Аливаа баяр ёслолын өмнө дэлгүүр хоршоонос аваад үйлдвэр, үйлчилгээнийхэн хямдрал зарладаг жишиг бий. Хөгжилтэй улс орнуудад энэ нь шинэ бараа, үйлчилгээгээ танилцуулж сурталчлах, нөгөө талаар тооцоолсон зах зээлээс илүү гарсан бараагаа хямдхан "далд" оруулах гэсэн арга байдаг.

Харин манайх шиг хөгжиж буй, хөрөнгө чинээгээ базаах гэж ядаж байгаа оронд баярын үеэр үүсдэг эрэлтэд тулгуурлан байгаа бараа, бүтээгдэхүүнээ зарахыг эрмэлздэг, ийм боломж гагцхүү баяр ёслолоор гарч ирдэг билээ. Үүнийг хэрэглэгч, үйлдвэрлэгч хоёул судлах ёстой байдаг.

Гэтэл хэрэглэгчдийн эрх ашгийг төрийн зүгээс хамгаалах үүрэгтэй байгууллага-ШӨХТГ ингэхгүйгээр ганцхан өдрийн ширүүн дайралтаар "Улаанбаатар" их дэлгүүрийн хямдралыг худлаа байна хэмээн ёстой будаа болгов.

Гэтэл дээрх дэлгүүрийнхэн бид шат дараалсан хямдрал үзүүлж байна гэсэн няцаалт хийсэн. Энэ нь тухайн дэлгүүрийн мууг нь үзэх гэсэн биш бүр давхар сурталчилгаа болж хувирсан нь О.Магнай даргын ээлжит бүтэлгүйдлийг харуулав.

Эх сурвалж: "Бизнес таймс" сонин