sonin.mn

 Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд Өлгий-Улаанбайшинт чиглэлийн авто зам дээр энэ сарын 6-ны өдрийн 19.00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарч зургаан хүн амь насаа алдлаа.



Тодруулж хэлбэл, Toyota Camry маркийн авто машин өндөр хурдтай явж байгаад угтах хаалганы баганыг мөргөжээ. Улмаар жолооч, зорчигч нарын амь нас хохирсон байна. Хохирогчдын хоёр нь найм болон 15 настай хүүхэд байжээ.



Иймд жолооч, иргэд та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, хамгаалах бүс хэрэглэж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.