БИШКЕК. /24kg/. Сооронбай Жээнбеков огцорсны дараа ерөнхийлөгчийн бүрэн эрх өөрт нь шилжсэн тухай Киргизийн Ерөнхий сайд Садыр Жапаров Бишкек хотод пүрэв гарагт болсон жагсаал цуглааны үеэр мэдэгджээ.
“Хүндэт нөхөд өө, ялалт байгуулсанд та бүхэнд баяр хүргэе. Өнөөдөр бүх зүйл байрандаа орлоо. Одоо ерөнхийлөгчийн болон ерөнхий сайдын үүрэг надад шилжлээ. Надад итгэсэнд та бүхэнд талархаж байна” хэмээн тэрбээр хэлж цугласан олныг тарахыг уриалжээ.
Ерөнхийлөгч асан Сооронбай Жээнбеков албан тушаалаасаа огцорч буйгаа пүрэв гарагт мэдэгдсэн. Киргизийн Үндсэн хуулийн дагуу шинэ төрийн тэргүүн сонгогдох хүртэл ерөнхийлөгчийн үүргийг парламентын дарга гүйцэтгэх ёстой. Парламентын дарга энэ үүргээс татгалзвал бүрэн эрх нь ерөнхий сайдад шилждэг байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Мягмар - 10 сарын 28,
2025

Сэтгэгдэл0
Odoo sonojdee
хууль бусаар сонгогдсон шинэ диктатор гарч ирлаа
Киргиз чинь коммунист ЗХУ ын хиймэл дагуул байл уу? Яг Монгол шиг.
Хуульгүй улсад өөрсдийгөө ерөнхийлөгчөөр,ЕС сайдаар зарлаад