sonin.mn

BBC агентлаг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлэлд үндэслэн дэлхийн цалингийн шатлалыг гаргасан байна. Уг түүвэрт хэт ядуу бус 72 улсыг хамруулжээ.

 

Улс бүрийн амьжиргааны түвшин өөр байдгийг харгалзаж татварын өмнөх дэлхийн дундаж цалинг сарын 1480 ам.доллар гэж тооцоолсон аж. Монгол бага орлоготой улсуудын тооноос хасагдаж дундаж орлоготой орнуудад багтсан учир судалгаанд хамрагджээ.

 

Уул уурхайн салбарынхаа хөгжлөөр дундаж гэсэн ангилалд орсон юм байна. Өөрсдөө ашиг олдог, хувийн бизнес эрхэлдэг хүмүүсийн цалинг энэ жагсаалтад тооцоогүй аж. Жагсаалтыг Люксембург, Норвеги, Австри, Америк, Их Британи, Бельги, Швед, Ирланд, Финланд зэрэг улс тэргүүлжээ.

 

Эдгээр улсын иргэдийн татварын өмнөх дундаж цалин 2925-4089 ам.доллар байна. Харин манай улс сүүлээсээ долоодугаарт 415 ам.доллараар оржээ.Тажикстан улс 227 ам.доллараар сүүл мушгисан байна.

Эх сурвалж: “Хөдөлмөр сонин”