Монгол Ардын Нам УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу сонгуулийн зардлын данс нээж, ХҮЧЭЭ НЭГТГЭХ хандивын аяныг өчигдрөөс эхлүүлсэн. Энэ талаар нэр дэвшигч Х.Булгантуяа, Г.Амартүвшин, МАН-ын даргын Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар мэдээлэл хийлээ.
МАН зарим нэг өрсөлдөгч намуудын адил нэр дэвших сонирхолтой хүмүүсээс мөнгө цуглуулж, дэнчин аваагүй. Аль болох нэр цэвэр, мэдлэг боловсролтой, ажлын туршлагатай эх оронч, ёс суртахуунтай хүмүүсээ 2020 оны сонгуульд нэр дэвшүүлсэн. Салбар салбарын мэдлэг боловсролтой, туршлагатай хүмүүсийг нэр дэвшүүлснийг иргэд та бүхэн ч гэсэн харж байгаа байх хэмээн тэд онцоллоо.
Нэр дэвшигчид сонгуулийн зардлын тодорхой санхүүжилтийг гаргах үүрэгтэй. Тиймээс хандивын аян өрнүүлдэг. 200 гаруй мянган намын гишүүд дэмжигчид, тэтгэврийн ахмадуудаас эхлээд намаа дэмжиж 1000, 5000 төгрөг хандивлаж эхэлжээ.
Ард иргэд ингэж дэмжиж байхад МАН ялах ёстой, ялсныхаа дараа зөв бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн хатуу үүрэг хариуцлага бидний өмнө байна. Энэ удаагийн сонгуулийг ард түмэн шударга сонгууль байгаасай гэж хүсэж байна. Тийм ч учраас мөнгө төгрөгтэй холбоотой ямар нэгэн асуудал МАН-д байхгүй. Энэ удаагийн сонгуулийг иргэдийн оролцоог хангасан ардчилсан сонгууль болоосой гэж хүсэж байна гэлээ.
Гадны улс оронд иргэд нь дундаасаа хандив босгоод дэмжиж байгаа улс төрийн нам, улс төрчдийнхөө мэдээ мэдээллийг хэвлэл, сошиалаар явуулдаг туршлага бий. Энэ нь иргэдийн оролцооны үндсэн дээр ардчилал хөгжиж байдгийн жишээ юм. Ингэж нэр дэвшигчид,улс төрийн намуудыг мөнгөнөөс хол байлгахын тулд иргэд нь нэг доллар, таван доллар хандивлаж сонгуульдаа оролцдог. Энэ соёлыг нэвтрүүлэхийн төлөө МАН иргэддээ уриалж, ажиллаж байгаа аж.
Мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг хуурамчаар үйлдэж, “МАН нэр дэвшигчдээсээ их хэмжээний мөнгө татаж байна” гэх гүтгэлгийг цахим орчинд тараасан.
Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх, өнгө мөнгөөр биш, эрүүл цэвэр сонгууль явуулахыг уриалж, хууль журманд заасан хэмжээ, хугацаанд цугларсан хандивынхаа хүрээнд ажиллахыг намын бүх шатны байгууллага, нэр дэвшигчдэд үүрэг болгосон. Зарим улс төрийн нам хүчинтэй адил хуульд заагаагүй дэнчин хураамж авахгүй гэдгээ Монгол Ардын Нам хариуцлагатайгаар мэдэгдсэн гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл0
Ажил нь хэвийн явж байсан Эрдэнэт үйлдвэрт олон сар онцгой дэгэлэм \аваар осол, олон нийтийг хамарсан үймээн самуун , дайны байдалд ороогүй г м байхад\ тогтоож байгаад босгосон хулгайн их мөнгөөр нэг байтугай хэдэн сонгууль явуулж болно.
Та нарыг иргэд мэднээ мэднэ МАН ялагдана
Энэ шарк Нидерландын иргэн гээ биз дэ? УИХд гадаад улсын иргэн дэвшиж болдог юмуу?
Il dald bischgui mongo nuusan, ich bayan MANam. Chudlaa icheed baigaa umuu??
МАН-н хамт олондооо амжилт хүсье хандиваа өгнөө бага гэлтгүй нэмэр болно гэж найдаж байна
Тийм л намдаа хайртай намд чинь мөнгө хэрэгтэй юм бол энд зогсож байгаа гурав өмссөн хувцас цаг үнэт эдлэлээ зараач кккк лалллрын худалчууд
МАН-с 10 хүн, АН-с 5 хүн, бусад нь дан нэр цэвэр бие даагчид 50 хүн, үлдсэн 11 нь 3 дагч хүчин гарч ирэх болно.
Шарк аймаар баян гээл хөрөнгө оруулалт хийгээл байдаг тэгсэн 1000төгрөг гуйгаал зогсож байх шиг наад жүжиг чинь арааа л хэтрээд бнаа кккк
Америкийн тэрбумтанууд ч гэсэн мөнгө цуглуулж сонгуульд ордрг байх шүү.
Та муусайн ацнууд америкийн тэрбумтнуудтай бас барьцах санаатай санаа байвч сачий нь хүрэхгүй шүү тэгээд ч тэд нар чинь хөрөнгийнхөө 70-80 хувийг бусдын сайн сайхны төлөө хандивлаж амьдардгийн
мөнгө зарвал асуудал гарна оны эцэс рүү гуанз гаргаж бүх хүнээ хооллоорой орост столовая гэж байхад бид яг социализмын үе шиг хоооллож болж байхад монголд гуанз гэдгийг устгаснаас болоод баар ресторан кофе гэдэг өндөр үнэтэй газар орж чадахгүй байна монгол хүнд өлсөж үхэхгүй өдөр болгон хоол байвал энэ хүнд үед болоо хүнд мөнгө өхгүй өдөрт нэг хоол өх гуанз гаргаа
MAN iin shou songuulitaigaa duusah bhdaa arai l denduu ard tumnee doromjilj bndaa doromjluulah tusam ard tumen dungee changa tavih bhdaa
Bilguun nomch Renchinii ACH huu Amartuvshind songuulidaa yalaad daraa ni Mongoliin Erunhii said bolohiig husen eruuy
Bilguun nomch Renchinii ACH huu Amartuvshind amjilt husey, ta gartsaagui songuulid yalnaa
Банкны захирал хийж байсан Амартүвшин гэгч хувцасны этик ёс мэдэхгүй микки маусын оймс өмсч суудаг энэ нөхөр огт худлаа гар шүү. Үр дүн бага, бараг амжилт гаргаагүй байж бас Их Хуралд орж улс орныг түйвээх санаатай. “Их санасан хүнд төрийн жолоог бүү атгуул” гэсэн эзэн Чингсийн сургааль ёсоор иймэрхүү худлаа гаруудаас болгоомжил.
Yagaad setgegdel ustgaad bnaa
Сонгуулийн маш зөв арга шүү. Хандиваа мэдээлээд дараа нь тайлагнах ёстой.
Энэ нэг сахалтай нөхрийн зураг сайтаас салахаа байлаа. Нэг л зэвүүн царай харагдаад байгаа юм. МАН Хаанаас юун этгээдээ олоод хавчуулчихваа. Сайн юм гарахгүй шүү энэ хүнээс.
Та нар идсэн мөнгөөрөа сонгууль хийнэшдээ
Худлаа реклам
Ард түмнийг тэнэг гэж бодоод доромжлоод байна ш дээ. Иргэдийн хандиваар сонгууль хийж яг харагдаач. Ингэж худлаа ярьж иргэдээ доромжлохын оронд АН шиг санхүүжилтийн эх үүсвэрээ ил тод зарласан нь дээр ш дээ.
Коронагаас болоод ажил орлогогүй болсон иргэд МАН-д хандив өгөөд тэрүүгээр нь энэ нам сонгууль хийлээ юу?
Хошин шог үнэгүй үзэх нь ээ
Yana aa bi HanUul duurgiin songogch! Ene ner devshsen matruudaas ni heniig ni ch songoh bolomjgui, avah yum baihgui! Oor oligtoi yum alga uu?
МАН н сонгуулийн шоу хэрээс хэтэрч байна энэ удаа бие даагчдаас сонголтоо хийе гайгүй улсууд байгаа байлгүй