Өнөөдөр НИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна.  Хуралд НИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан 45 гишүүнээс 41 нь оролцож буй аж.
 Анхдугаар хуралдаанаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулгыг НИТХ-ын даргаар 100 хувийн саналаар сонгосон байна. Хуралдаан одоогоор түр завсарлаад байгаа бөгөөд мөн Улсын баатар Э.Бат-Үүлийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох эсэх асуудлыг хэлэлцэх аж.

 Т.Билэгсайхан