2020 оны УИХ сонгууль Монгол Улсын олон хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчин болж өнгөрлөө гэсэн нийтлэг ойлголтыг үгүйсгэхэд нэн бэрх. Төр засгийн эрхийг атгасан МАН-ын удирдлага ард түмний олонхи хүлээн зөвшөөрөхгүй байгаа энэ сонгуулийн дүнг хүч түрэн батлав. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн их хуралд өмнөх их хуралд байсан ЖДҮ хулгайчууд, гэмт хэрэгтнүүд ахин орж ирснийг сануулаад луйврын сонгуулийг зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хороог огцрохыг их хурлын анхдугаар чуулганы индрээс шаардаж ард түмэнтэйгээ санал бодол нэг буйгаа илэрхийлсэн юм.
Өмнөх дөрвөн жилд төр барьсан У.Хүрэлсүх тэргүүтэй МАН бүлэглэл дахин дөрвөн жил төр барих боллоо хэмээцгээх. Гэхдээ мордохын хазгай гэгчээр анхны алхмуудаасаа хазгай гишгэж эхэлсэн энэ парламент дөрвөн жил болж чадах уу, шинээр байгуулагдаж буй засгийн газар нь хэр удаан тэсэх бол?
Магадгүй, жилээр биш сараар тоологдох настай Парламент, Засгийн газар байх вий. Хууль, эрх зүйг нь орхиод эдийн засгийн асуудлыг би ярья. Тиймээ, өмнөх дөрвөн жилд явуулж ирсэн харалган бодлогын улмаас өнөөдөр манай эдийн засаг сүйрлийн ирмэг дээр тулсан. Сонгуулийн дуулианаар хөөрсөн ард түмэн энэ асуудлыг мартсан, бүр санахыг ч хүсэхгүй байсан. Гэхдээ одоо бид хүссэн хүсээгүй бодит байдалтай нүүр тулж байна. МАН-ын гишүүд бүр анхдугаар чуулганы өдрөөсөө эхлэн тулаад ирсэн эдийн засгийн хүндрэлийг өөрсдөд нь хамаагүй асуудал хэмээн хариуцлагаас зайлсхийж эхлэв. Тулаад ирсэн эдийн засгийн хүндрэлүүдийг Цар тахал руу чихэж бид яалтай ч билээ хэмээн эдийн засаг, санхүү хариуцсан гишүүд нь ширэн нүүрлэв. Нэгэнт хонх цохисон тул та нар бол одоо “МАЙ” гэж ард түмэн лүүгээ гаргаж байгаа мэт сонсогдов. Тиймээ, би ч бас тэднийг буруутгаж чадмааргүй санагдаж байна. Яагаад гэвэл тэд дөнгөж сая санасандаа хүрсэн. Тэгж хэлэх цаг нь болсон биз.
Монголын засгийн газрын бүртгэгдсэн ХАР ЖАГСААЛТ, ДНБ-ий 270 хувьтай тэнцэх гадаад өр, их наядаар тасарсан төсвийн орлого гээд эдийн засгийн томоохон бэрхшээлүүдийг эрх баригчид хэрхэн даван туулах вэ, асуудлыг бусад руу эсвэл хамааралгүй цар тахал руу бухаад өнгөрнө гэж тооцоолоо юу? Үгүй тэгэхгүй! Эдгээр асуудлуудад бодит шийдлүүд хэрэгтэй эс бол энэ нь Монголын эдийн засгийн, цаашилбал үндэсний аюулгүй байдлын асуудал болж хувирна. Монгол Улс мөнгө угаадаг, гэмт хэрэгтнүүдийг өршөөдөг, дэмждэг Засгийн газартай, эдийн засгийн гэмт хэргийг өөгшүүлсэн хууль эрх зүйн орчинтой улс гэж үзээд олон улсын зүгээс тавдугаар сарын 8-ны өдөр ХАР ЖАГСААЛТАД оруулсан. Энэ нь ямар ч цар тахалтай хамааралгүй шийдвэр! Хар жагсаалтаас гарахын тулд ЖДҮ хулгайчууд, банк дампууруулагчид, оффшор мөнгө угаагч нартайгаа хуулийн шударга хариуцлага тооцох ёстой. Энэ бол ЕХ, олон улсын байгууллагын зүгээс тавьж буй гол шаардлага. Үгүй бол аравдугаар сарын 1-нээс эхлэн Европын холбоо болоод олон улсын зүгээс Монголын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авна, яг л Иран, Ирак, Сири, Зимбабве улсын эсрэг авдаг хориг арга хэмжээ шиг. Хориг арга хэмжээ авагдвал Монголын эдийн засаг шууд дампуурлаа зарлах хэмжээнд хүрнэ гэдгийг хэн эс андах вэ?
Удахгүй хэдхэн хоногийн дараа долдугаар сардаа багтаан Монгол Улс Хятадын ардын банкинд свап-хэлцлээр авсан 2.6 тэрбум ам.долларын өрөө төлөх ёстой. Энэ бол Монгол Улсын төсөвт тусгагдаагүй мөнгө. Манай засгийн газрын зүгээс төлбөрөө хойшлуулья гэж гуйсаар байгаа. Гэхдээ Монгол Улс энэ мөнгийг эрт, орой нэг их удаалгүйгээр төлж л таараа. Тажикстан шиг Хятадад төлөх өрөө газар нутгаараа төлсөн гашуун нөхцөл Монголд бүү үүсээсэй гэж хүсч байна.
Ер нь 2020-2024 онуудад Монголын төр, засгаас нийт 6 тэрбум ам.долларын гадаад өр төлөх ёстой. Энэ нь манай улсын бараг бүтэн хоёр жилийн төсвийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгө. Тиймээ, бид гадаад өрийг барагдуулаасай, шийдээсэй гэж буйгаас НЭМЖ ӨР тавин түр хааж ард түмнээ хуураасай, ирээдүйгээсээ хулгайлаасай гэж хүсэхгүй байгаа. Ирэх жилүүдэд мөн нэмээд их хэмжээний хувийн хэвшлийн өрүүд төлөгдөх хуваарьтай байгаа. Их хуралд орсон нөлөө бүхий хувийн хэвшлийн төлөөлөл өөрсдийн гадаад өрийг засгийн газраар төлүүлэх үүрэг хүлээсэн байдаг нь шинэ зүйл биш!
Цар тахлын улмаас гэхээсээ илүүтэй эдийн засгийн буруу бодлого, хэт улайран улс төржсөн, сонгууль угтсан үйлдэл, эрээ цээргүй халамж, мөнгө цацалтын улмаас төрийн сан хоосорч төсвийн орлого хэдэн их наядаар тасалдсан, хүндрэл цаашид үргэлжлэх нөхцөл үүсээд байна. ЭТТ компанийн хувь эзэмшигч 1072 хувьцааны эздэд олгогдох ногдол ашгийг өгөхгүй удааж, хэрхэхийг Засгийн газар шийднэ гэж буй нь иргэдийнхээ өмчид халдсан бүдүүлэг үйлдэл болоод буй юм. Тавдугаар сарын 1-30 хооронд олгоно гэж төлөвлөсөн ногдол ашгийн ~210 тэрбум төгрөг одоо хаана байгааг, хаашаа юунд орсныг мэдэх хэн байгааг бүү мэд.
Тиймээ, мордохын хазгай болсон энэ УИХ, засаглал хэр урт настай вэ? Жилээр биш хэдхэн сараар тоологдох настай юу? Хонх цохисон анхдугаар чуулганы эхний минутаас эхлэн тулаад ирсэн нийгэм-эдийн засгийн хүндрэл, асуудлууд нь бидэнд хамаагүй, хамааралгүй гэх утгын зүйл ярьж мэлзэж эхэлсэн нь тун чиг сайны тэмдэг биш?
Улсаа хар жагсаалтаас гаргахад, өр зээлээ дархад, төсвийн орлогоо нэмэгдүүлэхэд та бүхний хийх ёстой ажил тов тодорхой! Харин энэ бүхнийг хийх хүсэл зориг, чадвар та бүхэнд байна уу? Ямартай ч төрийн эрхийг авсан та бүхнээс ард түмэн хариуцлага нэхэх болно. Бултах, булзах газар үгүй!
Х.Батсуурь /Эдийн засагч/
Сэтгэгдэл0
Chi odoo boli! Ovoo yum bolovuu getel bur baij duuslaa. Chamaar Mongol dutahgui, erguu erguu yum bicheed end tend orilj yavah yum!
ynen yg helsen hund ... gej baidag daa
харин 202.126.89.180 - шиг амьтнаар харин Монгол улс ёстой дутахгүй байхаа :)
АН гэсэн өмхийгөөс хол байвал амалсан юм нь биелэх магдал бий, ер аль хэдийн биелчих байсан юм, даан ч АН гэдэг жорлонд 1996-2000 2012-2016 онуудад ороод үхэнгээ алдсан болхоос биш
Батсуурь Вангаа болох холооо байна. Бүх юм яаг эсэргээр нь болно. Энэ ганц бие зөнөг нөхөр амьдарлаа босогчоод улс төржвөл яасан юм бэ
Батсуурь баярлалаа! Яг зөв онош тавьлаа. Бодит байдал шүү!! 66
БАТСУУРЬ ГЭЖ БАС НЭГ ИХ МЭДЭГЧ. ЦАГАА ТУЛАХААР БАЛАНС ГАРГАЖ YЗСЭН Ч ЮМ УУ ДАА... ЧИ АСАН ИХ ХОНЗОГНУУР ХYН БЭ!! ЭНД ДОНГОСЧ БАЙХААР ЭХ ОРНЫХОО ТЕЛЕЕ ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ ЭНЭ ИХ ЕРЕЕ ИНГЭЖ ДАР ГЭЭД САНАЛАА ЕГЕЕЧ!! ЦАГАА ТУЛАХААР И МЭДЭХГУЙ БАС УЛС ТЕРЖИЖ БУЛЗАЙРУУЛНА.. ЧИНИЙХЭЭР БОЛ ЭНЭ Х ХУРАЛ НЬ ЗАСАГТАЙГАА ХЭДХЭН САРЫН ДАРАА АЛГА БОЛБОЛ ЧИ МЭТ БАЯРЛАХ ЮМ БАЙНА Л ДАА. ТИЙМ УЧИР ЧИ БОЛ НЭГ МУУ АМИА БОДСОН БЭРТЭГЧИН БАЙНА. САЯ БАС ИХ ХУРАЛД ДЭВШСЭН YY? МУУ АМТАЙ ХYH МОНГОЛЫН ТЕРЕЕС БYР ХОЛ БАЙ
Батсуурь гэж нэг дебил хуцаад байхдаа яахав дээ, чамайг би сайн мэднэ өөрөө чи ямар Дүп амьтан билээ дээ. Ард түмний дийлэнх Хүкийг дэмжиж байгааг чи өөрөө мэдэж байгаа ш д
ajlaa ch exleegyi baikhad yamar muuxai xoron sanaa teej yavdag xunve
Бодит байдал ш дээ. Хүрэлбаатар гэж гай эдийн засгийг яаж балласаныг удахгүй сонгогчид ойлгоно оо
Хэхэхэ чи л тийм горьдлого тээж яваа байх балиар АНы гамин чинь
Батсуурь баярлалаа! Яг зөв онош тавьлаа. Бодит байдал шүү!!
Batsuuriin zuv,unen l ene shuudee,sanuullaa.
Аз хишиг нь харьсан тэмцэлгүй тэнэг монголчууд
энэ одоо хэн бэ новш чинь емхий амласан орк царайлчихаад муу юм тугээж явдаг Ард олон сонгосон сонгох сонгохдоо арай юм хийчих байх гэдгээр нь Чам шиг нь худлаа емхий амалж суухаар одоо ингэмээр байна гээд гаргалгаа нь ийм гэвэл дээрсэн Даанч чи чадах ухаан мэдлэг байгаа гэдэгт унэндээ эргэлзэж байна Тиймдээ ч та нар шиг новшнуудыг ард олон сонгоогуй юм
АН гэсэн чамшиг өмхийгөөс хол байвал амалсан юм нь биелэх магдал бий, ер аль хэдийн биелчих байсан юм, даан ч АН гэдэг жорлонд 1996-2000 2012-2016 онуудад ороод үхэнгээ алдсан болхоос биш
Хятадаас авсан зээлээ тургэн толмоор юмаа Сонгуулийн уеэс дахин зээл авсан шуу Хятад оросын сайтуудад Монголд газар зарна гэсэн зар яваад байна Энэ ямар учиртайг хэлэх гишуун байна уу Бур алибаба гийн зар байна
ЭРТХЭН ДАХИН СОНГУУЛИА ЯВУУЛСАН НЬ ДЭЭР ДЭЭ
МОНГОЛЧУУД МОРДОХЫН ХАЗГАЙ БОЛСОН БОЛ ОГТ ЮМ БҮТЭХГҮЙ ГЭЖ ҮЗДЭГ. ХАР МАШИН ХЭРЭГЛЭСНИЙХ ОДОО ИД ШИДИЙГ НЬ ҮЗЭЖ ДЭЭ.
2016 хар машин ачаар Хүүкийн ид шидийг үзсэн болж л байсан. Чи юундаа атаархаав лойдор царайлчаад
HAR MASHIN!
ХАР МАШИН
Batsuuriig bur 2 erhii huruugaa urgun,urgun demjij b. TWO THUMBS UP, UP,UP AND LOTS OF UPS.meregjliin Hun belen um bicheed uguhud uyyndaa balairaad ehlev ee. Sangiin said H bol unendee Mongoliin economy-g bosgohgui bolgoson etgeed.Tuunii hiisen tusuv ni undseeree meregjliin bish,gadniihan tuuniig Delhiin Bank,OU Valutiin Sangiin hurald 1 jildee hed dahin yavdag ch tui ch surdaggui,tui ch oilgodoggui,tuunii bolon Bulgantuuchiigiin ued Ih Chingisiin Mongol Uls hoeriin hoer udaa HAR JAGSAALT,1 udaa Saarald orj delhiin shivshig duudsan,hen ch toohgui uglug l goridson (hand outs), humuunlegiin tuslamj deer l denjigneh bolgoson ene 2 Chingisiin Turiin Tolgoid garchihsn baigaa ni ARIUN uu?
Tegeed ARIUN yavdal uu,heleed ugnu uu.Ushuu ch olon olon, bur ichguurgui NO baigaag tsaash ni bichih uu,yaahav? Olon ulsiin shuuh prokuror l har tamhinaas egsuuleed manai luivariig ilchilj b,dotooddoo nuudag dardag. Ter Delgersaihan gishuun Switzerland-dad DAVJ ZAALDSAN ni uuriiguu l moligdson hereg baihgui uy,huurhii huurhii.
Baruunii Shuuh anhan shatan deeree l golduu bagalzuurdaad shiidchdeg praktiktai.Ter mundag,tur zasgiin huchnii baiguullagaas ch shudraga huchtei ajillaj bui Tseren nariin busguichuuliig shagnaj aldarshuulaach ee,uram uguuch ee,Munhbaysgalang Ulsiin Erunhii Prokuror bolgooch ee,meregjliin institutiin humuunuudees davsan "meregjliin" bolchihloo sh dee.
Har tamhichin diplomat-uudiin hereg zadrah baihaa.Har Tamhi ni Tur Zasgiinh gedgiig helchihsen gj unshlaa.Odoo zohioon baiguulagchid,hamjigsad...ntr-ee BUREN ilchilj yalaa hunguluh biz gj Germanii Hevleld bichsen.Turk bas.Suuliin ueiin praktikaas harahad hamjigchid,ugsen huivaldagsad,zohion baig-chid ni hergees multarchaad bgaa tul Yallagdagch Gol Heregtenees ni ch iluu hatuu,iluu hund yal shiitgel ugch,tedgeeriig nuusan haatsailsan,tomilson, huivaldsan,ilruulelted sadaa uchruulsan geh meteer onts notstoi yaltand tootsdog bolson.Tsaash ni Edgeerees unshij baihad ter Halim bil uu,Naliim bil uu ter buleglel ni Eli Chapo shig gehdee tuunees ch hortoi bayan Canada garaltai Azi hunii... geh meteer barimt tushij bichsen mash olon niitlel Evropiig burhsen.E.Munhochir gdg ner M.Enebish gdg ovgooroo bichigddeg um bilee. Bi ene "case", bas delgersaihan gedgiin hereg deer gadniin naiz prokurortoigoo ajillana.Ene prokuror manai Khan- Resources-iin hergiig cheejeeree meddeg,ou-iin eruugiin shuuhed bhdaa oroltsoj bsn gdg.Urilgaar min 2 udaa irj Mongold amarsan,bi ch genen gunduugui Mongoliinhoo talaar zuv zuitei,iereg oilgolt uguh gj oroldson,bas chadsan gj boddog.
192.82... Криллээр бичэж чаддаггүй юм уу, чухал зүйл хэлээд байгаа бололтой уншихад их төвөгтэй бна.
Үнэн байх.
Heden sariin daraa batsuuri Mongoliig ood ni tatah yum uu baga shig balairaach
Heden sariin daraa batsuuri Mongoliig ood ni tatah yum uu baga shig balairaach
Бондын мөнгөнөөс хулгай хийсэн эздүүдээс энэ өрийг гаргаж төлүүлэхгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр төлвөл Монголын ЭЗ эргэж сэргэхгүй болно!!! Цаг алдалгүй хулгайчдын нуусан мөнгийг эл болгож илрүүлэх хэрэгтэй!!! Өнгөрсөн алдаатай зууралдахгүй гэдэг байж болохгүй төөрөгдүүлэл юм.!!! Алдаагаа давтаж болохгүй!!!
ОДОО гонгинож гунганах хэрэггүй ажлаа хий гэж ерөнхийлөгч хэлсэн шүү.Ард түмэн ч амлалт нэхнэ шүү.Харин ЖДҮ чин 60тэрбум Концессчингээс сайд болгож нэрээ бузөрлав аа
36 их наядын хулгайг өмнө нь цайруулсан. Одоо бондуудаас идсэн олон их наядын хулгайг буцааж төлүүлж чадах уу? энэ ЖДҮ-чдээс бүрдсэн луйвраар бүрдсэн УИХ
"Мянгуужин" хочит Сангийн сайд Хүрэлбаатараас энэ Батсуурь лав 5 дахин илүү Эдийн Засагч шүү
Хахаха Батсуурь яаг тийм байж харагдаач. АНУд Арлингтонд 6 жил амьдарсандаг гацч хүн Батсуурийг магтаад байсныг нь санахгүй л юм байна шүү. Ер нь Дүп талруугаа нөхөр
богинохоон настай их хурал засаг
Батсууриа би ч эдийн засагч хүн юуны чинь олонхийн санал аваагүй гэж яриад байгаа юм,жигнэгдсэн дундаж гэж байдаг,МАН өрсөлдсөн тойрог бүртээ дийлэнхидээ барагшуул 50-иас дээш хувийн санал авцгаасан харагдана лээ.Цөөн хэдэн түүнээс доош санал авсан харагдсан.Харин олон намууд өрсөлдсөн учир бусад нь нэг нам биш учир санал хуваасан,сонгочид үзэл бодлоороо хандсан нь харагдсан.Тиймээс сонгогчдын олонхийн санал аваагүй дүгнэх нь эдийн засгийнхаа утгаараа ч аль ч талаараа зөв дүгнэлт биш шүү дээ.Үүнийг иргэдэд буруугаар тайлбарлаж болохгүйл дээ. Манай ард иргэд ухаантай ул суурьтай асуудалд ханддаг.Одоо зүгээр л ялагдлаа элдвээр тайлбарлахаас татгалзах хэрэгтэй.Улс төрийн соёлд суралцьяа
Ene neg mal odoo u hutsaj ulina ve. Mongol ardiin namiin hulgaichid ene songuulaar yalsan ni ynen. Mongolchuud tedniig songoson. Ardiin nam sain baisan ychraas songuulid yalaagyi. Aluurchin elbegdorj aluurchin erdene aluurchin Hurts aluurchin batyyl aluurchin bayar gazriin naimaachin enhbold, gazriin naimaachin enhboldiin taigan hyy erdenet tergyytei aluurchid hulgaichid luivarchid ardchilsan Namiig byren atgaj Mongolchuudiig dendyy muuhai basamjlan tohuurhaj doromjilson uchraas mongolchuudad ardiin namiig songohoos oor songolt baisangyi yadag ch bai ardiin nam ardchilsan namiin aluurchdaas hamaagyi deer
ИЙМ УЧГААС Л ИЙМ ИХ МЭДЭГЧ, ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧ НАРЫГ ЭНД ЯРИАД ТАЛ ТАТААД БАЙГАА АРД ТҮМЭН НЬ СОНГОДОГГҮЙ ЮМ. ХҮН БҮР ӨНГӨРСНӨӨС СУРЧ БАЙХАД ЭНЭ ХҮН БОЛООГҮЙ БОЛОЛТОЙ
мэргэжилийнхээ ажлыг анхнаас нь эхлээд ядаж 20 жил хийж байж л би ийм мэргэжилтэй гэж цухас хэлж болно.Одоо цагт Э/З асагчид бүхнээс илүү хүмүүс болж яригдах болж. Бодит байдал дээр курс төгсөөдл энэ ажлыг хийгээд байгаа юм бишүү.
ЭДИЙН ЗАСАГ ӨМНӨХ ДӨРВӨН ЖИЛД АРД ИРГЭДДЭЭ НААЛДЦГҮЙ ӨНГӨРСӨН. ЭНЭ ХҮРЭЛБААТАРЫН ТЭНЭГЛЛЭЭС БОЛСОН ӨӨРӨӨР ХЭЛВЭЛ МАНЫ МАНГУУНУУД ОРЧИН ЦАГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ОЙЛГОДОГҮЙ ГАЙ..НӨГӨӨ Л КОМНИСТ СОЦИАЛИСТ СЭТГЭХҮЙГЭЭСЭЭ САЛААГҮЙ ГАЙ.. ХАРАМСАЛТАЙН МАНД ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДВАРТАЙ ХҮН БАЙХГҮЙ ЮМ БАЙНА..
Ард түмэн чиний чансааг мэдээд Их хуралд сонгосонгүй,, Наад өс хонзонгоо авч байгаам уу, мал аа
Н.Энхбаярыг дууриаж улайж чичрэх хэрэггүй.залуучуудын ололт амжилтыг үнэлэж сураагүй байж юун их хуралд өрсөлдөх вэ.чи таарсан дүнгээ авсан байна.
ХАР МАШИН НЭГ ИХ ЦАГААН МӨР АВЦРАХГҮЙ Л БОЛОВ УУ. ХАКЕР ХУУРАМЧ ХҮНЭЭР САНАЛ ХУВААХ ГЭЭД ОЛОН НҮГЭЛ ХИЙСЭН ДЭЭ !!! ЮУ ТАРИНА ТҮҮНЭЭ ХУРААНА.
ХАР МАШИН НЭГ ИХ ЦАГААН МӨР АВЦРАХГҮЙ Л БОЛОВ УУ. ХАКЕР ХУУРАМЧ ХҮНЭЭР САНАЛ ХУВААХ ГЭЭД ОЛОН НҮГЭЛ ХИЙСЭН ДЭЭ !!! ЮУ ТАРИНА ТҮҮНЭЭ ХУРААНА.
Ард тvмний дийлэнх олонхийн саналаар МАН ялалт байгуулсаныг vгvйсгэж эсэргvvцээд хэрэггvй. Ард тvмэн сонгуулийн санал хураалтыг телевизээр ил тод харцгаасан, шалгалт хяналтын гар тооллогыг хуулийн дагуу явуулж ямар нэг буруу алдаа гараагvй нь нотлогдсон шдээ. Одоо эв нэгдлийг эрхэмлэн хамтран ажиллах хэрэгтэй
Сарын настай гэдгийг нь та яж мэдээд байна Батсуурь гуай. Женко та 2 л самарчихгүй бол гайгүй байх аа.
Улс орныг мэдлэг, боловсрол, ухаанаар удирддаг. Энэ засаг боловсрол, эруул мэндийн талаар бодлогогуй бололтой!!! енгерсен 4 жилд юу ч хийгээгуй, одоо ч блдлогогуй! Суйрэл,
Та ард биднийг айлган сүрдүүлэхийнхээ оронд тийм л том эдийн засагч юм бол асуй хүндэрлийг хэрхэн угтах хэрхэн даван туулах талаар ухаан бодлоо уралдуулаач ээ Ард түмэн их ухаажиж хэрсүүжсэн шүү дээ Та болгооно уу
Ард түмэн сонголтоо хийж, засгийн газар шинээр бүрэлдэж байхад юун ч муу амтай юм билээ. Олон нам болж тоглож ард түмнийг талцуулж хагаралдуулж байгаагийн энэ гайнаас яаж салах вэ? Төр засаг тогтвортой байх тусам л ажил нь бүтэмжтэй болж улс орны амьдрал цэгцтэй байна шүүдээ. Ийм муу амтай, тэрсэлсэн этгээдүүдийн үйлс бүтэхгүйдээ.
Шийдэлгүй шүүмжлэл чиний босдоггүй боов хоёр яг адилхан.
muu amlaad yahab her zeteg ajillahiig har.bas hosuu chorboihoor hybi chanaraan helj zasaj ajiglaj amidarzgaaya.mongplchuud chini ebseg daihan ard tumen suu.
EHE MAH Garuudad odoonoos CAUH xelj bai
оройтсон бороо+орк
Zugeer l ooriinhoo sanaa bodloo heleech. Songuuliar yaahiin argagui olonhiin sanal avch MAN Zasgaa emhelj baihad bitgii ard tumnii ner bariad bai. Suuliin ued ard tumnii ner barisan, tseejee deldsen shudarga durtenguud olshroh bolloo. iim noxdiin ugend buu itge
Батсуурь сонгуулийнхаа Хордлогыг ингэж тайлж байгаа юм биз дээ? Бас л өчүүхэн толгой байна даа......Харж л байя.Түмэн түмэн нүдтэй мэлмийтэй шүү дээ Батсуурь гуай.
2016-2020 онд гадаад өрөө төлөөд дуусаагүй юм уу? Өр төлөөд л байна гээд байгаагүй юм уу? Юу төлөөд байсан юм бэ? Хариулах хүн байна уу?
Монголд маш цөөн хэлэн олон улсал хүлээн зөвшөөрөгдсэюөн Эдийн засагч Батсуурийн үг үнэтэй!!
Үнэн л юм бичсэн байна. Үхсэндээ ууралцгаадгийн. Эдийн засаг Эрх баригчид 2 ын байгаа байдал ийм л байгаа.. Ардчилсан намыг харааж зүхсэн нөхөд их болж дэ. 30 жилийн гуравны хоёрт нь МАН засгалсан байгаа. Даахгүй нохой булуу хураав гэгчээр чадахгүй байж Засаглах сонирхолтой. Хариуцлагаас бултаж хэн нэгнийг буруутгах ёстой бол тэр бурууьан нь 2016. 2020 онуудад луйвраар засгийн эрхэнд гарсан МАН өөрөө юм. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж сонгогчид ч буруутай.
Dur eznee golohgui gej yun ch hamaagui yum bivhdgiin. Mongoliin tur darhlaatai bdgiin malaa. Ta nar yu geed ch nemergui