БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын 75 жилийн ойг угтаж буй бүх ард иргэд, цэргийн албан хаагчид, зочид төлөөлөгчид, Пёньян хотын оршин суугчид, парадад оролцож буй цэрэг эрс, офицерууд та бүхэндээ Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны нэрийн өмнөөс энэ өдрийг нэр хүнд, бахархлаар алдаршуулсны халуун баяр хүргэе.
Энэхүү баярт өдрийн орой нийслэл хотын гудамж, төв талбай баяр хөөр, бахархлаар бялхдаг хэдий ч өнөөдрийн гайхалтай мөчийг Хөдөлмөрийн намын гишүүд, ажилтнууд, хувьсгалт зэвсэгт хүчний албан хаагчид хамгаалж байдаг гэдгийг мартаж болохгүй.
Дэлхий дахин гайхан шагших энэ баярын цуглаан нь бидний замыг хааж, саад болж байсан бүхий л гай гамшгийг бид өөрсдөө даван туулж, зөв зүйлийн төлөөх тэмцэл маань амжилтад хүрсэн болохыг илтгэн харуулж байна.
Өнөөдрийн цэргийн парадыг 5 жилийн өмнөх Хөдөлмөрийн намын 70 жилийн ойд зориулсан цэргийн парадтай харьцуулахад манай зэвсэгт хүчний техник шинэчлэгдэж, онцгой сайжирсан гэдгийг хүн бүр харж, тэдгээрийн хөгжлийн хурдыг хялбархан тодорхойлж болохоор байна.
БНАСАУ-ын цэргийн хүч шаардлага болоод төлөвлөгөөний дагуу чанаржиж, тооны хувьд нэмэгдсээр байна. Манай нам зэвсэгт хүчнээ БНАСАУ-ын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, ард иргэдэд заналхийлж болзошгүй хүчнүүдийг ялан дийлэх бүрэн чадвартай хэмээн тодорхойлсон бөгөөд бид ийм чадамжтай зэвсэгт хүчинтэй болохын төлөө бүхнийг хийлээ.
Ард түмэн минь надад далай шиг гүн, тэнгэр шиг өндөр итгэл хүлээлгэсэн боловч би энэ итгэлийг үргэлж сэтгэл хангалуун байлгах хэмжээнд хүлээж чадаагүйдээ хүлцэл өчмөөр байна. Бүх ард түмний итгэлийн ачаар Ким Ир Сен, Ким Жөн Ил нарын агуу их үйл хэргийг үргэлжлүүлж, энэ улсыг удирдан чиглүүлэх чухал үүрэг хариуцлагыг надад хүлээлгэж өгсөн боловч ард түмнээ хүнд хэцүү амьдралаас нь салгах миний хүчин чармайлт үнэхээр хангалтгүй байсан. Гэвч ард түмэн минь надад бүрэн итгэж, миний шийдвэр, сонголтыг үргэлж дэмжиж ирсэн билээ. Тиймээс одоо бидэнд үлдээд буй ажил бол ард иргэдээ хангалуун, иргэншсэн амьдралтай залгуулж, хүнд хэцүүгээс салгах явдал юм. Үүний тулд манай нам ард иргэдийн сайн сайхны төлөө, тэдэнд үр ашгаа өгөх бодлого, арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлж, ард иргэдийн мөрөөдөл болсон хөгжил цэцэглэлтийн хамгийн тохиромжтой нийгмийг богино хугацаанд цогцлооно.
Хүнд хэцүү сорилтуудын өмнө ард иргэдтэйгээ хамт байж, тэдэнтэй хүчээ нэгтгэснээр манай нам ирээдүйд юу хийх ёстойгоо маш сайн ойлгосон. Тиймээс Хөдөлмөрийн намын 8 дугаар их хурал эдгээр зорилтуудад чиглэсэн төлөвлөгөө, бодлогыг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах болно.
Энэхүү боломжийг ашиглаад аймшигт халдварт өвчинтэй тэмцэж буй улс орнууд уг гамшгийг даван гарч, ард иргэд нь эрүүл энх, аз жаргалтай, инээд хөөртэй болоосой хэмээн чин сэтгэлээсээ залбирч буйгаа илэрхийлмээр байна.
Мөн өмнөд нутгийн эрхэм нөхдөдөө халуун дулаан мэндчилгээ илгээхийн сацуу эрүүл мэндийн хямрал нь хурдан дуусаж, умард болон өмнөдийн анд нөхөд гар гараасаа барих өдөр удахгүй ирнэ гэж найдаж байна.
Эцэст нь манай намд туушдаа итгэл үзүүлж, өвчин зовлонгоос хол, эрүүл чийрэг байгаа ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна. Ард түмэн минь урт наслаг.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
saihan l ug helsen bn
жинхэнэ дарангуйлагч гэдэг чинь энэ шүү дээ. дургүй хүргэсэн хэн нэгнийг эсвэл таалагдахгүй байгаа хэн нэгнийг буудан хороох шоронд хорьдог
Чи яааж мэдэж байгаа юм
хүндэлж явдаг хүмүүсийн нэг юм байгаан.
Хэдэн жилийн өмнө манай Ээбээ очсон чинь У дарга хүлээж аваагүй, доогуурх хүмүүс нь хүлээж авсан. Тэгсэн манай хүн индэр дээрээс нь үг хэлэхдээ Ардчилал, Хүний эрх мэрх гээд авч өгсөндөө харин, би улс төр мэдэхгүй ч буруу л юмшиг санагдсан бас өмнөөс нь ичсэн. Улс шиг улс хөгжүүлж байвал хүнд зааж болно, жонхуу хутгачихаад хүнд заах тэр дундаа манай эртний найрамдалт харьцаатай дээр нь цөмийн зэвсэгтэй хүмүүстэй амаа мэдэж ярих байсан байх. Хошгоруулна гэсэн бүтээгүй ккк
ЭЛБЭГ ХУЛГАЙЧ НЭЭРЭЭН ҮНЭН ӨВЧТЭЙ ШҮҮ. ХААНА ХЭН БОЛООД БАЙЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ АРДЧЛАЛ МАРДЧЛАЛ ГЭЖ СОЛИОРЧ БАЙЖ БАЛРАХ ДӨХСӨН ГЭСЭН. ЭЛБЭГ ХУЛГАЙЧ БИ САЙНДАА БИШ, ЭРХ БИШ МУУ Ч АЗААР ЛУЙВРААР ТЭРГҮҮН БОЛСОНД НЬ УЛСЫГ НЬ ХҮНДЛЭЭД МОНГОЛ ГЭДЭГ НЭРЭЭР ХҮЛЭЭЖ АВЧ БН ГЭЖ БОДОХГҮЙ ЭЛБЭГДОРЖИЙГ ТАНЬЖ ХҮЛЭЭЖ АВЧ БН ГЭЖ АНДУУРААД АЛАХИЙГ ШАХСАН. ОДОО Ч СОЛИОТЫН СОЛИО НЬ АРИЛААЛГҮЙ ЯПОНЫН ЕРӨНХИЙ САЙД АСНЫГ Ч МИНИЙ САЙН НӨХӨР ГЭЭД Л СИ ДАРГАД Ч ЗАХИДАЛ ГЭЖ ӨГЧ ШИВШГЭЭ ХУТГААД МӨН Ч ӨВЧИН ШҮҮ. ИЙМ БАЛАЙ ЭТГЭЭД МӨРӨӨРӨӨ БАЙХГҮЙ УЛС ОРОНД ГАЙТАЙ.
ЭЛБЭГ ХУЛГАЙЧ НЭЭРЭЭН ҮНЭН ӨВЧТЭЙ ШҮҮ. ХААНА ХЭН БОЛООД БАЙЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ АРДЧЛАЛ МАРДЧЛАЛ ГЭЖ СОЛИОРЧ БАЙЖ БАЛРАХ ДӨХСӨН ГЭСЭН. ЭЛБЭГ ХУЛГАЙЧ БИ САЙНДАА БИШ, ЭРХ БИШ МУУ Ч АЗААР ЛУЙВРААР ТЭРГҮҮН БОЛСОНД НЬ УЛСЫГ НЬ ХҮНДЛЭЭД МОНГОЛ ГЭДЭГ НЭРЭЭР ХҮЛЭЭЖ АВЧ БН ГЭЖ БОДОХГҮЙ ЭЛБЭГДОРЖИЙГ ТАНЬЖ ХҮЛЭЭЖ АВЧ БН ГЭЖ АНДУУРААД АЛАХИЙГ ШАХСАН. ОДОО Ч СОЛИОТЫН СОЛИО НЬ АРИЛААЛГҮЙ ЯПОНЫН ЕРӨНХИЙ САЙД АСНЫГ Ч МИНИЙ САЙН НӨХӨР ГЭЭД Л СИ ДАРГАД Ч ЗАХИДАЛ ГЭЖ ӨГЧ ШИВШГЭЭ ХУТГААД МӨН Ч ӨВЧИН ШҮҮ. ИЙМ БАЛАЙ ЭТГЭЭД МӨРӨӨРӨӨ БАЙХГҮЙ УЛС ОРОНД ГАЙТАЙ.
өмнөөс нь ичсэн. Улс шиг улс хөгжүүлж байвал хүнд зааж болно,
Гайхамшиг гэж үүнийг хэлнэ хөгжил эрүүл амьдарал гэж энэ .тэр талбайг нь хар юугаар цутгасан юм орос хятадын парад болж байгаа талбайч ийм биш .тэр индэр мэндрийг хар цэрэг армийн хувцаслалт, хүн ардынх нь эрүүл бие ,сэргэлэн нүдийг нь хар та нар. Гэтэл Монголчууд яагаад үмхий, хир, хорт хавдар, өвчин зовлон, ядуурал гээд тоочоод баршгүй гэм нүгэл зовлонтой байна вэ? .Монголчууд соцын үед эрүүл бие, саруул ухаан ,сайн болрвсролтой ,ядууралгүй ,хорт хавдаргүй байсан даа ...
Сайхан үг байна. Би энэ улсыг УЛС ШИГ УЛС гэж боддог. Аль түүхэнд нь байгаа хамгийн хүчирхэг Солонгос гүрэн шүү. Сайн сайхныг хүсье!
... байгаагү ...
Гайхамшигийг өөрийн гараар бүтээж бий болгоно гэж ийм амжилтыг хэлдэг байх!Чадаж байгаа юмыг яалтай билээ! Гайхуулж бн доо! Одоо ард түмнийхээ амьдралыг гэрлийн хурдаар өөрчлөх нь ээ!
Энэ засаг төр нь өөрийн улсаа өвчин зовлонгүй авч яваа сайн хэрэгээ Баяр хүргье
udirdagch gedeg chini ene shuu dee