sonin.mn

Эрчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү нарийн төлөвлөгөөтэй, зохион байгуулалт сайтай байдаг учраас л мөнгө их олдог гэж мэргэжилтнүүд үзэж байна. Орчин үеийн бизнесийн ертөнцөд залуу бүсгүйчүүд маш идэвхтэй байр суурийг эзэлж байгаа бөгөөд үүнд нь эмэгтэй хүний төрөлхийн зон совин, мэдрэмжтэй байдал, эргэн тойрныхонтойгоо эв дүйгээ олох чадвараар эрэгтэйчүүдээс хавьгүй илүү байдаг нь нөлөөлдөг байна.

 

Гэвч эмэгтэйчүүдийн энэ давуу байдлыг харгалзахгүйгээр эрчүүдийн хөдөлмөрийн хөлс ямагт тэднийхээс өндөр байдаг. Үүний нууцаас дэлгэвэл…

 

Цалин нэмүүлэх талаар асуудаг: 2002 оны статистикаар ажил эрхэлж буй бүсгүйчүүд цалингаа нэмэгдүүлэх оролдлого хийсний 16 хувь нь үр дүнтэй, 41 хувь нь хааяа туршиж үзсэн, үлдсэн хувь нь энэ тухай огт ярьж байгаагүй гэсэн үзүүлэлт гарчээ. Ихэвчлэн тэд цалин нэмүүлэх талаар ярилцах нь үр дүнд хүрэхгүй, эсвэл өөрсдийгөө илүү зүйл хийж чадахгүй хэмээн эмээцгээдэг бол харин эрчүүд огтхон ч эргэлзэлгүйгээр цалингаа нэмүүлэх хүсэлтэйгээ удирдлагадаа илэрхийлдэг байна.

 

Амжилтаа зарлаж байдаг: Чи бүтэн жилийн турш уйгагүй хөдөлмөрлөж хангалттай сайн ажилласан боловч танай удирдлага энэ тухай юу ч сонсоогүй байж болно. Эрчүүд өөрсдийн хийсэн зүйл, гаргасан амжилтаа нийтэд зарлаж байдаг. Эмэгтэйчүүдийн хамгийн том алдаа бол энэ бүхнийг ичгүүргүй тушаал дэвших арга гэж эндүү боддогт байгаа юм.

 

Магтаалд хөөрдөггүй:

Эмэгтэйчүүд ихэвчлэн ажил жаахан бүтэмжтэй явагдахад л сэтгэл ханачихдаг. Гэхдээ гол асуудал нь тэд хэтэрхий эрт хөөрөөд төгсгөлөө сайн хийхээ мартчихдаг. Удирдлагууд ихэвчлэн үүнийг анзаараад “Би чамайг маш сайн ажилласан гэж бодож байна. Энэ талаар цалин дээр чинь урамшуулна” гэж болно. Удалгүй чи цалингаа авч урамшууллын мөнгө үзээд маш сайн ажилласныхаа хариуд ийм бага мөнгө авснаа гайхна. Эрчүүд магтуулсан боловч урамшуулалд тэгтлээ их анхаарал тавьдаггүй.

 

Хувийн амьдралаа ажилтайгаа хольдоггүй: Эмэгтэйчүүд цалин нэмүүлэх талаар ярилцах үед менежерээ эвгүй байдалд орлуулах вий гэж санаа нь их зовдог. Тэд хэрвээ менежер нь илүү мөнгө өгч чадахгүй гэээд ярианыхаа сэдвийг өөрчлөх үед аялдан дагахаас аргагүйд хүрдэг. Мөн тэд хувийн асуудлаар түрүү барин цалин нэмүүлэх санал тавьдаг. Жишээ нь байрны мөнгө нэмэгдсэн, хуримаа хийх гэж байна гэх мэт. Харин эрчүүд менежерээр авгүй байдалд оруулах вий гэж тэгтлээ санаа зовдоггүй бөгөөд хэзээ ч хувийн асуудлаа ажилтайгаа хутгадаггүй.

 

 

Тэвчээртэй хүлээдэг: Чамайг зориглон цалингаа нэмүүлэх тухай хэлэхэд удирдлага чинь дуугарахгүй жаахан бодолхийлэхэд л чи сандраад ярианыхаа сэдвийг хүчээр өөрчилдөг. Харин эрчүүд иймэрхүү нөхцөлд удирдлагынхаа эхлэн ам нээхийг хүлээдэг.

 

 

Эх сурвалж: “Эрчүүд ба эрүүл мэнд”