sonin.mn

7-р сарын 29-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ,Ираны тал Ойрхи Дорнод дахь АНУ-ын хүчин рүү пуужин харвасны хариуд хүнд цохилт өгөхөөр төлөвлөж байгаагийн зэрэгцээ холбогдох хууль тогтоомжид АНУ Иранд тариф ногдуулах эрх олгох шинэ заалт оруулахаар төлөвлөж байна гэлээ.

Мөн өдөр Трамп Цагаан ордонд хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа, одоо “Америк хариу цохилт өгөх ээлж болсон" гэж хэлээд, "Иран энэ цохилт зайлшгүй гэдгийг мэдэж байгаа ч АНУ-аас ийм цохилт өгөхгүй байхыг хүссэн” гэжээ. Гэсэн ч “Бид тэдэнд сургамж өгөхийг зорьж байна”гэсэн байна.


Тэрээр өнгөрсөн шөнө Иран таван пуужин харвасан ч тэдгээрийг бүгдийг нь саатуулан устгасан. Цаашид тохиролцоонд хүрэх эсэхийг хараахан хэлэхэд эрт байгаа ч АНУ Иранд “хүнд цохилт” өгөх нь гарцаагүй гэдгийг онцолжээ.


Египетийн усан хилд шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэгч хөлөг онгоцонд нисгэгчгүй онгоцоор халдсан хэрэгтэй холбогдуулан Трамп хэлэхдээ, энэ талаар мэдээлэл авсан, “асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн байна.


Мөн өдөр Трамп ярилцлага өгөх үеэр хэлэхдээ, АНУ хүчтэй хариу арга хэмжээ авч, Иранд хатуу цохилт өгнө гэж мэдэгджээ.


Түүнчлэн Трамп талийгаач сенатор Линдси Грэхэмийн санаачлан дэмжсэн ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний тухай хуулийн төсөлд АНУ-ын зүгээс Иранд тариф ногдуулах эрх олгох заалт оруулахыг хүсэж байгаагаа илэрхийлээд, “энэ нь зөвхөн хориг арга хэмжээгээр хязгаарлагдахгүй” гэдгийг онцолсон байна.



Г.Бямба