sonin.mn

Ардчилсан намын болон МоАХ-ны гишүүдэд "Ардчиллын Гэрэгэ" гардуулах ёслол боллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Тэрээр: "Сонгууль арай болоогүй байна. Ардчилсан намын шинэчилсэн бүртгэл буюу гишүүдээ бүгдийг нь тоолж, бүртгэлжүүлэх ажил явагдаж байна. Энэ үйл ажиллагааг ардчиллын эцэг болсон МоАХ дээр Ардчилсан намынхан маань ирж Гэрэгэ гардуулж байгаа юм. Энэ үйл ажиллагаа цаашдаа аймаг, сум, баг гээд явах байх." гэв.


Мөн 2027, 2028 оны сонгуульд АН ямар байдлаар орж байж ялах магадлалтай юм бол гэсэн сэтгүүлчийн асуултанд



Х.Баттулга: "Бид эв нэгдэлтэй байж, АН-аас задарч бутарсан намууд нэг талдаа гарч байж ялна. Одоо байгаа 126 гишүүнтэй парламентын олонхи МАН нийт сонгогчдын 32 хувийг л авсан шүү дээ. Цаана нь хэдэн хувь нь гудамжинд байна? Тэгэхээр эв нэгдлийн асуудлыг нэгдүгээрт тавьж байж бид цаашдаа ялалт байгуулна гэсэн зорилготой намын уриа гарч ирж байна.


2027, 2028 оны сонгуульд ялах боломж байгаа байлгүй дээ." гэсэн бол, сүүлийн өдрүүдэд АНУ-ын иргэн Эпштэйн гэх хүн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр танд дэмжлэг үзүүлсэн, таны зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Ганбат энэ хүнтэй имэйлээр харилцаж байсан гэх асуудал гараад байна гэдэг асуултанд "Юу гэж тийм юм байх вэ дээ. Тийм зүйл байхгүй." гэсэн юм.


М.Чой