sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы тов тогтоосны дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Улсын Их Их Хурлын Анхдугаар чуулган өнөөдөр (2020.06.30) 12 цаг 50 минутад Төрийн ордны “Их Хуралдай” танхимд нээлтээ хийлээ. 
 
Үүний дараа УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж,  бүлгийн даргаар Д.Ганбатыг сонгосон байна. Тэрээр 2012-2016 онд мөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм.
 
 
Мөн тус нам УИХ-д бүлэгтэй намынхаа хувьд УИХ-ын дэд даргыг мөн томилох эрхтэй байдаг. Уг албан тушаалд УИХ-ын гишүүн С.Одонтуяаг нэр дэвшүүлэхээр болсон байна. С.Одонтуяа нь мөн л 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2016-2020 онд Баянгол дүүргийн засаг даргаар ажиллаж байсан юм.
 
Э.Мягмар