...П.Цагаан гэдэг хувь хүний компани овоолгоос нь зэс “ургуулаад” байгаа ашиглалтын технологийг бүхэл бүтэн “Эрдэнэт” үйлдвэр хэрэглэж чадахгүй байна гэдэг юу л бол?!...
Олон таван тайлбаргүй ингээд хэлчихэд буруутахгүй. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан “Ачит Ихт” ХХК хэмээх “гэр бүл”-ийн компани байгуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн овоолгоос зэс “ургуулдаг” болоод хэдэн жил боллоо. П.Цагаан “Эрдэнэт”-ийн овоолготой хэрхэн “учирсан” нь бас сонин.
П.Цагаан 1990-ээд онд “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн дарга байсан. Тэр үед “Эрдэнэт”-ийн овоолгыг сонирхож эхэлсэн гэдэг. 2008 онд Ч.Ганзоригийг “Эрдэнэт”-ийн захирал байхад “Ачит Ихт”-ийнхээ суурийг тавьж, гэрээ байгуулж гарын үсгээ зурцгаажээ. Тэгээд “Голомт”-оос зээл авсан, удалгүй тэр зээл нь яагаад ч юм зогссон. Дараа нь “Нобел” гэдэг гадаадын компаниас 24 сая ам.доллар авч 2011-2014 оны намар хүртэл үйлдвэрээ барьсан. Үйлдвэрийн ТЭЗҮ нь асуудалтай. Өөр асуудал ч бий.
Гэхдээ л өнөөдөр “Эрдэнэт”-ийн “хаягдал”-аас гидрометаллургийн аргаар 99.999 хувийн зэс гаргадаг болжээ. Тэрээр арвин их “ногоон”-ы ашиг өгч байгаа “Эрдэнэт”-ийн овоолгыг хаягдал хэмээн нэрлэдэг. Өнгөрсөн жил АТГ-т шалгуулж байхдаа “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө тэгж хэлсэн. 2019 оны аравдугаар сард нийтлэгдсэн тэрхүү ярилцлагадаа “Бод доо. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтныхаа эхнэр, хүүхдүүдтэй нийлээд үйлдвэрийн хаягдлаас металл ялгаж авах солиотой гэж хэлж болох төсөл дээр хамтарч явах уу” гэж ярьжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн гэж Ц.Элбэгдоржийг хэлж байгаа юм.
Дараа нь 2020 оны долдугаар сарын 2-нд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт хандаж хэвлэлд нийтэлсэн ил захидалдаа “... “Эрдэнэт”-ийн балансаас хасагдсан байсан, хаягдал овоолгыг түшиглэн гидрометаллургийн үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлж, таван жилийн дотор Эрдэнэт хотод 230 хүнийг ажлын байраар хангаж, дотоодын 806 ханган нийлүүлэгч компанитай хамтран ажиллаж, улсын төсөвт 200-гаад тэрбум, Эрдэнэт үйлдвэрт 15 тэрбум төгрөг төлөөд байна. Манай үйлдвэрийн болон “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид жилийн 30 хувийн баталгаат ашигтай, улирал бүр ногдол ашиг авдаг давуу эрхийн хувьцаа эзэмшиж байгаа. Ингэж хаягдал ашиглаж баялаг бүтээгээд татвар төлж, ажилчдадаа баталгаатай хувьцаа эзэмшүүлж байгаа компанийг Монголоос олоод ир дээ” гэж бичсэн байдаг.
Асуудлын гол нь П.Цагаан ашиглаж байгаа овоолгоо “үйлдвэрийн хаягдал” гэж тодорхойлоод байгаа юм.
Хаягдал гэдэг бол хэрэгцээ нь дууссан зүйл гэсэн л үг. Хаанаасаа ч тэгж ойлгогдоно. Бас “Эрдэнэт” үйлдвэр овоолгоо хаягдал гэж үзсэн юм бол яагаад хашаандаа хураагаад байсан юм бэ.
Гэтэл П.Цагаан үйлдвэрийн хаягдал болсон овоолгыг сүүлийн хэдэн жил ашиглаж Монголд дээгүүрт орох орлого ашигтай хүн болж хувирсан. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд хамаагүй л дээ.
Гэхдээ төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг П.Цагаан ганцаараа хэрэглэдэг болсон нь шударга бус байгаа юм. Тэр хүн “Манай үйлдвэрийн ашиглаж байгаа овоолго бол исэлдсэн, ядуу агуулгатай, “Эрдэнэт” үйлдвэрийн технологид тохирохгүй учраас “Эрдэнэт” үйлдвэрийн балансаас хасагдсан байсан овоолго” гэж тайлбарладаг. П.Цагааны яриагаар бол “Эрдэнэт” үйлдвэр овоолгоо “хэрэггүй” гэж хаяад, тэрбээр түүнээс нь зэс “ургуулж” буй. Энд л логик алдагдаад байгаа юм. Нэг үгээр, хаягдлаас маш үнэтэй катодын зэс “ургуулаад” байгаа П.Цагаан ид шидтэн үү. П.Цагаан ийм л сайхан үлгэр олчихсон ард түмний тархийг угаагаад баллаж өгч байна даа. Ингэж болохгүй.
Шударга байцгаая л даа.
Уг нь “Эрдэнэт” үйлдвэрийн одоогийн технологи овоолгоо бүрэн ашиглах боломжгүй болохоос тодорхой хугацааны дараа үйлдвэрийн ашиг орлогоор шинэ технологи оруулж ирээд овоолгуудаа ашиглаж эхлэх учиртайг мэргэжлийн хүмүүс хэлээд байна шүү дээ.
Тэгэхээр П.Цагаан гэдэг хувь хүний компани овоолгоос нь зэс “ургуулаад” байгаа ашиглалтын технологийг бүхэл бүтэн “Эрдэнэт” үйлдвэр хэрэглэж чадахгүй байна гэдэг юу л бол?!
Энэ нь “Эрдэнэт” үйлдвэр технологио шинэчлэх санхүүгийн чадамжгүй, аль эсвэл дургүйд хүчгүй гэдэг шиг овоолгыг ашиглаж болохгүй “тээглүүр”дарга нарт нь байгаад байна уу гэсэн асуултыг босгож ирнэ.
Ерөөс П.Цагааны “Ачит Ихт” ХХК нь “Эрдэнэт”-ийн овоолгоос зэс “ургуулж” байгаагийн цаана хууль бус зүйлүүд байна гэдгийг Монголын хууль хяналтын байгууллага олж тогтоогоод, шалгаж, гаргаж ирээд явж байна.
Үүний нэг нотолгоог өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийнхэн өмнө нь олон нийтэд хүргэсэн. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Эрдэнэт” үйлдвэрийн захирал байсан Ц.Даваацэрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Тус газрынхан Ц.Даваацэрэнг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас бий болсон хүдрийн овоолгыг “Ачит Ихт” ХХК-д ашиглуулахаар тохирч, гэрээ байгуулахдаа “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний орлого олох боломжийг алдагдуулсан. Ингэхдээ албаны эрх ашгийн эсрэг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, хууль болон компанийн дүрэмд зааснаар ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт” үйлдвэрийн ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан. Энэ үйлдэлтэй хэрэгт нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн. Тэгээд сураггүй болоод байгаа юм.
Энэ асуудалд нийслэлийн Прокурорын газар яаж хандахыг сэтгүүлчид бид анхааралтай ажиглаж байгаа болно. Хуулиа барих уу, даргаа дагах уу гэж үг байдаг. Шударга ёс, албан тушаалын нөлөөлөл хоёрын аль нь дийлэх вэ гэдэг ч эндээс харагдана.
Нөгөөтээгүүр, хууль хяналтын байгууллагын ажилтнууд П.Цагааны яриад байгаа шиг “Монголын төлөөх, аймаар шударга” бизнест саад болж, хааж боогоод байгаа юм биш аж. Өөрөөр хэлбэл, Ц.Даваацэрэн нь П.Цагааны “Ачит Ихт” ХХК-д яагаад “Эрдэнэт”-ийн ашиг олох боломжийг өгсөн гэж хууль хяналтынхан үзсэн юм бэ.
Хэдийгээр технологийн зөрүүтэй ч “Эрдэнэт”-ийн тодорхой хувийг эзэмшдэг “Эрдмин” компанийн эцсийн бүтээгдэхүүн, үр дүн П.Цагааны “Ачит Ихт”-ийнхээс яагаад доогуур байдаг вэ. Өөрөөр хэлбэл, П.Цагааны “Ачит Ихт”-ийн ашигладаг овоолгоос 10-ын ашигтай байхад “Эрдмин”-ий овоолгоос яагаад ганцханы ашиг унадаг вэ.
П.Цагааны “Ачит Ихт”-ийн овоолгоо ашигладаг технологи, үйлдвэрийн үйл ажиллагаанд салбар хариуцсан бүхий л байгууллага бүрэн хяналт тавьж чаддаг уу. Түүнчлэн П.Цагааны “Ачит Ихт” ХХК-ийн үйл ажиллагаа хийгээд Орхон аймгийн иргэдийн хэрэглэдэг цэвэр усны асуудал хоёрын харилцан хамаарлыг мэргэжлийн байгууллагууд хянаж судалдаг уу.
Энэ мэт олон асуултын хариулт маш эргэлзээтэй бөгөөд одоогоор тодорхойгүй байгаа юм. Юутай ч, П.Цагаан гэдэг эрхэм “Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйн үүцийг хаягдал гэж нэрлээд ухаад байна гэдэг л яг байгаа бодит байдал юм.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Сэтгэгдэл0
Turiin undur alban tushaald erh medlee ashiglasan ne todorhoi baihad yagaad huraaj avahgyi baina be.erh barigchid elbegdorj iOS ehleed bygd ashig hyrtdeg yumuu.shuud huraah heregtei.bayalgiig bygdeeree until hyrtye
Цагаан Элбэгдорж нар олсон ашгаасаа МАН-ын дарга нарт хувь хүртээдэг учир өдий болтол чимээгүй байгаа.Ми дааяа, Хүрэлсүх ,Оюун-Эрдэнэ нар сэмхэн ашиг хүртэж хууль хяналтынхныг чимээгүй байлгаж бариад байгаа..
Увсын бүлэглэл Цагаанаас үйлдвэрийг булаах гэж байна. Халхын нутагт халх хүн баялагтаа эзэн байгаа бол төрийн нэр барьж дээрэм хийх гэсэн Увс бүлэгт боломж олгож болохгүй. Монголын төрийг нэг аймгийн гаралтай улсууд бүлэглэн эзлэх нь эцэстээ хор хөнөөл их юм.
Увс увс гэж худал солиорхоо бол. Харин хулгайч шудрага гэдгээр нь харж бай
Gants tsagaan bish AN-iin ugshiltai nileed heden hunii oroltsootoi, hoorondoo dalduur ugsen huivaldaj hayagdal nereer ovoolgiig ashiglan zes gargan huvidaa ashiglaj bgaa buruu uildel. Ovoolgo shoroo bol Erdenet uildveriin medliinh. herev shudarga bsan bol ashgiig 50/50huvitai Erdenet uildver ashiglah bolomj bol bsan. Bulegleluud ugsen huivaldaj ene met ulsiin omchoos dalduur idej horongojsoor l ard irged yaduursaar l bna
Цагааны Ачит Ихт үйлдвэр бол Элбэгдоржийн дэмжлэгээр байгуулагдсан олон авилгалчдын нэгдэл юм. Түүний хувьцаа эзэмшигчдийн нэрсийг харахад л ойлгомжтой. Хятадад элчин байсан Сүхбаатар, Гадаад яамны хэлтсийн дарга Сэрээжав гээд л дандаа Эбигийн гар хөлүүд.
хувьцаа эзэмшигчдийн нэрс нь хаана байна вэ? хары үзий
Монголд шинэ юм хийсэн бүтээсэн, амжилттай ажилласан, улсад их татвар төлсөн, ажлын байр бий болгосон бол бүгдээрээ Элбэгдоржийн хамсаатан гэдэг нэр хоч зүүдэг
харин тийм юм яриад байх боллоо. эрдмин шахаа, цавчаа ихтэй байгаа болохоор ашиг багатай байгаа биз. бид үйлдвэрлэгчдээ дэмжихгүйгээр яаж хөгжих вэ. нэг нь овоо юм хийхээр л татаж унагах гээд хүргийн нохой шиг боорлочих юм аа
Tsagaan heden hun tulhej unagsan talaar medeelel bgaa. Uuroo hunii yum deeremddeg gaj, shudraga bish hun shdee. Golomtyg, gadaadyn hurongo oruulagch naryg jijig tomtoi n tongorch huuj yavuulsan etgeed gedeg...
Эрдэнэтийн эзэмших хувийг зүгээр бэлэг болгон өгсөн Даваацэрэн гэдэг толгойгүй утсан хүүхэлдэйг шоронд хийх хэрэгтэй.ерөнхий захиралаар энэ утсан хүүхэлдэйг илжигдорж томилсон.даваацэрэн гэдэг толгойгүй нөхөр дарханы төмөрлөгийн үйлдвэр болон жоншны үйлдвэрүүдийг дампууруулсан гэмт этгээд
Жинхэнэ мафи гэдэг чинь энэ
niilj idsen luivar bgaa n Tsagaan gedeg nernees n todorhoi! yahaaraa turiin tushmeliin ner deer bgaa n ilerhii notolj bna
Улс орны хөгжилд валют чухал. Мэдээж мах сүү, гурил будаа, төмс ногоо, ноос ноолуур зараад валют олохгүй гэдэг нь хоёр хоёрын дөрөв гэдэг шиг маш тодорхой. Хэрвээ ингэж валют олж болдог байсан бол хаа сайгүй ийм үйлдвэрүүд байгуулагдах байсан биз. Бүтэн 30 жил өнгөрлөө. Юу ч өөрчлөгдсөнгүй. Юм хийвэл хийхээр хангалттай хугацаа. Үнэнийг үнэн гэж нотлоход 30 жил багадахгүй. Тэгэхлээр уул уурхйагаас өөр салбараас валют олох боломжгүй гэдэг үнэнийг ойлгоход 30 жил зарцуулжээ. Түүнчлэн заавал уурхай байгуулах албагүй. Хаягдал ашиглан валют олох боломж байна гэдгийг хувийн хэвшил харуулж чадлаа. Ийм зүйлийг хүн нүдээрээ үзэж харж байж үнэмшинэ. Бүтэхгүй байх магадлал маш өндөр. Бүтснийнх нь дараа бараг л мэдээжийн зүйл хийсэн мэт цэцэрхэх нь өрөвдөлтэй. Тийм л мэдээжийн ойлгомжтой юм бол мал мах, газар тариалангаа ашиглаад валют олох боломжтой гэдэг үнэнийг хүмүүст харуулаач. Хаана байна тэр үнэн чинь? Магадгүй хэн нэгэн энэ үнэнийг баталж мэднэ. Одоогоор хэн ч батлаагүй, нотлоогүй байна
Эрдэнэтийн нэг инженер залуу эрдэнэтчүүдэд үйлдвэр барьж хувь өгнө гээд хэдэн жил яваад яриад бараагүй юм.Гаднаас хөрөнгө олж ирээд үйлдвэр барьчихаад мөн ч олон хүн боож үхчих гээд байх юм.Оймс Наранбаатар нүүрс угаадаг 1 үйлдвэрийг зогсоосон шүү.Яг тамын тогооны үлгэр шүү.Ингэхээр монгол яаж хөгжих юм бэ.Ямарч завтай юм.Ямарч хэрүүлч юм.Ямарч мэдлэг боловсрол муутай юм.Ямарч атаархуу юм бэ.
Здакууд өөрсдөө юу ч хийхгүй байж юм хийсэн хүнд атаархаж, олон юм хуцдагаа больмоор юм. Үүц ч гэх шиг. Эрдэнэтийн технологид таарахгүй, ашиглаж чадахгүй бага агуулгатай болохоор нь оволго үүсгэсэн ш дээ. Юуг , яаж хийдгийг эхэлж судлаачихаад бичээчээ.
Хэн Цагаанд баталгаа гаргаж хаанахын хэний Нобел гэдэг компани зээл өгсөн нь сонин байна.
Хаягдал ашиглан үнэ цэнэ бүтээж болно, валют олж болно гэдгийг бодоход амархан байх. Харин үүнийг хийх маш хэцүү. Хэрвээ мэдээжийн амархан ажил мөн юм бол хэн нэгэн үүнийг өмнө хийх нь яасан юм? Хэний ч яваагүй, хэний ч туршаагүй, хэний ч нотлоогүй замаар явна гэдэг маш эрсдэлтэй алхам. Хүн гэртээ суугаад аяга хоол хийж идэх, хэдэн зуу, мянган хүний идэх хоол бэлдэх үйлдвэр байгуулах хоёр тэнгэр газар мэт ялгаатай. Үйлдвэр байгуулахад маш нарийн тооцоо шаардана. Өчүүхэн төдий алдаа гарах, тооцоо зөрөхөд л ашиг олох бус алдагдлал хүлээх эрсдэлтэй. Энэ бүхнийг зөв тооцож алдагдалгүй ажиллагаатай үйлдвэр байгуулсан хувийн хэвшлийнхэнд үнэхээр талархууштай. Үнэхээр зоригтой, дайчин, мэдрэмжтэй ажиллаж чадсан байна. Баяр хүргэе.
Монголчуудыг тэнэг гэж доромжлоод байна уу? Хүдрийг хүхрийн хүчилд уусгаж зэсийг нь аваад тог дамжуулаад л катодон дээр нь ялгаад авчих шиг амбасын үеийн амархан бүдүүлэг байгаль орчинд хортой технологи яршиг л байна.Өчнөөн хүдэр Эрдэнэтэд хэзээ ч хаягдал байгаагүй харин алт байсан.
Хулгайчыг хулгайч эбий Зий хоёр н дэмжээд байнаа ... ээбий зий - гийн гар хөл н цагаан ...үүнийг монгол битгий хэл дэлхий мэдэх юмыг цагаан нуугаад байдаг н инээдэмтэй шдээ Хөгийн 3- н хулгайч нар дөрөө хоршоод шорондоо ээбий . зий .цагаан
Энэ Цагаан гэдэг чинь Элбэгдоржийн гар хол нь байсан их увиагуй жинхэнэ луйварчин байхгуй юу!!! Бадамжунай, Цагаан, Мя Энхболд, Элбэгдорж мэтийн луйварчдыг барьж бух хоронгийг нь хурааж шоронд хийх цаг нь болсон!!! Эд нар бол тороос торсон луйварчдыг замд нь хотолж тор шургуулж энэ идэж уудаг хонгилийг бий болгосон хумуус! Тэхлээр еронхий сайд Хурэлсух худлаа нэх дайчин хун болж суржигнэхийн оронд эр зориг гаргаж намынхаа даргын албан тушаалыг монголын энэ новшнуудыг цэвэрлчихээр шударга эр зоригтой хунд огч ард тумэндээ, монголдоо боломж гаргах хэрэгтэй тэгвэл ард тумэн хундэтгээд еронхийлогч болгох юм билуу хэн мэдэхэв!!!
Овоолоод хаячихсан шорооноос цэвэр зэс гаргаж, экспортлон улсдаа валютын орлого оруулж, ажлын орон тоо бий болгож улс орныхоо бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулж байгаад нь атаархаж үхчих гээд байдаг нь юу вэ?! Бодвол коммунист суртлаар баахан балбуулчихсан, эрх чөлөөгүй,эд хөрөнгөгүй,эрхлэх үйлдвэргүй баргар үеэ баахан санагалзсан орк л үүнийг бичсэн бололтой. Шинэ үеийнхний замаас холдож, зай тавьж өг.
Хог шороо гэж зэсийн хүдрийг нэрэлдэггүй юм. Даваацэрэн Цагаан хоёыг байцааж Монголд учирсан хохирлыг төлүүлэх ёстой.
Яг үнэн хэлжээ.Амаа ангайлгаад идээд шүүмжлээд байвал болно гэж боддог бололтой.Одоо энэ бэлэнчлэх,худлаа цэцэрхэх коммунист зангаасаа салах болсон шүү
Ээбий зий цагаан 3 хулгайчыг байх газар шоронд н явуулж жаргаая
Муухай монгол гэж энэ дээ ийм сайхан зөв бизнесийг ингэж харлуулах гэж хайран хайран үхэр монголчууд мөн дөө
ГАЗРЫН БАЯЛГИЙГ НИЙТ АРД ТҮМНИЙ ӨМЧ ГЭЭД ХУУЛЬЧИЛСАН .ЭРДЭНЭТ НЬ ӨӨРӨӨ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ.ТҮҮНЭЭС ГАРСАН ШОРООНД БАЙГАА БАЯЛАГ НЬ БАС Л ТӨРИЙНХ БЖ ТААРАА ҮҮНД МАРГАХ АРГА АЛГА ЮМ БНА АА
Эмүжин ингэж бичсэнийг санаж байна. Тэр: Амьдардаг байр улсынх,Арчилдаг мал нэгдлийнх,Хэлдэг үг намынх,Хийдэг ажил социализмынх,Зорьсон зорилго коммунизмынх,Зовдог зовлого л ганц өөрийнх байсан үе ард хоцорчээ гэсэн юм. Гэтэл зарим оркуудад энэ үе нь их үгүйлэгддэг бололтой.
Эмүжин дура авгай юугаа мэддэгийн. Хөдөөний хөөсөн мантуу. Социализм капитализмаа ч сайн мэдэхгүй, манайхан амныхаа зоргоор "баана". Олигтой байсан бол бид өнгөрсөн 30 жилд өчнөөнөөр хөгжиж болох л байсан, урд хөршийг хар л даа, 90-ээд онд Эрээн, Бээжин ямар байлаа - хүн тэрэгнээсээ салаагүй, уйвайгүй ядуу л байсандаг. Өнөөдөр гэтэл дэлхийн 2-х эдийн засаг, хувийн хэвшилтэй ч томоохон төрийн компаниуд нь дэлхийд толгой цохиж байна цаана чинь. Хүмүүсийн дургуйлхаад байгаа нь хувийн хэвшил энийг хийсэндээ биш, луйварчин төрийн луйварчин түшмэл нь ар өврийн хаалгаар, луйвраар ийм бизнестэй болсонд байгаа шт. 30-н жил бол маш их хугацаа шүү - 45 онд балгас, үнсэн товрог болчихсон байсан Берлин, Сталинград, Хирошима, Нагасаки зэрэг хотууд цоо шинээр цогцлон босч ард иргэд нь ажилтай, орлоготой, орон байр, үйлдвэр заводтой болчихсон байсан хугацаа. Бид өнгөрсөн 30-н жилд юу хийсэн ингэхэд, хотын төвд 2-3 ш шилэн барилга барьсанаа нээг их хөгжил дэвшил гэх гээд байна уу?
Монгол улс олигтой боловролгүй хирнээ мангас шиг ууш идэштэй төрийн хулгайч дээрэмчин хувалзнуудаасаа хэзээ салж ангижрах бол? Тийм цаг хэзээ ирэх вэ?
Илт албан тушаал ашигласан гэмт хэрэг байхад манай еронхийлогч огт харахгуй байгаа нь сэжигтэй
Хаягдал овоолго байсан юм бол хэн с ашиглаж болдог байсан юм бол бизнесменууд олж хардаггуй гэнээ цагаан л олж харсан уу ха ха
гэхдээ бүтээн байгуулах зөшөөрлийн явц нь шударга уу гэдэг л бна, нөөц дуусах хүртэл 50,60 жил дараа зэс хэрэггүй болбол одоо ашигласан нь дээр
Жирийн иргэн хүртэл цагаан шиг элдэв зовлон бэрхшээлгүй төрийн өмчийн хаягдлыг ашиглаж чадахгүй л байгаа биз дээ. Яадаг ч байсан энийг шалга. хууль бусаар авсан бүх зүйл гэмт хэрэг
Ямар ч гадаад хэлгуй физикийн багш Алтанаа одоо болио. Ухаан чинь хурэхгуй! Тэнэг мертлее ажилсаг хyн хамгийн их гай тарьдагаа гэж
Адгуус хүртэл сурчихдаг хэл сурхад нэг их ухаан хэрэггүй харин физик мат сархад ухаан их хэрэгтэй дээ
Хаягдал гэдэг бол өөртөө хэрэггүй болсон зүйлээ хаяж илүүчлэхийг хэлдэг. Бидний ахуйн хог ч гэсэн хаягдал. Гэтэл түүнийг нь ангилан ялгаад, зарим хэрэгтэйд нь дахин боловсрцулалт хийвэл мөнгө болгож болдог. Эрдэнэтийн овоолгын хаягдал гэж нэрлэгддэг учир нь Эрдэнэт үйлдвэр зардлаа шингээгээд овоолчихсон, тэр нь тайлан тооцонд нь орчихсон, улмаар үйлдвэрийн зөвлөлийн 2 удаагийн шийдвэрээр ыадансаас хассанд овоолго учраас тэгж нэрлээд байгаа юм. Энгийнээр тайлбарлавал ямар ч юмыг “хаявал хог, ялгавал баялаг” болгох боломжтой. Ийм боломжтойг баталсан нв Ачит Ихтийн гавьяа. Ийм компани хэрэв төрийн мэпэлд байсан бол ингэж нохой шуугиулам ашигтай ажиллаж чадахгүй байсан биз ээ. Хувийн компани тулдаа өндөр бүтээмжтэй, хэмнэлттэй ажилладаг гэж бодож байна
Стандартад тэр үедее тэнцэхгүй овоолго хаягдал биш гэж Монголчууд ойлгоно. Технологи хөгжих буюу Монголын стандарт өөрчлөгдөхөд шууд ашиглаж болох бэлэн зэс шүү дээ.Энэ бол мэдээж Элбэгдоржийн хуруу орсон дээрэм.
Хулгай луйвараа нуух гэж нэг их өгөөмөр хүн болж жүжиглэх юм чааваас ..цагаан гэж нэртэй цусан мөртэй новш ...шоронд н хийж хөрөнгийг н хураах хэрэгтэй
Зүгээр л эрх мэдэл шунал орсон эд. Шоронлуу бүгдийг
төрийн өндөр албан тушаалтнууд нууц мэдээлэл ашиглаж бизнес хийсэн асуудлыг хөндөж байна.нөгөө тэгш боломж шударга ёс хаана байгаа юм. Энэ сэтгүүлчид сайн байна. Ард түмэн баялагийнхаа талаар мэдэх эрхтэй юи шүү.
Tsagaan Battulga erynhiilygchiig ali deer hudaldaad abchihsan uchir odoo yamar ch bolomjgyi bolsoon
Хаягдал боловсруулсан нь үнэн л юм байна. Зэсийг нь аваагүй.
зангиа зүүсэн хулгайч :(
Баяр Цагаан гээд элгээ солиулсан хүмүүс үнэхээр Монголд элэггүй байх юм.
Олон зуун ажлын байр бий болгож, эрсдэлээ үүрч хөрөнгөө өөрсдөө босгосон үндэсний үйлдвэр байгуулсан хүн бүр эргээд дарамтад орж байна. Энэ бол бидний хүссэн зүйл биш шүү
Нэгэнт хөлөө олчихсон, тодорхой хэмжээнд бядтай болсон үндэсний компаниудаа бүү ад үз
Эрдэнэтийн балансаас хасагдсан байсан овоолго гэдэг нь үнэн. Үүнээс орчин үеийн технологи ашиглан зэс гарган авч Монголдоо хөрөнгө оруулж, Монгол хүн юу хийж чаддагийг харуулж байгаа Цагаанаар бахархаж бн.
Энийг бичсэн хүн ямарч мэдээлэлгүй, зүгээр л атаархаж хордсон баагий бн.
Арай гайгүй компани, бизнесийг булаана, дээрэмдэнэ. Бизнесээ өгөхгүй нэгнийг шүүх цагдаагаар айлгана. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэнэ, гүжирдэнэ, муулах тархи угаах ажлыг зохион байгуулна. Дараа нь хэрвээ чадал нь хүрвэл шорон гяндангаар хонгилдож дарамталахыг оролдоно. Эцэст нь компанийг булаана, эсвэл бизнесийг нь дампууруулна. Алтантуяа одоо боль
Арай гайгүй компани, бизнесийг булаана, дээрэмдэнэ. Бизнесээ өгөхгүй нэгнийг шүүх цагдаагаар айлгана. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэнэ, гүжирдэнэ, муулах тархи угаах ажлыг зохион байгуулна. Дараа нь хэрвээ чадал нь хүрвэл шорон гяндангаар хонгилдож дарамталахыг оролдоно. Эцэст нь компанийг булаана, эсвэл бизнесийг нь дампууруулна. Алтантуяа одоо боль
Мөнгө авч захиалгаар бичсэн бололтой.уувайгүй сэтгүүлчид .
Оюу толгой гээд хамаг баялгаа дээрэмдүүлсэн асуудлаар дуугарахгүй байж. Элбэгдоржтой огт хамаагүй Цагааныг түүнтэй холбож байгаа нь ольхиогүй, арга ядсан гүтгэлэг.Ядахнаа нэрээ биччихээч
Ээлжит дайралга.Монголчуудаа ажлыг нь хийлгэхгүй шахаад л. Ямар бодлого яваад байнаа?
Соц нийгэм рүү гээ эргээд алхаад марш!!!Юу ч битгий хий, юу битгий сэтгэ!!Даргын амыг л хар!!
Элбэгдорж, Цагаан, Даваацэрэн нар нь Монголчуудын байгалийн баялагийг хулгайлж, дээрэмдэж байгаа хулгайч, дээрэмчид юм. Улс, засаг хулгайч, дээрэмчдээс байгалийн баялаг болон зэсийн компанийг хураан авч, хулгайч, дээрэмчидэд хуулийн хамгийн хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.
1-албан тушаалаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон2- рт Эрдмин үйлдвэр өмнө нь байгуулагдсан байхад технологийг дууриах заль хэрэглэсэн3-рт Улсын үйлдвэр ашиглах байсан овоолгыг авмлгал өгөх залилан мэхлэх замаар авсан энэ нь улсын үйлвэрийг тонон дээрэмсэнтай агаар нэг юм
1-албан тушаалаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон2- рт Эрдмин үйлдвэр өмнө нь байгуулагдсан байхад технологийг дууриах заль хэрэглэсэн3-рт Улсын үйлдвэр ашиглах байсан овоолгыг авмлгал өгөх залилан мэхлэх замаар авсан энэ нь улсын үйлвэрийг тонон дээрэмсэнтай агаар нэг юм
1-албан тушаалаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон2- рт Эрдмин үйлдвэр өмнө нь байгуулагдсан байхад технологийг дууриах заль хэрэглэсэн3-рт Улсын үйлдвэр ашиглах байсан овоолгыг авмлгал өгөх залилан мэхлэх замаар авсан энэ нь улсын үйлвэрийг тонон дээрэмсэнтай агаар нэг юм
1-албан тушаалаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон2- рт Эрдмин үйлдвэр өмнө нь байгуулагдсан байхад технологийг дууриах заль хэрэглэсэн3-рт Улсын үйлдвэр ашиглах байсан овоолгыг авмлгал өгөх залилан мэхлэх замаар авсан энэ нь улсын үйлвэрийг тонон дээрэмсэнтай агаар нэг юм
Зэс молибдены хүдрийг хөьүүлэн баяжуулах флотаци, гидрометаллургийн жинхэн мэргэжилтэн жирийн эрдэмтэд овоолгийг одоогоос 20-30 жилийн өмнө яг ийм технологиор боловсруулах тэзү гаргаад үйлдвэр барихаар хөөцөөлдөөд гадаадын хөрөнгөөр барих гэтэл Эрдэнэтийн захирлууд үйлдвэрийн ирээдүйд хадгалж байгаа гээд зөвшөөрөл өгдөггүй байсан энэ бол яавч шудрага бус аргаар олж байгаа орлого
Зэс молибдены хүдрийг хөьүүлэн баяжуулах флотаци, гидрометаллургийн жинхэн мэргэжилтэн жирийн эрдэмтэд овоолгийг одоогоос 20-30 жилийн өмнө яг ийм технологиор боловсруулах тэзү гаргаад үйлдвэр барихаар хөөцөөлдөөд гадаадын хөрөнгөөр барих гэтэл Эрдэнэтийн захирлууд үйлдвэрийн ирээдүйд хадгалж байгаа гээд зөвшөөрөл өгдөггүй байсан энэ бол яавч шудрага бус аргаар олж байгаа орлого
Улсад 200тэрвум төгрөгний татвар төлсөн юм биш үү? Хэрвээ энэ үйлдвэр байхгүй бол одоо салхинд хийсэн овоолготой шороо байгаа
Худлаа битгий ярь.Монголчууд тэнэг биш. Хүдэр байдгаараа байж хэрэгтэй болхоороо Монгол ашиглах ёстой байсан.
Улсад өндөр татвар төлдөг юм билээ.Бас эрдэнэт үйлдвэртэй гэрээ хийж ашиглаж байгаа бөгөөд эрдэнэт үйлдвэрт татвар төлдөг шүү.Мэдлэг мэдээлэлтэй байж юм бич.
Tehdee end buruu yu bnaa Olon jiliin omnoos harin cn amjilttai yawj iajilcniddaa huwitsaa taraaj uksad nemer bolood bgaa ni zow l sanagdaj bna Hen negiigee yum hiiheer dairaad ataarhaad bj bolohgui Sain yawaa ni dahin oor yildwer bguulj ene ulsiin irgediig tsalintai blgana shuudee
өндөр түвшний залилан луйвар орсон нь угаасаа тодорхой хэн нэг нь юм хийхээр атаархаад байгаа асуудал энд байхгүй эх үүсвэр нь хууль бус тухайд учир нь байгаа юм.
zugeer l luivar hiij bgaa yum bish uu,humuusiig teneg yum medehgui gej bodoj bnaldaa. Shorond ni suulgaj hataah heregtei.mongoliin and tumniig baga doromjlooroi.
zaaa byy TAMIIH TOGOONII YLGEP YARIAD BAILDAA MAL MINUUZEE
Business setgehuitei shinjleh uhaand tulguurlasan zuv ajil bna. Mongol hun bayjhad yuundaa sheesee saviruula ve? ashigtai business gedgiin medcheed hen negen bulaah geed baigaa ym bish biz?
Угаасаа улсаа дээрэмддэг угшилтай залихай бүлэг этгээд хуулийн онгорхой цоорхойг өөрсөддөө ашигтайгаар бий болгож байгаад ашиг олоод сурчихсан гоёор ч тайлбарлаж тархи угаана ойр хавийнхнаа авилгадаад амыг нь барьчихсан 300 тэрбумын татвар төлөгч 30 хувийн ноогдол ашиг олгогч худалдаа аж үйлдвэрийн танхимын өргөмжлөлт компани.
Ajil hiisen hun bolgon ruugaa shulsee usergehee boliochee
Луйвар дээрэм ажил биш.
Пабло Эскобарын мафийн монгол хувилбар. Ялгаа нь гэвэл нэг нь хар тамхи ургуулж зарсан, нөгөөх нь зэс ургуулж зарсан. Мафи хүчирхэгжээд ирэхээрээ нэг бол мөнгөөр улс төрийнхөн, эрх мэдэлтнүүдийг худалдаж авна, эсвэл алж устгаж айлган сүрдүүлж гартаа оруулна. Алхам алхамаар барьцаа ахиулсаар сүүлдээ бүхнийг мөнгөөр эсвэл терророор шийддэг аймшигтай мангас болон хувирч, улсын доторхи улс болж хууль хучнийхэнд ч дийлдэхгүй болно.
Нэр нь цагаан хулгайч дээр ч элбэгдорж энэ хоёрын хамтарсан хулгай шүү дээ. Гамингийн АН н өөр олон хулгайч гар хөлөө дүрсэн нь ч тодорхой.
Гадны супер технологи оруулж ирээд ашигтай ажиллуулж байгаа нь сайшаалтай Жирийн иргэдэд тэр овоолго гээч нь олдохгуй Манай тогтолцоо угаасаа томчуудтай зууралдахгуй бол юу ч хийж чадахгуй Эрдэнэт уйлдвэрийн дарга намчид идэж уухаа бодохоос Иймэрхуу ажлыг хийхгуй Тэхээр Цагаан гэгчийг буруутгах хэцуу Цагаан гэгч хийгээгуй бол тэр овоолго гээч овоолгоороо цаашид хэдэн жил хэвтэх болоо
Хүхрийн хүчилд хүдэр уусгаад тог гүйлгэх хэддүгээр зууны технологийг Монголчуудыг мэдэхгүй гэж доромжлоод байна уу? Монголоос сольсон элэг нь Цагаанд аль хэр удаан зохихыг хэн ч мэдэхгүй нь бас сайхан юм даа.
Өрөвдөлтэй юм бичих юм аа эрэн сурвалжлах гэчижээ харин ч тэр овоолгуудыг ашиглах боломж банйа гэдгийг харуулсан маш зөв бизнес дээ
50/50 gej huvaaj bsan bol... Odoo altny license ezemshdeg ulsuud operator oruulaad zardalaa hasaad, tatvaraa tulood uldseniig n tal talaar n huvaadag jishig bdag. Chuham ezen Erdenet n heden huviig n avaad bgaa l sonirholtoi bna
Асуудлын гол нь цагаан гэдэг хүн овоолго ашиглаад мөнгө олоод байгад атаархаад байгаа юм эрдэнэтэд 12 овоолго бий тэрийг бүгдийг нь ашиглавал монголд мөн ч их доллар орж ирнэ мнө ч олон хүнйи амьдрал дээшилнэ өөрсдөө хийхгү байж хүний хийсэнд үхэх юм хийж болох юм банйа гэдгийг ахрууллаа баярлалаа гээд очоод хийгээч ээ
Үгүй! Хамгийн гол нь Монголчууд зэсийн 0,3 хувийн агууламжтай буталж бэлтгэсэн хүдрийг ганцхан Эби Цагаанууд Монголчуудааас булаасанд дургүйцэж байгаа юм.
цагтаа японууд гуйгаад өгөөгүй ш дээ орос зөвшөөрөөгүй одоо монгол нь хэнээс зөвшөөрөл авах юм вэ сэтгүүлч эсвэл шантаажчин мөнгө төлөх ёстой юмуу.ккк
Бууд хулгайчыг
Хүхрийн хүчлийг агаарт шууд бороожуулдагийг битүү орчин бороожуулж хийлгэмээр байна аа, хятдын өнгөт дээврийн төмрийн будагнууд эрдэнэт д л удаандаа цайрдагийг анхаарах хэрэгтэй
Хэн яаж хийж бгаа нь гол биш .үүнийг хиыж бгаа нь гайхамшиг.60 жил хэн ч ашиглаж чадаагүй биз дээ.тэгвэл хажуунд ахиад овоолоотой шороо бнаа.хийлдээ.хүн хийхээр шээсээ бүү дуслуулаад чичирээд бай
Монголчуудыг их басч байх чинь.Монголын байгалийг яаж хорлож устгаж байгааг ил хүхрийн хүчилд нэг орж үзвэл ойлгох байх даа.
Хэрэв Цагаан энэ үйлдвэрийг байгуулж ажиллуулахдаа төрийн өмчөөс ашиглаагүй л бол татвараа гүйцэд төлөөд орлого олж л байг л дээ!! Харин улс татвараа л бүрэн авах нь чухал! Гадны хөрөнгө оруулалттай бол ийм юм хийх боломж бий шүү дээ!!!
элбэгдорж цагаан хоёрын хоршил ховдог шунахай үйлдэл шүү дээ. .шүүх прокурорыг мөнгөөр зодож гэмт хэргээ хаалгаад байна.
Өмч хувьд очихоор ургадаг, амилдаг, олон хүмүүст хүртээлтэй болдог, Төрд байхаар дарга нар хулгайлдаг. Энэ энгийн үнэнийг одд ойлгох хэрэгтэй. Хэрэв би ерөнхийлөгч байсан бол тэр Цагааны эхнэрт хөдөлмөрийн баатар цолийг эргэлзэхгүй өгнө..
би 1 ургуулах юмсөөн
Өөрсний хийж чадахгүй байж больдоо
Тамын тогооны сэтгэлгээтэй орк бичжээ
Хм, ийм хүнээ хавчаад байдаг! Тэгээд -Эрдэнэт-Цагаанаас өмнө ашиглачих нь яасиин, аан?
Олон жил хэвтсэн шорооноос монгол хүн мөнгө хийж байна шүү дээ. Хятад хүн авчихаагүйд нь дургүйцээд байгаа логик харагдаж байнаа. Юм хийж байгаагаа дэмжиж байж улс орон босно.
Эзэнгүй мал явж байвал эзэнгүй гэсэн ч үг биш хэрэггүй хамхуул ч гэсэн үг биш.
Монголчууд чадахгүй байж үнэн атаархуу хар хулгайчууд шүү
Луйвар хулгайд Монголчууд атаархах дээрээ тулаагүй.
Эрдэнэт үйлдвэрийн технологи хоцрогдсон учраас хүдэрт байгаа зэсийн агууламж үйлдвэрийн ажиллах хэмжээнээс бага байвал зардал их эсвэл өндөр байвал хаягдал их гарна. Тийм учраас тогтоосон хэмжээнээс өөр агууламжтай хүдрийг дараа технологио сайжруулж байгаад ашиглана гэж тооцоод уурхайгаас гаргаад овоолж орхисныг овоолго гээд байгаа юм. Тэр дотор өндөр агууламжтай хэсэг ч байгаа. Мэдээж бага зардлаар их ашиг олох нь тодорхой. Хэн тэр овоолгыг авч чадах вэ?
Zugeer l buud...oor yum baihgui....tegej baij mongol zevershine
Ховдын хужаануудын шуналд хязгаар алга.
цааш шунаж Эрдэнэтийг авна гэхгүйгээр энэ хаягдлаараа л байцгаа
Мань 2 хонь чоно болжухай...
Delhiin haana ch ochson alban tushaalyn hereg bna shuu dee. Ulsyn kompany TUZ-iin darga bsanaa uildver bariad geree hiij ntr. Communist ulsad l iim yum bdag bh daa
Эрдмин компани Ачитихээс ашиггуй ажиллаж байгаа нь торийн омч учраас тэр, ногоо 49 %- ийг тор булааж авсаны гор нь тэр дээ. Юм хийж байгаа хунээ дандаа доошино хийж татаж унагаад байвал монгол хэзээ ч хогжихгуй дээ.
Эрдмин компани Ачитихээс ашиггуй ажиллаж байгаа нь торийн омч учраас тэр, ногоо 49 %- ийг тор булааж авсаны гор нь тэр дээ. Юм хийж байгаа хунээ дандаа доошино хийж татаж унагаад байвал монгол хэзээ ч хогжихгуй дээ.