Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкиг өнөөдөр хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголыг сайн мэддэг Япон Улсын шилдэг дипломатч манай улсад томилогдож, итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Тэрээр Монгол Улс ардчилсан хөгжлийн замыг сонгосноор Хэйсэй-гийн эринд манай хоёр улс маш богино хугацаанд Стратегийн түншлэлийн өндөр түвшинд харилцаа, хамтын ажиллагаагаа хүргэж чадсаныг дурдаад, Рэйвагийн эринд энэхүү харилцааг уламбүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа нотлов.
Япон Улсын Засгийн газар, ард түмэн Монгол орны орчин үеийн хөгжлийг бүх талаар дэмжиж, ямагт туслалцаа үзүүлж ирсэнд бид талархалтай ханддаг. Япон Улсын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг зэрэг хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц олон төсөл хэрэгжсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад 3 дахь удаагаа томилогдон ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, өөрийн хоёр дахь эх орондоо ирсэн мэт сэтгэгдэл төрж байна гэв. Элчин сайд Х.Кобаяши хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээ чухал үүрэг гүйцэтгэж ирсэн гээд 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал нь нэн ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлов. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитог Эзэн Хааны сэнтийд залах төрийн ёслолд Монгол Улсыг төлөөлөн оролцсонд талархал илэрхийлээд, цаашид хоёр орны эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, Японы зах зээлд чиглэсэн Монголын экспортыг нэмэгдүүлэх, бизнесийн орчинг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Ажлын байран дах намынхныхаа архидалтыг зогсоож чадаагүй Хүрэлсүх Оюун-Эрдэнэ Занданшатар нар өөрийнхөө хүсэлтээр яаралтай огцор!!!!!! Эсвэл төрийн албаны хичнээн хүн архидаж үхэж байж эсвэл алуулж байж огцорч зайлцгаах естойгоо хэл.Арав уу хорь уу? Хэд вэ?
Yas yuman deeree japan uud bish shuu dee Hurelsukh min americ uud sht Ted l Solongos Japan 2 oor damjuulj tusalj bsan yum iim oilgohgui manai PM
Худлаа орилхоо болио Хүрэлсүхээ. Хөрсөн дээрээ буугаад үзээч! Амьдрал ер нь барайгаад л байна шүү !!!
Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Занданшатар нар яаралтай албан тушаалаасаа огцрох шаардлагатай.Эд нар удирдаж чадахгүй байна.Байсхийгээд эд нартай барьцсан улс төрийн албаны байранд архи ууцгааж хүн алах хүчин хийх явдал гаргах боллоо.
japanuud yas chanar saitai olon yum hiij ogch baina daa avilgaas angid ner tortei humuus gedegee bainga batlan haruulj baidag
japanuud yas chanar saitai olon yum hiij ogch baina daa avilgaas angid ner tortei humuus gedegee bainga batlan haruulj baidag
japanuud yas chanar saitai olon yum hiij ogch baina daa avilgaas angid ner tortei humuus gedegee bainga batlan haruulj baidag
Yopon bol aguu oron, mongol ulsiin hamgiin erhem tunsh ! Yopon bol mongolchuudiin hairtai uls.
Японы дэргэд Монгол бол төр нь авлигач хулгайч дээрэмчдээр дүүрсэн орон.Японд эрдэм мэдлэгтэнийг дээш нь гаргаж улсаа хөгжүүлдэг бол Монголд эргүү балайчуудыг дээш нь гаргаж тэдний мангарыг далимдуулан засаг баригч нам нь улсаа идэж цөлмөдөг.
Японаас ирсэн тусламжийг МАН-ын хулгайч нар идэж ууж монголын авлигач хулгайч дээрэмчдийг таргалуулж байгаа. Япон улс Монголд тусламж өгөх хэрэг байна уу Туслах гэсэн биш Монголд хээл хахууль авлига хулгай дээрэм хөгжихөд нөлөөлөөд байгаа юм биш байгаа.
Японы тусламжийн мөнгө ЖДҮ болж МАН-ын гишүүдийн гүзээнд орсон байх өндөр магадлалтай.
ТАЛАРХАЛТАЙ ХАНДДАГ ГЭЖ ЮУ ГЭСЭ Н ҮГ ВЭ ? УГ НЬ ГҮНЭЭ ТАЛАРХАЖ БАЙДАГ ГЭВЭЛ ЗӨВ !!! ХАНДДАГ ГЭДЭГ ҮГ ЧИНЬ АРАЙ ӨӨР ҮНЭРТЭЖ БНА ДАА ЕРӨНХИЙ САЙДЫН ҮГИЙГ БЭЛТГЭГЧ НАР АА
Yapon bol aguu oron. Yaponii ard tumendee bayarlalaa.
Чи баярлаад яадаг юм.Японы тусламжийн мөнгийг МАН-ын дарга нар ЖДҮ концессболгож авч идээд байхад.Чамд огт хүртээлгүй.Цаашид японы талд хүсэлт гаргаж МАН-ын дарга нарыг тэжээхийг нь болиулах хэрэгтэй.