгрөгийн борлуулалт бол манай үйлдвэрлэгчдэд том дэмжлэг болох юм.
Дэлхийн тэргүүлэх эдийн засгийн нэг Хятад хүртэл энэ арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд үүгээрээ дотоодын аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжиж чадсан байна. Үйлдвэрлэлийн эцсийн зорилго бол үйлдвэрлэх биш борлуулахад л чиглэдэг. Энэ борлуулалтанд бүхий л өртөг, хөдөлмөрийн хөлс, дулаан халаалтын зардлаас эхлээд НДШ хүртэл орж байна. Энэ хэрээр ажлын байр бий болох, борлуулалтын идэвхжүүлэлт, реклам сурталчилгаанаас хэвлэл мэдээллийн салбарын захиалга өсөх, дунд нь иргэдийн зайлшгүй хэрэгцээт хүнс барааны хангамжийг нэг удаад шийдэх, эдийн засаг идэвхжсэнээр улсын төсөвт төлөх татварын орлого нэмэгдэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын сангийн хуримтлал нэмэгдэх зэрэг нийгмийн салаа мөчир бүрт хүрэх зөв бодлого юм.
Харин үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөгч байсны хувьд улстөржиж Ерөнхийлөгчийн мэдлийн хүнсний компаниуд энэ мөнгө очих гэж хардаж байгаа нөхдөд хэлэхэд саначлагч нь ашиг сонирхлын зөрчилд орох учраас хуулиар хорьсон, боломжгүй юм билээ.
Өдгөө хүн бүрт мөнгө хэрэгтэй байна, иргэдэд ч үйлдвэрлэгчдэд ч. Тиймээс энэ мөнгийг авах ёстой, хэрэв УИХ ЗГ-т буй хүмүүс энэ жишгээр өөрийн компанид ашиггүй гэж үзэж батлахгүй өнгөрөөдөггүй л юм бол энэ хамгийн зөв шийдвэр юм.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс шалтгаалж асуудлыг ЗГ, Ерөнхий сайд голлож шийдвэрлэх тул энэ асуудлыг шийдэх найдлагыг Ерөнхий сайдад тавьж байна. Мөн цэвэр энэ чиглэлийн мэргэжилтэй атлаа зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой алхам бүрийн эсрэг шийдвэр гаргахыг оролддог Сангийн сайд хариуцлагыг үүрнэ. Ирэх оны эхний хагаст улс орны эдийн засаг, төсөв ямар байх нь одоо энэ хоёр хүнээс шалтгаална. Төсвийн 10 хувьтай тэнцэх зээл тусламжинд найдах, дотоодын хүч чадлаа дайчлах хоёрын нэгийг сонгох болох нь...
Жич: Эх үүсвэргүй гэж тайлбарлахыг сонссон ч гадаад дахь оффшороос оруулж ирсэн мөнгө энэ баталгаанд хангалттай хүрэлцэхээр байгаа юм билээ шүү! Ний нуугүй хэлэхэд надад энэ мөнгө хэрэгтэй л байна, хэрэггүй гэж хэлж байгаа хүн нэг бол хэт баян, нэг бол тэнэг. Хэрэв авмааргүй бол түүнийгээ тусламж болгоод өгчих ч боломж бий.
А.Баатархуяг
Сэтгэгдэл0
Songuulid ingej yalahguuee
Хуурч мэхлэн, хулхидалгүйгээр амьд явж чаддаггүй. Заримдаа хаана нь худал, хаана нь үнэн байгаагаа өөрөө ч мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан үргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдөж, үргэлж өөгүй мултарч байдаг ч үүнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бүхнийг ашиг хонжооны төлөө бус харин «урлагийн төлөөх урлаг» буюу сэтгэлийн таашаал авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгүй. Ажил хийх дургүй, чаддаг ч үгүйн дээр ямар ч барьцгүй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо. Гаднаас баахан мөнгө оруулж ирж өр дарчихдаг хүн болоод бүлт бүлт үсрээд байсан хаана байна. Амласандаа хүртэг эр хүн байсан бол аль хэдийн огцорчихсоон.
Zoriud ene ulsiig doroituulax xeruul taltsaltai bailgax geed baidag xun .. ooroo yuuch xiidgui xuniigch yum xiilgdeggui gej yag onoj xelsen ... Daanch orkuud gargaad irsen bolxoos
Оросын элдэв гар хөлүүд одоо Монголд хаанчилж таарахгүй.Москвад курс төгсөж Оросод бүртгүүлсэн буриадаар тагнуулаа удирдуулдаг улс гэж юу байсан юм.
Маш зөв одоо энэ зөрүүд их мэдэгч сангийн сайдыг зайлуулах зайлшгүй шаардлагатай байна. Гадаад зах зээлээс тусламж гуймаар байгаа юм засгийн газраас хараат бусаар.
Eronhiilogch saya togrog ogoh sanaachlaga gargaval uildverlegchded tustai, jiriin neg emegtei saya togrog taraah urialga gargahaar yu ch bish boldog yum uu. Eronhiilogch alban tushaal erh medlee ashiglan songuuliin surtalchilgaagaa ali hediin 21 aimgaar aldart ehiin odon taraahaas ehleesen sh dee, odoo saya togrog ogoh, tuuniihee 800 myangad ni undesnii uildverlelee demjih mayagaar vaucher mayagaar ogoh yum gene. Undesnii togotgoltoi, het ondor unetei baraag ter hahsan bayan luivarchid ni ch barag tooj avahgui shahuu sh dee. X.Battulga eronhiilogch bolson tsagaasaa hoish shuvt AN-iin ajliig hiilee sh dee. heseg Z. Enhboldoor zaalgasan bh. Undesnii ev negdliig sahin hamgaalagch maani ingej neg namiig demjij, tord hutguur hiij bolohgui. oor eronhiilogchtei bolmoor bna.
Юу ч бүү тараа
Ish... Baatarhuyag mini chi ireh jilees henii bugsiig doloono doo,Genko chini odoo yavlaa shvv dee !
ХҮРЭЛСҮХ =МАН н хаяггүй хөлсний бичээчид нэгэн зэрэг эсэргүүцэн бичих даалгавар авчээ. МОНГОЛ ЯЛНАА
Sard 1hund 100 myangaar havar hurtel ogohod bolno.uund 100 avdag huuhed hogshid tosviinhoniig oruulahgui baij bolno.huviin hevshlliin humuust dansaar n ogoh n zov.
Ер нь бол дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн ийг авах болзолтой өгвөл хамгийн сайн хэрэг.тэр үйлдвэрлэгч татвар төлнө,бас хүмүүсийг ажил орлоготой болгоно.
Bi erunhiilugch geh ene suudliig er oilgohgui yum. Yamarch erh medelgui ulsiin tusuw ursen iim alban tushaal baih hereg baina uu gej. Songuulid heden terbum, jild hichneen terbumiin tusuw yamar ih zardal gardag boloo...
erguu malaa, hol ochij huts!
Erunhiilugchiin Sanaa mash zuv.uls orniihoo ediin zasgiin golloh yildveryyded demjleg bono.erunhiilugch arragyi biznesiin uhaantai sanal gargalaa.uls ornuud iim arga hemjeeg olon uls avch baina.zasgiin gazar uls ornoo bodoj demjih Estoi
Byh zyiliig songuuli nam uls tour gedeg haralgan bodloosoo neg udaa ch gesen salj erunhiilugchiin sanaliig demjih heregtei.
Үнэн шүү.
Хэн дуртай нь мөнгө тараахыг ярьдаг энэ асуудлаа зогсоож , хуульчлах хэрэгтэй. Сонгууль дөхөнгүүт л баян тарган улс шиг мөнгө тараана гэх юм. Бусад үед нь ядуу буурай, халамжийн Монгол улс гээд амтай болгон цуурах юм.
Үйлдвэрлэгчдийг Балдорж сан шиг хэлбэрээ дэмжиц гээвэл зүгээр бус уу?
Үнэн шүү. Гишүүн тус бүрийн 250 саяас авахуулаад зуу зуун тэрбумын хөшөө дурсгал - амбаар сав, сайд дарга нарын болон ТӨҮГ-уудын хэрээс хэтэрсэн тансаглалыг ганц удаа танахад л иргэн бүрт 1 сая байтугай өгөх нөөц бололцоо байгаа шдээ.
нэг их олсоод суйд болж байгаа хун байхгуй байх шал утгагуй хотолбор байна
яагаад тэр баян үйлдвэрийн эздийг дэмжих ёстой гэж, тэр хүмүүс чинь хэдэн жил овоо орлого олсон биз дээ, одоо 6 сар тэсэхэд юу нь хэцүү байна аа, 1 сая төгрөгийг ард түмэн гар дээрээ авах ёстой, одоо бүр өөсрдийнхөө үйлдвэрүүдийг бидний татварын мөнгөөр дэмжих нь үү
Монголд үылдвэрлэсэн гэхээрээ үнэ нь тэнгэрт хадчихсан байдаг ш дээ. Мал нь өсөөд л байхад махны үнэ нь буурдаггүй улам л нэмэгдээд. Малчид нь баяжаад л байхад бусад ньядкураад байдаг.
Erunhiilugchiin sanaa zuw yuga hutsatsgaagaad bgaan dotoodiin vildwerlelee demjih ni zuw
Оффшороо оруулж ирэхгүй бол иймэрхүү мөнгийг авчихаад л өөрийг чинь ч сонгохгүй бүр аль альчгүй юм болох байхдоо, хүмүүс айхтар болсон, хууртахаа байсан, чоно болсон.
Ерөнхийлөгчин саналыг дэмжиж бна авмаарл бнашдээ
Энэ бол маш зөв шийдвэр байсан. Гол нь сангийн сайд уур нь хүрээд байгаа.
Юу ч тараах хэрэггүй татвар төлж байгаа иргэдийн төлөө юу хийж байгаа юм бэ?
Сайн байцгаана уу хатагтай нар аа Намайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг. Танд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол Зээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна. Бид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна Манай зээлийн хүү жилд 2% байдаг. Бид танд тодорхой чиглэлээр туслах болно. * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Моргежийн зээл * Бусад чиглэлүүд ..... Бидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com whatsapp: 0033 7 52 43 26 19
Ерөнхийлөгчийн зөв.
hudlaa golog
баатархуяг танд ниитлэх авьяас алгаа мэдлэг чинь бас хүрэхгүй байна даа