ЛОНДОН, 2025 оны наймдугаар сарын 29 /NHK/. Ираны цөмийн хөтөлбөртэй холбогдуулан авч байсан НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийг сэргээх үйл явцыг Их Британи, Франц, Герман улсууд эхлүүлжээ.
Европын гурван улс Техраныг АНУ-тай цөмийн хэлэлцээрээ сэргээхийг шаардан Ирантай хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаа юм. Тэгвэл наймдугаар сарын эцэс гэхэд Иран дипломат арга замаар шийдвэрлэхийг зөвшөөрөхгүй бол хориг арга хэмжээг сэргээх механизмыг эхлүүлэхэд бэлэн байгаагаа тэд анхааруулжээ. Хориг арга хэмжээнүүдийг 2015 онд байгуулсан цөмийн хэлэлцээрийн дагуу цуцалсан юм.
Гурван улс пүрэв гарагт хийсэн хамтарсан мэдэгдэлдээ, Ираны тал хэлэлцээрийг зөрчиж байгааг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд мэдэгдсэн гэдгээ дурдаад, хориг арга хэмжээнүүдийг сэргээх үйл явцыг эхлүүлсэн гэсэн байна. Түүнчлэн Ираны өндөр хувиар баяжуулсан ураны нөөцийг “иргэний зориулалтаар ашиглах нь эргэлзээтэй” гэдгийг онцолжээ. Иймд Ираны цөмийн хөтөлбөр нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд тодорхой аюул заналхийлэл учруулсаар байгааг тэмдэглэсэн байна.
Үүний хариуд Ираны Гадаад хэргийн яам мэдэгдэл хийж, гурван улсын “хууль бус мэдэгдэл”-ийг эрс няцааж, зэмлэн буруушаажээ. Ираныг дэмжигч орнууд хориг арга хэмжээг сэргээхийн эсрэг байр суурьтай байна. НҮБ-д суугаа ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Д.Полянский пүрэв гарагт мэдэгдэхдээ, Орос, Хятадын талууд асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийн тулд зургаан сарын хугацаанд хэлэлцээ хийх тухай тогтоолын төслийг өргөн барьсан гэлээ. Аюулгүйн Зөвлөл 30 хоногийн дотор дахин сэргээхийн эсрэг санал өгөхгүй бол НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийг сэргээх ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл3
Иран Хойд Солонгост цагтаа НҮБ хориг тавьсан нь Оросууд дэмжиж, Хятадууд түдгэлзсэнээс болсон. Еврейчүүдийг дэмжиж Азийг доорд үздэг Оросууд тэр битгий хэл хоригт Ираныг оруулчихаад Иранд агаараас эсэргүүцэн хамгаалах систем нийлүүлэх гэрээ байгуулж мөнгийг нь авчихсан байж нийлүүлэхгүй бид НҮБ-н хоригт нэгдлээ гэж нохойтсон.
Ирантай хэлэлцээ хийе гэж элч төлөөлөгчидийг нь урьж ирүүлж байгаад гэнэдүүлж бөмбөгдөж дайн өдөөсөн асуудал дээр НҮБ арга хэмжээ авахгүй юу? Ийм юм гэж байж болдог юм уу?
Iraniig demjej hezee ch bolohgyi ee!!!zemiin zebsegee ylam gynzgiiruulej hyn terlehtenii esreg edyylej baigaa ni ynen..............