sonin.mn
НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа мэдэгдсэн Жо Байден сайд нарын танхимынхаа гол томилгоог ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж байна гэж “CNN” телевиз эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжлав.
 
 
 
Байден Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшигчийг, мөн сайд нарын танхимын бас нэгэн гишүүний нэрийг зарлаж магадгүй байна. Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажиллах багийнхнаа тэрбээр даваа эсвэл мягмар гарагт танилцуулж магадгүй гэж эх сурвалж хэлжээ.
 
 
 
2005-2008 онд ОХУ-д АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан Уильям Бернсийг Төрийн нарийн бичгийн даргаар томилж магадгүй гэж “The New York Times” сонинд урьд нь мэдээлсэн байна. Энэ албан тушаалд мөн Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргаанд Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслахын албыг хашиж байсан Сьюзан  Райс, эсвэл Байдены хамгийн дотны найзуудын нэгд тооцогддог, Сенатын танхимын гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Крис Кунсийг нэр дэвшүүлж магадгүй байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг