ЛОНДОН. /BBC/. Европын Холбоо /ЕХ/, Их Британи “Brexit”-ийн дараах буюу Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарсны дараа талууд худалдааг хэрхэн өрнүүлэх талаарх хэлэлцээг “COVID-19” халдварын тохиолдлын улмаас хойшлуулжээ.
ЕХ-ны төлөөлөгчдийн багийн нэгэн гишүүнээс халдвар тул ийнхүү шийдвэрлэсэн байна.
 
 
 
“Их Британи хоёр талын хэлэлцээг “богино хугацаагаар” хойшлуулахыг зөвшөөрсөн” гэж “Brexit”-ийн асуудлаарх хэлэлцээнд ЕХ-г төлөөлөн оролцож буй Мишель Барнье мэдэгджээ.
 
 
 
Их Британийн “Brexit”-ийн дараах шилжилтийн үе 2021 оны нэгдүгээр сард дуусахаас өмнө талууд цаашид худалдааны харилцаагаа хэрхэн зохицуулах талаар хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж байгаа юм. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг