Сун Гоутао: Зүүн хойд Азийн дөрвөн улс
Хоёр. Монголын үе үеийн Ерөнхийлөгчдийн үнэн амьдрал
Хоёрдогч нь малчнаас Ерөнхийлөгч хүртэл: Нацагийн Багабанди
 
Намтар :
 
1950 онд Монголын Завхан аймгийн Яруу суманд төрсөн
1968 онд ЗХУ-ын Ленинградын технологи инженерийн сургуульд сурсан
1972 онд ЗХУ-ын Ленинградын хөргөлтийн мэргэжлийн сургуульд сурсан
1980 онд ЗХУ-ын Одессын хүнсний технологийн дээд сургууль төгссөн
1987 онд Москвагийн нийгмийн шинжлэх ухааны академид гүн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан
1987 онд МАХН-ын ТХ-ны гишүүн болсон
1990 онд МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн даргаар томилогдсон
1992 онд МАХН-ын орлогч даргаар тохоон томилогдсон
1992 оны долдугаар сард Монгол Улсын Ардын Их Хурлын (парламент) даргаар сонгогдсон
1986 оны долдугаар сард ардын их хурал дахь МАХН-ын бүлгийн даргаар сонгогдсон
1997 оны тавдугаар сарын 18-нд Монгол улсын Ерөнхийлөгч болсон
2001 оны 5-р сард дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон
 
1.Аз жаргалт эгэл малчны гэр бүл
 
1997 оны тавдугаар сарын 18-ны өдөр Монголд шинэ ээлжийн Ерөнхийлөгчийн сонгуул болов. Энэ бол Монголын хоёрдох удаагийн Ерөнхийлөгчийн шууд сонгууль байлаа. МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Багабанди 60.8 хувийн саналын давуугаар өрсөлдөгч Үндэсний Ардчилсан Нам болон Социал Демократ намаас нэр дэвшигч, түр хугацааны Ерөнхийлөгч Очирбат болон Монголын уламжлалын нэгдсэн намаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Гомбожавыг ялж Монголын хоёрдогч Ерөнхийлөгч болсон юм.
 
2.Зөвлөлтийн тамга тэмдгээс салахуйяа хэцүү
 
Багабанди бээр МАХН-ынхаан дотор эдийн засгийн талаар консерватив үзэлтэн, гэхдээн Монгол улс 1990 онд ЗХУ-ын сүүдэр нөлөөнөөс салснаас хойш Багабанди ЗХУ-ын им тамгаасаан салах арга чаргагүй байсан юм. Багабандийг төрөх үед Монгол ЗХУ-ын дагуул орон байсан байр суурь түүний нэгэн насны хөгжлийн хандлага болсон байжээ. Тэрээр 1968 онд дунд сургууль төгссөнийхөө дараа ЗХУ-д сураар одож Ленинградын нэг технологийн сургуульд сурч, 1972 онд төгсөөд Монголд буцаж ирээд Улаанбаатарын нэг архи пивоны үйлдвэрт ажиллаж байгаад хожим нь ЗХУ-д очиж Одессын хүнсний үйлдвэрийн технологич мэргэжлээр сурчээ.
Түүний улс төрийн карьер 1980 оноос эхэлж, тэрээр тэр жилдээн МАХН-ын идэвхтэн болж, хожим тус намын Монголын Төвийн нэг аймгийн намын хорооны удирдлагын албыг хаших болжээ. Багабанди хамгийн сүүлд ЗХУ-д сурч байхдаан Москвагийн нийгмийн шинжлэх ухааны академид гүн ухааны дэд эрдэмтний зэрэг авчээ. Энэ удаад улстаа буцаж ирснээс хойш тэр дахин ЗХУ-д очоогүй байна.
 
3.Чингис хааныг эрхэмлэн дурсахуй
 
Түүхэнд Чингис хаан монголчуудыг дагуулж дотор газрын олон тархай бутархай хүчнийг мөхөөж Монголын их хээр талыг дотор газрын эх хуурайгазартай нэгтгэн нийлүүлж үндэстний баатар болсон болохоор Монголд Чингис хааныг дурсан хүндэтгэх үндэстний ай ажиллагааг байнга явуулж байдаг юм. Багабанди удирдах тавцанд гараад ерөнхийлөгчийн зарлиг гаргаж Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойг өргөн хэмжээтэй дурсан тэмдэглэх ажиллагааг улс даяар явуулахаар болсон байв. Ийнхүү Улаанбаатарт төрөл бүрийн сүр төгөлдөр дурсгалын арга хэмжээ зохион байгуулж, Соёлын цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын хөшөө босгожээ. Зарим хэвлэл мэдээллийн үзсэнээр Багабанди Ерөнхийлөгчийн зарлиг бол монголын ард түмний хүч нэгдлийг нэмэгдүүлсэн чухал арга хэмжээ болсон гэж үзсэн байдаг.
Багабанди үзэхдээн, Чингис хаан бол монголчуудын бахархаж байх ёстой түүхэн хүн, тэрээр 800 жилийн тэртээ тархай бутархай Монголын олон аймгийг нэгтгэж, Монголын их эзэнт улсыг байгуулсан, Чингис хааны алдар нэр өнө үүрд монгол үндэстний сэтгэл зүрхэнд байх ёстой, 800 жилийн өмнө ийм агуу том улсыг байгуулах агуу үйлсийг бүтээж чадсан нь өнөөдрийн тухайд авч хэлвэл мөн л суралцууштай юм гэж үзэж байлаа. Багабанди Хятадын Төв телевизэд сурвалжлага өгөхдөөн Чингис хаан бол монголынх, бүр дэлхийнх, даян дэлхийн хүмүүс түүнийг дурсаж, түүнээс суралцах ёстой, энэ бол гарамгай хэрэг явдал болно гэсэн юм.
Чингис хааныг дээдлэн хүндлэх үзэл санаа бол нэгдмэл нэг зүйл бөгөөд гадаад бодлогын талаар Багабанди “Олон тулгуурт гадаад бодлого” баримтлахыг үргэлжлүүлэн, байдлыг харж тохируулаад, Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх гадаад нөхцөл бололцоог бүрэн дүүрэн ашиглаж, улс төр дипломатын арга хэрэгслээр улс орны тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангахыг эрхэм болгосон юм. Монголын улсын эрх ашиг аюулгүй байдлын өнцгөөс Хятад Орос хоёр их гүрэнтэй эрх тэгш харилцан ашигтай байх үндсэн дээр сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэх нь асар чухал ач холбогдолтой гэж тэр үзэж байв. Түүний зэргээр Монгол бас барууны хөгжингүй улс орнууд болон олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, Ази Номхон далайн бүс нутгийн улс төр эдийн засгийн хамтын нийгэмлэгтэй интеграцид орох ёстой гэж байлаа.
Багабанди Хятадтай найрсаг хамтын ажиллагааныхаан харилцааг хөгжүүлэхийг урьдал болгож 1991, 1994, 2004 онуудад олон удаа Хятадад айлчилсан юм.
 
 
Орчуулсан Ц.Сүрэнжав
 
Үргэлжлэл бий...