МЕЛЬБУРН. /Financial Times/. “Rio Tinto” компани Монголын говь дахь томоохон далд уурхайгаас олборлох алт, зэсийн нөөцийн тооцооллоо бууруулжээ. Сүүлийн тооцоогоор бүтээн байгуулалтын ажилд 6.8 тэрбум ам.долларыг зарцуулах төлөвтэй байгаа ажээ.
“Rio Tinto” компанийн шинэ техник эдийн засгийн үндэслэлээс /ТЭЗҮ/ үзэхэд, тус компани Оюу толгой уурхайн зэсийн нөөцийг 15 хувиар, алтны нөөцийг 17 хувиар бууруулжээ. Үүнээс үзэхэд олборлолтын хэмжээ урьдчилан таамаглаж байснаас буурч, уурхайн ашиглалтын хугацаа богиносож болзошгүй байгаа юм байна.
“Rio Tinto” компани удирдлагын бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт оруулж буй талаараа мэдэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа шинэ тооцооллыг танилцуулжээ. Компанийн мэдээлснээр, төслийг хариуцсан төлөөлөгч болох Стив Макинтош энэ онд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ажээ.
Энэхүү явдал нь уурхайгаа өргөжүүлэхийн тулд газар эзэмшигчидтэй сөргөлдөж, Баруун Австралийн уугуул иргэдийн хоёр дурсгалт газрыг сүйтгэх алдаатай алхмуудыг хийхэд хүргэснийхээ улмаас шүүмжлэлд өртөөд буй гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жакад ирэх шахалтыг улам нэмэгдүүлжээ.
Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт нь “Rio Tinto” компанийн хамгийн чухал ирээдүйтэй төсөл бөгөөд гүйцэтгэлийн ажил дууссанаар дэлхийн зэсийн хамгийн том эх үүсвэрүүдийн нэг болж, автомашинаас эхлүүлээд агааржуулалтын төхөөрөмж зэрэг бүх зүйлд ашиглагддаг металлыг жилд 500 мянга гаруй тонноор олборлоно. Түүнчлэн ил уурхайд олборлолт хэдийн эхэлсэн байгаа юм.
“Rio Tinto” компанийн зэсийн бизнесийг Ж.Жак ахалж эхэлсэнтэй нягт холбоотой далд уурхайн төсөл нь олон удаа хойшилж, хөрөнгө оруулалт, төсвийн хэтрэлт, Засгийн газрын шахалттай тулгарчээ.
Мөн уг төсөл нь эзэмшлийн төвөгтэй бүтэцтэй. “Rio Tinto” нь Оюу толгойн үйл ажиллагааг хариуцдаг боловч шууд хувьцаа эзэмшдэггүй. Оюу толгой төслийн 66 хувийг Торонто хотод бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компани эзэмшдэг бөгөөд тус компанийн 50.8 хувийн хувьцааг “Rio Tinto” эзэмшдэг. Төслийн үлдсэн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг юм.
Өнгөрсөн долоодугаар сард “Rio Tinto” Оюу толгойн эхний олборлолтыг 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд хийх төлөвтэй байгаа талаар мэдээлж байсан нь эхний төлөвлөгөөнөөс 30 сараар хойшилсон бөгөөд зардал нь урьдчилан таамаглаж байснаас 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Эдгээр тооцооллыг “Turquoise Hill Resources” тавдугаар сард өөрчилж, хойшлох хугацааг 25 сар, нэмэлт зардлыг 1.5 тэрбум болгожээ.
Үүний шалтгааныг газрын байдал хүнд байгаа тул эхний зураг төсөл болон төслийн хуваарийг эргэн харахад хүрсэнтэй холбон тайлбарлажээ. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шаардсан шинэ ТЭЗҮ-д уг судалгааг тусгасан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
хулгайч монголд иим л түнш байна
1 м3 зэс алттай шорооны үнэлгээг гаргаад ухсан м3 тутамд н газар ашигласны төлбөрийг ахиухан авах хэрэгтэй.!!!Олох олохгүй н Монголд хамаагүй юм.Хэрэв олж чадахгүй гэвэл боличох хэрэгтэй шүү дээ???
1 м3 зэс алттай шорооны үнэлгээг гаргаад ухсан м3 тутамд н газар ашигласны төлбөрийг ахиухан авах хэрэгтэй.!!!Олох олохгүй н Монголд хамаагүй юм.Хэрэв олж чадахгүй гэвэл боличох хэрэгтэй шүү дээ???
1 м3 зэс алттай шорооны үнэлгээг гаргаад ухсан м3 тутамд н газар ашигласны төлбөрийг ахиухан авах хэрэгтэй.!!!Олох олохгүй н Монголд хамаагүй юм.Хэрэв олж чадахгүй гэвэл боличох хэрэгтэй шүү дээ???
Монголын төрд шургалсан хулгайч Элбэгдорж, Баяр, Баярцогт мэтийн гайгаар ингэсээр байгаад удахгүй Оюутолгой гэж байхгүй, дууссан дашин шог гэх байхаа. Энэ хулгайчууд одоо хүртэл хувь, шан хүртэж обшорт хийсээр байгаа шүү.
Цагаандаа гарсан луйварчид.
Оюутолгойн ордын талаар бух ард тумний санал хураалт яауулъя
Zuitei
рио тинто монголын эдийн засгийн хүндрэлтэй үеүдийг ашиглаж барьцаа улам чангаруулдаг зуршилтай шүү дээ
Монгол улс газар доорхи баялагаа гадагшаа үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр үнэлэн зарах ёстой юм. Монгол улс 30 жил экспорт импортоо доллар юань гадаад валютаар хийж байсан болохоос экспорт импортоо төгрөгөөр хийж байсан удаа байхгүй учраас төгрөгийн ханш унаад байна. Монгол төгрөг олон улсын банкинд байдаггүй.
Энэ Жак гэж нехрийг монгол орж ирвэл баривчлах хэрэгтэй
10 жил баялгаа зеелгелее. Коронагийн уед ч зеесеер байгаа.Ингэж дээрэлхэж арай л болгохгуй баймаар. Хурэлсух ч холбоотой.
XOOCON TOLGOI,XULGAICH C.BAJAR,C.BAJARTSOGT BAACNUUDIIN XIICEN GEREE MONGOLULC BOLON MONGOLCHUUDIIG JINXEN DOOSHIN XIIJ BAINA DAA UXAN- XYY CAIDAA NAAD BAACNUUDAA TSEBERLEED TSEGTSLEED XOGIIN CABAND XIIGEED TER ABILGAD ABCAN XEDEN BOR TSAACIIN ULCIIN ORLOGO BOLGOOCHEE NOXOR CAIDAA
Nuhee bulaad zail
Nuhee bulaad zail
Энэ гадны луйварчид Заваан санаагаа будлиулж аргаа өрчилдөг мангасууд.
Ухаад дуусаад ирэнгүүт уурхайн ашиглалтын хугацаа нь багасаад эхэлсэн үү тэгж л таарна. Тархи угаахдаа 60-100н жил ашиглана гэж үлгэрт итгүүлсэн одоо үсэрээл 20н жил бол болоол Монголчууд усгүй зэсгүй алтгүй дээрээс нь өртэй ганцхан баярын гавлын ястай л үлдэх нь шүү
Гэрээ байгуулж байсан болон байгуулснаас хойш ажилласан УИХ Засгийн газрууд үнэнхүү хариуцлагагүй өөриймсөг биш харийн сэтгэлээр Оюутолгойн баялагт хандаж байснаас гадаадын луйварчид тэднийг хахуульдаж дураараа дургих болсон тод жишээ энэ юм. Зүйрлэвэл сэтгэдэггүй ухамсар дорой мэдлэггүй нийт сонгогчдын 44% эзэлдэг тэнэгүүдийг сонгуулиар хахуулдаж саналы нь худалдаж авдагтай адилхан юм.
Ene luivarchidtai hatuu tuustai yariltah tsag boljee
Ene luivarchidtai hatuu tuustai yariltah tsag boljee
Ene luivarchidtai hatuu tuustai yariltah tsag boljee
Ene luivarchidtai hatuu tuustai yariltah tsag boljee
50,8+34=88,4% Uldsen 11,6% haana bna
Тэд нар олборлолтоо хурдан дуусгаж, зардал бага гаргах гэсэн л санаатай бн. Манайхан өөрсдөө хариуцлагатай байх ёстой. Хулгайч нар хэзээ ч шударга байхгүй шүү дээ.
Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог юм.
Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог юм.
Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог юм.
Яаг онохыг онол гэнэ
Яаг онохыг онол гэнэ
Хурдхан ухаад хаяад гарах гэж байна
Одоо Риотинто боль. Оюутолгой гэдэг энэ хулхины компаниа татан буулгах. Бүх зүйл нь луйвар. Ингэлээ гээд та нар намайг чаддаг юм бол шүүхийн өмнө дуудаа тахиа л даа. Нутгийн уугуул иргэд малчдын эрх ашгийг 6 жил уландаа гишгэж байгаагаа нэг тайлбарлаатах даа. Орон нутгийн харилцаа чинь А. П. ЧЕХОВ ийн 6 дугаар тасаг шиг юм байдаг юм шүү.