БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ, АНУ-ын эдийн засаг, худалдааны асуудал хариуцсан өндөр түвшний төлөөлөгчдийн уулзалтын бэлтгэлийг бүрэн хангах зорилгоор хоёр талын ажлын хэсэг тогтмол харилцаа холбоо тогтоож байгаа бөгөөд ажлын түвшний төлөөлөгчид удахгүй уулзана гэж БНХАУ-ын Худалдааны яам мэдээлжээ.
АНУ зарим нэг буулт хийж, дорвитой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, зөвшилцлийн таатай орчныг бүрдүүлнэ хэмээн найдаж байгаагаа Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн илэрхийлсэн байна.
 
“Энэ бол Хятад, АНУ төдийгүй дэлхий нийтийн төлөө хийж буй үйл хэрэг юм” гэж Гао Фэн хэлжээ. АНУ-аас хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнүүдийг үргэлжлүүлэн импортлох талаар Ган Фэн хэлэхдээ, Хятадын компаниуд шар буурцгийн шош, гахайн мах зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдах авах үнийн талаар АНУ-ын экспортлогчидтой холбогдож эхэлсэн гэжээ.
Төрийн зөвлөлийн Гаалийн татварын комисс лхагва гарагт нэмэлт татвараас чөлөөлөгдөх АНУ-ын бараа бүтээгдэхүүнүүдийн эхний хэсгийг танилцуулсан юм. Үүнд 16 нэр төрлийн бүтээгдэхүүн багтаж байсан бөгөөд гурван шалгуурт үндэслэн нэмэлт татвараас чөлөөлж байгаа ажээ. Гаалийн татварын комисс цаашид татвараас чөлөөлөх үйл ажиллагааг үргэлжлүүлж, дараагийн жагсаалтуудыг цаг тухай бүрт танилцуулна гэж Гао Фэн хэлсэн байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг