Ардчилсан намын "4:11" хэвлэлийн бага хурал болов. Энэ үеэр Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр: " Өнөөдөр Засгийн газрын хурлаар шийдэх ёстой олон асуудал байна.Төсвийн алдагдал цар тахлын үеийнхтэй ижил хэмжээнд очоод байна.
Улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудал хүнд, шатахуунтай холбоотой асуудал дээр эрх баригч намын зүгээс тодорхой шийдэлгүй байна.
Эрх баригчид хүнээ сольдог ч арга барилаа өөрчлөхгүй байна. Ардчилсан сонголтын үр дүнг буруу аргаар булаадаг жишиг тогтлоо.
Үүний нэг илрэл нь Ерөнхий сайдын захирамжаар АН-аас сонгогдсон Баян-Өлгий аймгийн Засаг даргыг хууль зүйн үндэслэлгүйгээр огцруулсан явдал. Энэ шийдвэрийг бид шүүхэд өгнө. Улс төрийн салбарт "хулгайн ан" хийдгээ болих хэрэгтэй.
Сөрөг хүчнийг хүчгүйдүүлэхийн тулд хууль бус аргаар хариуцлага тооцдог байдлаа зогсоо. Харин жинхэнэ хариуцлага хүлээх ёстой хүмүүс бол иргэдэд худал мэдээлэл өгсөн сайд нар. Бензин, шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн, хаана байна? Олон хоногийн нөөцтэй гэсэн, хаана байна? Одоо бүр сайд нар өөрсдөө иргэдтэй нүүр тулж чадахаа больж, агентлагийн дарга нараа өмнөө гаргадаг болсон.
Энэ хүмүүст хэзээ хариуцлага тооцох вэ.
МАН сонгуулийн ажилдаа хэтэрхий эрт орж байгаа юм байна. Дарга том дуугарахаар л асуудал шийдэгдээд байдаг юм биш. Бодитой ажил хий. МАН-ынхан ирэх оны сонгуульд ялна гэж бодож байгаа чинь эндүүрэл шүү" гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "Өчигдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Ардчилсан намын зүгээс энэ шийдвэрийг эсэргүүцэж байна. МАН-ынханд эрх мэдэл багадаагүй. Цөөн хэдхэн Ардчилсан намын удирдлагатай аймгуудыг хүртэл оролдож, ажил хийх боломжгүй болгож байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Ардчилсан намыг, ард түмнийг битгий бас" гэв.
Н.Отгончимэг
Пүрэв - 07 сарын 30,
2026
Сэтгэгдэл7
Мэдэхгүй, мэргэн бөөдий хэлээгүйгээс хойш Өнөрбаярын үгээр яахав.
Ялнаа. Чи элбэгтээ найдаад байна уу? Цаг цагаараа байдаггүй юм. Алга эргүүлэхийн төдий хэнч биш болхоо мэдэх үү?
Ялнаа. Чи элбэгтээ найдаад байна уу? Цаг цагаараа байдаггүй юм. Алга эргүүлэхийн төдий хэнч биш болхоо мэдэх үү?
Ялнаа. Чи элбэгтээ найдаад байна уу? Цаг цагаараа байдаггүй юм. Алга эргүүлэхийн төдий хэнч биш болхоо мэдэх үү? Өөрсдийгөө хүн гэж бодоод байгаа юмуу? Үхсэн нохойн баас хэн ч биш шүү.

90 оноос хойш би л лав насаараа ардчилсан намд саналаа өгсөн, гэхдээ одоо бол өгөхгүй, АН-д олигтой хүн алга, танкчин Жинко, түүнийг дагадаг нэг сурвалжлагч, 20,000 үл мэдэгчтэй тэгшитгэл бодогч, нэг тагнуулч, бас нэг прокурор бий, ёстой болих уу даа.