“Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн чөлөөт гүйлтийн төрөлд ОУХМ Э.Ариунтунгалаг өрсөлдлөө. Тус төрөлд нийт 111 тамирчин оролцсон бөгөөд манай тамирчин 74 дэх дарааллаар гараанаас гарч 83 дугаар байр эзэллээ. 10 км-ийн чөлөөт гүйлтийн төрөл нь завсарлагатай гарааны (interval start) системээр явагддаг. Иймд барианд хамгийн түрүүнд орсон тамирчин бус, хамгийн богино хугацаанд зайгаа туулсан тамирчин ялагчаар тодордог онцлогтой.




фото: Д.Нямбилэг
Баасан - 02 сарын 13,
2026
Сэтгэгдэл1
Тийм байхаа түрүүлж ирсэн тамирчин нь баярлахгүй байгаад байсан юм ! Дунд нь ирсэн нөхөр л алтыг нь авсан байх да хөөрхий !