sonin.mn
Цар тахлын тархалт, гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдэд чиглэсэн нийгэм, эдийн засгийн талаарх Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.
Засгийн газраас 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэ нь
1. 18 хүртэлх насны хүүхдүүдэд сар бүр олгож буй100 мянган төгрөгийг 2020 оны7 сарын 1 хүртэл олгоно. 
2. 2020 оны 11 сарын 1-нээс 2021 оны 7 сарын 1 хүртэл НДШ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад ААН, байгууллагыг алданги, торгуулиас чөлөөлнө,
3. ААН, байгууллагын төлбөл зохих татварт алданги тооцохгүй. 2021 оны 7 сарын 1-ий өдрийг хүртэл хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ноогдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулна,
4.Түрээсийн орлогод ногдуулах төлбөрийн хөнгөлөлт олгоно.
5.2021 оны 7 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд импортоор орж ирэх будаа, ургамлын тос, өвс, мал амьтны тэжээлийг гаалийн болон НӨАТ-аас, дотооддоо боловсруулсан дээрх бүтээгдэхүүнүүдийг НӨАТ-аас чөлөөлнө.
6.ААН-үүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана.
 
7. Орон сууцны ипотекийн хөнгөлттэй зээлийг 2020 оны 11 сарын 1-нээс 2021 оны 7 сарын 1 хүртэл үндсэн болон хүүгийн төлөлтийг зээлдэгчийн хүсэлтэд нийцүүлэн хойшлуулна. Ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баяртсайхан нарт зөвлөж, Сангийн яам нэн яаралтай хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байна. 
 
 
8.Банк, ББСБ-ын нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүй байх арга хэмжээ авах. Банк, ББСБ, ХЗХ-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн  үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлүүлэх. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулах зэргээр зээлдэгчдэд нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгах  арга хэмжээг хэрэгжүүлэх. 
9.Уурхайчдын аюулгүй байдлыг хангах. Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин аюулгүй байдал бүрдүүлэх.
10. Ногоон гарцын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ажлыг БНХАУ-ын талд дипломат шугамаар тавьж шийдвэрлүүлэх
11.Хилийн боомтын үйл ажиллагаанд халдвар хамгааллыг сахих
12.Халдваргүйжүүлэх арга хэмжээ авах
13.Импортын халдвар хамгааллын хэрэгслийг тодорхой татвараас чөлөөлөх. 
14.Татвар төлөгчдийн татварыг хөнгөлснийг сурталчлах
15.Татварын үйл ажиллагааг цахимжуулах
16.Татвар төлөгчийн хүсэлтээр татварын өрийг тухай бүрд суутгах
17.Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн, бизнесийг сэргээхэд чиглүүлэх. Тус сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх 
18.Төсвийн, төрийн өмчийн байгууллагуудад үйлчилгээ үзүүлсэн иргэд, байгууллагад төлбөрийг шуурхай олгох
19.Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих
20.Тендерийн хугацааг энэ оны арванхоёрдугаар 4-н хүртэл сунгах
21.Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх
22.ААН-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарах
23.Ариутгал, хамгааллыг хийх
 зэрэг юм.
 
Үүнээс иргэдийн амьжиргаанд шууд хамаатай шийдвэр гэж хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох болон орон сууцны ипотекийн хөнгөлттэй зээлийг хойшлуулах зэргийг дурьдаж болох.
Гэвч энэ нь зүгээр иргэдийг хуурсан шинжтэй шийдвэр юм.
 
Өөрөөр хэлбэл хөл хорионы үед орлого нь тасалдсан иргэний нэг сард төлөх ипотекийн зээлийг хойшлуулснаар хүү нь хуримтлагдаж, ачаалал нь л улам нэмэгдэхээс бус бодит дэмжлэг огт болохгүй.
 
Харин ч иргэд хөл хорионы үед тасалдсан орлогоо хэрхэн ямар эх үүсвэрээр хожим олж авч, төлөх нь нээлттэй хэвээр үлдэж буй юм.
Яахав,  зээл төлөлтийг хойшлуулж байгаа юм байна. Гэхдээ энэ бол түр аргацаасан, зээлийн хүүний ачааллыг улам нэмэгдүүлсэн үйлдэл болохоос биш эдийн засгийн дэмжлэг, чөлөөлөлт огт биш гэдгийг Ерөнхий Сайд У.Хүрэлсүх та ойлгож байгаа болов уу?
 
Э.Мягмар
 
 
 
 
 
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултанд зарим нэр бүхий сайд нарын хамт хариулсныг бүрэн эхээр нь хүргэж байна.