Онцгой байдлын байгууллага оюутан эмэгтэй сураггүй болсон, голд осолдсон дуудлага авч ажилласан байна.
Сураггүй болсон иргэний тухайд, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат 23 настай, “Ховд” их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан эмэгтэй энэ сарын 23-нд ахынхаа гэрээс хичээлдээ явахаар гараад сураггүй болжээ.
 
Аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 15 иргэн, нийт 27 хүн, 8 техник хэрэгсэлтэй эрэн хайж өчигдөр Ховд голоос цогцсыг олсон байна.
Мөн өчигдөр Хараа голд цогцос байна гэсэн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 10 минут ажиллан цогцсыг гаргажээ.
Осолдогч нь 40 гаруй настай, эрэгтэй, овог, нэр, харъяалал нь тодорхой бус байгаа тухай ОБЕГ мэдээллээ.