sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев АНУ-д хүрэлцэн ирж, “албан ёсны хэлэлцээ” хийхээр төлөвлөж буй талаар CNN мэдээллээ.


Энэхүү айлчлал нь Путин, Трамп нарын Будапештэд хийхээр товлосон уулзалт гэнэт цуцлагдаж, АНУ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн үетэй давхцаж байна.


Эх сурвалжийн мэдээлснээр, Дмитриев Вашингтонд Трампын засаг захиргааны төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын харилцааны ирээдүйн чиг хандлага, дипломат хамтын ажиллагааг сэргээх боломжийн талаар санал солилцохоор төлөвлөжээ.


Ажиглагчдын үзэж буйгаар, энэ уулзалт нь хоёр улсын хооронд сүүлийн саруудад хурцадсан нөхцөл байдлыг зөөлрүүлэх зорилготой дипломат алхам байж магадгүй гэж үзэж байна.


Х.Цэцэнноров


Эх сурвалж: minval.az