sonin.mn
Гадаад Харилцааны Сайд Н.Энхтайвангийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Р.Помпео Монгол улсад айлчлах талаар албан ёсны мэдээллийг Гадаад Харилцааны Яамны Америк, Ойрх дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх мэдээлэл хийлээ.
 
Тэрээр : " АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Р.Помпео дагалдан яваа төлөөлөгчдийн хамт аравдугаар сарын 7-нд ирээд өдөртөө буцна. 
 
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхан Монгол-АНУ-ын хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлэх юм." гэв.