Дэлхий нийтэд хурдацтай тархаад байгаа шинэ коронавирусийн уршгаар олон мянган хүн хайртай бүхнээсээ хагацахад хүрээд байна. Манай улсын хувьд 10 хүн энэ аюулт вирусийн халдвар авсан нь тогтоогдож, одоо эмч, эмнэлгийн ажилтнууд тэднийг эсэн мэнд, эрүүл саруул болгохын төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа билээ. Шинэ коронавирус дотроосоо гараагүй гээд бид тайван амгалан байж болохгүй. Цаг агаар дулаарч буй энэ үед сонор сэрэмжээ улам нэмэгдүүлж мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөгөөг ягштал биелүүлэх үүрэгтэй. Амны хаалтаа зүүж, гарын ариун цэвэртээ цаг, минут тутамд анхаарал хандуулж чадвал бид энэ вирусийн тархалтын ард хохиролгүй гарч чадах юм. Гэтэл сүүлийн хэдэн өдөр цаг агаар дулаарснаас болоод ч тэр үү иргэд амны хаалтаа зүүхгүй яваа нь харагдах боллоо.
Олон нийтийн газар бага насны хүүхдээ дагуулж явах нь олширч байна. Бид амраагүй, хөл хорионд байгаагаа ухамсарлах хэрэгтэй. Өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүйн тулд амны хаалт зүүх үүрэгтэйгээ ойлгох ёстой.
Харамсалтай нь үүнийг мэдэж байгаа мөртлөө ойшоохгүй хүн байгаа нь олон нийтэд аюул учруулах аюултай байна. Тиймээс хөл хорионы үед амны хаалт зүүгээгүй хүнийг эхний удаад сануулах, болохгүй бол торгох хүртэл арга хэмжээ авах санал дэвшүүльө. Ингэж ямар нэг арга хэмжээ авахгүй бол цаг агаар дулаарах тусам хүмүүс амны хаалт зүүх нь багасах төлөвтэй байна. Мөн олон нийтийн газар амны хаалтгүй яваа хүнд шаардлага тавих нь иргэний үүргээ биелүүлж байгаагийн нэг илрэл гэдгийг сануулъя.
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Тэгвэл таарна. Гадуур явах эрх чөлөөг нь бас хасчих хэрэгтэй. Тиймэрхүү этгээд халдвар тараана.
Юм л бол торгох хоримоор бна л гэх юм.Анхааруулж сануулж шаардахад л болно шүү дээ
Солиороод байгаач чи!Онц халдвартай эргээд эмчилж болдоггуй эм тариа байхгуй айхтар овчинг тараахгуйн тулд чиний яриад байгаа либерал узэл суртал анхааруулж сануулж салчиганасан асуудал хэрхэвч байж болохгуй!Энэ бол нэг бус олон хуний амь настай холбоотой асуудал.Хамгийн хатуу шууд хорьж цагдахдаа тулсан арга хэмжээ байх естрй!Иймасуудаоджэранхапоуулжсануулсантэнэгцагалдсандутууаргвхэмжээхэрхэвчбайзесгуй
Бид эрх чөлөөг та нарт 1990 онд өгсөн Хүний эрх Маск зүүж болно Тэр таны хэрэг Зүүхгүй байж болно Тэр таны эрх
Дэлгүүрүүд амны хаалтгүй хүнд чөлөөтөй үйлчлээд эхэлсэн байна. Ийм дэлгүүрүүдийг хаачихаж болдоггүй юм байх даа
амны хаалт яахав вэ?ард түмний итгэл сэтгэлээр тоглохоо боль.амны хаалттай хаалтгүй халдвар тархвалби үхэхээр чи үх гээд бна даа.ажил алба амьдралаа залгуулж явах хэрэгтэй.хүн хѳшиж үхдэг болохоос хѳдѳлж явж үхдэггүй юм?гэртээ гадагшаа гарахгүй бгаа хүмүүс 90% байвал сайн хэрэг.нэн ялангуяа хѳгшид хүүхдүүд гарах шаардлага алгаа.залуус бид амьдрал ажлаа үргэлжилүүлсээр зогсоохгүй явах ёстой.амны хаалт яриад суудаг цаг биш шүү.үхвэл үхсэн шигээ үхцгээх хэрэгтэй.
Монголын хууль 3 хоног гэдэг. Тамхины хууль шиг л даший шог болно. Хэн нь хэнийгээ ч торгох юм. Сайхан гэнэн юм бичих юм аа
zuv
гудамжаар явахдаа амны хаалтаа авч бай. Харин олон нийтийн газар , автобусанд орохдоо заавал амны хаалтаа зүүж бай. Амны хаалтыг гэртээ гадаагүй байнга зүүх нь халдварыг тараах эх үүсвэр болдогийг санацгаа. Гэр орондоо амны хаалт зүүгээд байх нь зүгээр л тэнэглэл юм шүү. Хэрэв өвчтэй хүн гэрт чинь байвал маш яаралтай тусгаарлах хэрэгтэй. Өвчтэй хүн шүлсээ үсчүүлээд халдвараа тараахаас л амны хаалт сэргийлж байгаа юм. шүү.
хятадууд цагаан сараар хоол ундаа тойрон сууж , шүлсээ үсчүүлэн юм ярицгааснаасаа болж короно вирусын халдварыг тарааж орхисон. Харин монголчууд халуун бууз , эсвэл халуун цай , хоол л иддэг учираас монголдоо ирсэн 8000 хүн нэг нь ч хятадаас халдвар тээвэрлээгүй . Иймд халуун гурилтай хоолоо сайн идэж бай. Барууны элдэв салаад малаад бүү идээрэй. Илүү зан гай авчирна.
испани, италичууд хэзээ ч халуун хоол иддэггүй гээд худлаа хэлчихэд болно. Тиймээс ярих үед үсэрсэн шүлсний тоосон цорууд салад малад, хүйтэн нойтон тахианы мах захаар дамжин халдвар үндсэндээ тарж байгаа гэнэ. Монголчууд халуун хоол иддэг тул амны хөндийд нь вирүс үржих боломжгүй байдаг. Харин барууныхны салаад малаадыг идээд сурчихсан монголчууд л халдвар тээж ирж байгаа юм. Халуун монгол хоол , сүүтэй цайгаа уудаг байхад нэг ч монгол хүн халдвар авахгүй байх боломж уг нь байгаа юм л даа.
Өвчин туссан хүн шүлсээ үсэргэхээс л хамгаалдаг юм шүү дээ амны хаалт чинь. Зүгээр байгаа хүмүүс удаан хугацаагаар маск зүүвэл харин ч тэрүүгээрээ баахан вирус бактер цуглуулаад өвчин авах эрсдэлтэй. Агаарт байгаа вирусээс энэ маскнууд хамгаалахгүй. Тусгай зориулалтын маск, хамгаалах хувцас өмсвөл яадгийн гэхээс. Тэгсэн ч гэсэн халдвар аваад л байгаа биз дээ. Хятадад гэхэд 3000 эмч сувилагч, Италид нийт халдварын 10%ийг эмч сувлагч нар эзэлж байна.
ЯГ ЗӨВ. ӨӨРИЙНХӨӨ АМЬСГАЛСАН ӨМХИЙ АГААРАА БУЦААГААД ЭРГЭЛДҮҮЛЭЭД Л БАЙХААР ЯМАР ОЛИГ БАЙХАВ. МАСК ЗҮҮСНЭЭС АЛЬ БОЛОХ ЗАЙ БАРИХ НЬ Л ДЭЭР
Вирус далд байдалд 21 хүртэл хоног оршиж энэ хугацаанд тэр хүн өөрөө болон хэн ч өвчтэй гэдгийг мэдэхгүй халдвар тарааж явна гээд дэлхий нийтээр яриад байхад энэ мангар өөрийгөө эрүүл гэдгийг яаж мэддэг байнаа. Хоросоомын илүүдлээр тархи нь хатсан уу шинж үү.
Өвчтэй хүн амны хаалт зүүх ёстой. Эрүүл хүн зүүх шаардлага байхгүй . ДЭМБ ингэж зөвлөж байгаа болно .
tegeed mask zuuhgui baisnaasaa bolj italyd mash hurdan tarhsan gesen bizde
Өвчтэйгээ мэдэхгүй яваа хүмүүс их байгаа гэж Хятадын судалгаа гарсан , бараг 1/3-нь тийм байсанаас болж өвчин ихээр тархсан гэсэн. Иймээс хүн болгон маск зүүх ёстой
Амны хаалт хэрэглэх нь зөв. Сүүлийн саруудад амны хаалт хэрэглэх болсноос ханиад томууны тоо буурсан гэж эмч нар хэлээд байгаа юм биш үү?
Харин тэгээд яагаав? Ханиад хүрсэн хүмүүс вирусээ тараахгүй л байгаа байхгүй юу! Юм уншиж тархиа цэнэглэ. Аливааг ул суурьтай, ш/у-ны үндэстэй авч үзэх хэрэгтэй.
Корона вирус дэлхийн хүн амын талыг нь үхүүлчихвэл эх дэлхийн маань нуруун дээрх ачаа хөнгөрч дэлхийн дулаарал багасч эх дэлхий нөхөн сэргэж магадгүй.
бас нэг гитлерушка тодрох гэж байгаа юм байна л даа.
Үнэндээ наад торгуулийг зөвхөн жирийн иргэнээс шаардаж биелүүлдэг. Одоо торгоно гэдэг үгийг юм болгон дээр хэлдэгээ болих хэрэгтэй. Торгуулах мөнгө ч алга .
Ер нь бол бид дарангуйллын нийгэмд амьдарч байсны ул мөр байсаар л байна. Иргэдийг янз бүрийн шалтгаар торгоно, баривчлах нь хүний эрх зөрчсөн, ардчилсан оронд байх ёсгүй зүйл. Халдварт өвчин яг ч хүмүүст тархаагүй байхад ингэж байгаа юм чинь хүмүүст халдварлаад үхээд эхлэхээр маскгүй хүнийг цаазалъя гэх юм байна л даа. Хойд Солонгост л ингэж байгаа.
Энэ юм болгонд хорио, торгууль гэхээ болимоор байна. Туйлшрах хэрэггүй. Амны хаалтыг гудамжинд заавал зүүх шаардлага байхгүй, харин зайгаа барих хэрэгтэй. Гэрт амны хаалтыг зүүх бол утаггүй. Амны хаалт нь нянгийн үр болгож дуусна.
Автобусанд амны хаалтгүй хүнийг олуурахгүй байх, Олон нийтийн газар амны хаалтгүй хүмүүс мэр сэр явж байна лээ. Одоо сануулах биш торгох, бүр улмаар наад зах нь 3 хоног саатуулж хатуухан дохио өгөх цаг нь болсон байхаа. Түүнээс гадна нэг анхааруулах зүйл бол сая нэг 14 градус дулаарах үер эцэг эхчүүд хүүхдүүдээ ямар ч маскгүй хоорондоо тоглож байж харагдсан шүү. Одоо байдал цаашдаа улам хүндрэх төлөв ажиглагдаж байгаа учраас хүн бүр дороо сонор сэрэмж , шаардлагаа биелүүлж амьдрах цаг ирлээ.
Хүмүүс толгой нүцгэн их явж байна үс хамгийн их нян хуримтлуулдаг гээ биз дээ Гаднаас орж ирээзд гараа сайн угаасан ч хуйхаа маажаад гараа угаахыг умартэн идэж ууна МАЛГАЙТАФ ЯВЦГААЯ
yg zov malgai heregtei
Торгох хэрэгтэй.согтуу жолоочоос илүү аюул үүснэ.амиа бодсон арчаагүй юмнууд.бүгд л хичээж байхад
eregteichuud zaluu erchuud ih heneggui bn bugd gadaa tamhi tataad shulsee hayad yvaad bhin buur neg ymar ni geheeree iim bnaa????
Дэмжиж бна. Амны хаалт зvvгээгvй болон олон нийтийн газар бага насны хvvхэд дагуулж яваа иргэдийг торгох хэрэгтэй
amnii haalt avah mungugui bolson bh. Ard tumnee yaduuruulsan zasgiin gazriig torgo doo
Маш зөв. Дээр нь хүүхдээ дагуулаад гадуур хэсч яваа хүмүүсийг ч торгооч.
зөв зөв хатуу торгох хэрэгтэй,
Амны хаалтыг хангалттай гаргаж, үнийг нь хямд хэвээр нь байлгаач. Өвчнөөр далимдуулж өндөр үнээр худалдаалж байгаа юм чинь амны хаалтыг авч чадахгүй шүү дээ. Ард түмэн арай л дэндүү хүнд хэцүү байна шүү үүнд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй!!!
Амны хаалтыг хангалттай гаргаж, үнийг нь хямд хэвээр нь байлгаач. Өвчнөөр далимдуулж өндөр үнээр худалдаалж байгаа юм чинь амны хаалтыг авч чадахгүй шүү дээ. Ард түмэн арай л дэндүү хүнд хэцүү байна шүү үүнд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй!!!
Амны хаалтыг хангалттай гаргаж, үнийг нь хямд хэвээр нь байлгаач. Өвчнөөр далимдуулж өндөр үнээр худалдаалж байгаа юм чинь амны хаалтыг авч чадахгүй шүү дээ. Ард түмэн арай л дэндүү хүнд хэцүү байна шүү үүнд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй!!!