sonin.mn
КАТМАНДУ. /Xinhua/. БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга нь энх тайван, тогтвортой байдал, хөгжлийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилготой бөгөөд Непалын хувьд шинэ боломжуудыг бий болгож байна гэж тус улсын Ерөнхий сайд асан Пушпа Камал Дахал мэдэгдсэн байна. 
“Непал нь Хятадын ойрын хөршийн хувьд “Бүс ба зам” санаачилгын үр ашгийг хүртэхийг хүсч байна” хэмээн тэрбээр ярьжээ.
БНХАУ болон Непал улс 2017 оны 5 дугаар сард “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хоёр талт хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ.
“Бүс ба зам” санаачилга нь бусад улс оронтой харилцаа холбоогоо бэхжүүлэхийг зорьж буй Непал гэх мэт бусад жижиг улсад шинэ боломжуудыг олгож байна хэмээн тэрбээр хэлжээ.
“Бүс ба зам” санаачилга нь "Торгоны зам" эдийн засгийн бүс болон "21 дүгээр зууны далайн торгоны зам" төсөлтэй холбоотой бөгөөд Ази тивийг эртний Торгоны замын маршрутаар Европ, Африк тивтэй холбох худалдаа, дэд бүтцийн сүлжээг байгуулах зорилготой юм. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг