sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга  С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа.
 
СЗХ-ны дарга С.Даваасүрэн нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргаж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ. Иймээс ч СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувь нь дэмжсэн юм.
 
Э.Мягмар